Газар уснаа явагч “Hunta”

Өнгөрсөн 4-р сард зохион байгуулагдсан "Mongolia Mining 2016" үзэсгэлэн дээр нэгэн сонирхолтой бартаат замын автомашин яахын аргагүй анхаарлын төвд байлаа. Беларусь-Германы хамтарсан МАЗ-МАН үйлдвэрт хийгдсэн цас, намаг, уснаа явагч “HUNTA” хэмээх автомашиныг танилцуулж байна.

Газар уснаа явагч “Hunta”

HUNTA нь “overcomer” хэмээх шинэ ангилалд багтдаг юм байна.

Анчид болон хойд туйлаар аялагчидтай МАЗ-МАН үйлдвэрийнхэн уулзаж тэдний уналгадаа ашигладаг нам даралтын дугуйтай бартаат зам туулагч машинаас анх санаагаа авсан түүхтэй. Улмаар зохин бүтээгч нар энэ санааг улам хөгжүүлсээр HUNTA-г үйлдвэрлэлд нэвтрүүлжээ. Одоо үйлдвэрлэлд арав гаруй автомашин байгаа. Эхний загваруудаас Монгол болон Арабын Эмират улсад танилцуулахаар авчирсан байна.

Дээд хурд нь 50 км/цаг. HUNTA угаасаа засмал замд зориулагдаагүй, нам даралттай өндөр дугуйн дээр явахад 50 км/цаг гэдэг бол хангалттай хурд гэж үйлдвэрлэгчид тайлбарлаж байна. Анхандаа анчдад зориулж хийх гэсэн санаа нь улам хөгжиж ийнхүү олон төрлийн зориулалт бүхий бартаат замын автомашин болон хувирсан байна. Суудлын тоо 6-7 хүний багтаамжтай. Хойд эгнээний суудлыг олон хувилбараар хийх боломжтой.

Нийт жин 3.3 тонн, 1 тонн хүртэлх даацтай.

Хөдөлгүүрийн хувьд 1.9 литр Италийн CMD GN 199AT турбодизель, ВАЗ-ын 1.7литр бензин гэсэн 2 сонголтыг санал болгож байна. Монголд ирсэн HUNTA турбодизель хөдөлгүүртэй. Нийт жин 3.3 тонн, 1 тонн хүртэлх даацтай. Харин усан дээр бол 700кг тээвэрлэчихнэ. Усанд орсны дараа сэнсийг ажиллуулж яг л завь шиг хөвөөд явна. Энэ үед урд урд дугуй залуурын үүргийг гүйцэтгэнэ.

Газраас тэнхлэг хүртэл өндөр 660мм гэхлээр үнэхээр өндөр шүү. Нэлээн сунгалттай байж босгон дээр нь гишгэн гарч байна лээ.

МАЗ-МАН-ийн албан ёсны төлөөлөгч United Belaz Machinery компанийн хамт олон HUNTA-гийн тест болон туршилтыг Монголд 5-р сард хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Эх сурвалж: www.cardoctor.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()