“Фульбе” хэмээх ер бусын омог

2012-10-11, 04:45
22,595
Африкийн хойд, төв болон баруун хэсгийн маш олон улс оронд “Фульбе” буюу “Фула”, “Фулани” гэж нэрлэгддэг овог аймгийн төлөөлөгчид заавал тааралддаг. Африк тивийн бараг бүх орны хүн амын өчүүхэн хэсгийг энэ овог аймшийнхан бүрдүүлдэг боловч яг цэвэр цусны Фула хүмүүс Гвинейд амьдардаг байна. Ингээд бүгдээрээ энэ сонирхолтой омгийн төлөөлөгчдийн өнгөлөг, цоглог хөрөг зургуудыг хүлээн авцгаая.
“Фульбе” хэмээх ер бусын омог
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Фульбечүүд нь Мавритани, Гана, Сенегал, Гвиней, Гамбий, Мали, Нигер, Сьерра-Леон, Бенин, Буркин-Фасо, Камерун, Кот-д’Ивуар, Чад, Того, төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Либер, тэр битгий хэл Судан болон Египет-д ч амьдардаг. Харин энэ омгийн төлөөлөгчид Гвинейн хүн амыг 40%-ийг бүрдүүлдэг байна.



Фула омгийнхны гарал үүслийн талаар шинжээч, түүхчид өнөөдрийг хүртэл маргалддаг байна. Харин Арабын зохиолчдын бүтээл туурвил дээр Фулачуудыг 1000 жилийн өмнө хүртэл амьдарч байсныг гэрчлэх үг, өгүүлбэрүүд тааралддаг.





Тэд Хойд Африкийн хуурай газраар мал хуйгаа хариулан аж төрдөг нүүдэлчин малчдын удам юм. Тэд газар тариалан эрхэлдэг бусад хүмүүстэй харилцаа холбоо тогтоох нь ховор. Өнөөдрийн байдлаар фула омгийнхны ихэнхи нь хотын төвүүдэд аж төрдөг болжээ.



Фулачууд нь ер бусын өнгө, чимэгтэй өвөрмөц хувцаслалт, нүүр будалтын хэв маягаараа алдартай.









Эмэгтэйчүүдийнх нь байр суурь, эд хөрөнгөний хэмжээг зүүсэн алтан ээмэгнийх нь хэмжээ тодорхойлдог байна.










Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()