Илүү залуу харагдахын тулд юу хийх ёстой вэ?

Он цаг улиран одохын хэрээр хүн нас нэмж, хөгшрөх нь байгалийн хууль билээ. Гэхдээ хөгшрөхийг хүсдэг хүн гэж үгүй. Аль болох залуужиж, ахин хэдэн насаар залуу харагдахыг хүснэ. Иймд бид таны хүслийг гүйцээхээр залуужуулах шидтэй зуршилуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Эдгээрийг та өдөр тутмын амьдралдаа дадал болгосноор одоо байгаагаасаа илүү залуу болж, бусдын гайхшралыг төрүүлэх аж. 

Илүү залуу харагдахын тулд юу хийх ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эрүүл хооллолт

Та өдөр бүр эрүүл зөв хооллож хэвшиснээр царай төрх болоод биеийн хувьд өдрөөс өдөрт залуужих болно.  Тогтмол эрүүл хооллож ирсэн хүмүүс хөгшрөлтөөс огт эмээдэггүй бөгөөд тэдний сайхан төрх, толигор арьсны нууц ердөө уураг, шим тэжээлтэй болоод эрүүл хоол юм.

Эрүүл хооллолт

2 Гуурсаар уухгүй байх

Аливаа зүйлсийг гуурсаар дамжуулж уух нь ам орчмын арьсыг сулруулж, үрчлээс тогтоож байдаг. Тамхи татах ч мөн адил нүүрэнд үрчлээс тогтох гол шалтгаан болдог аж. Иймд та амьдралын хэвшлээ өөрчилж, буруу зуршлаас ангижраарай.

Гуурсаар уухгүй байх

3 Тав тухтай амрах

Хүн өөрт хамгийн тухтай байрлалаар унтаж байх нь сайхан амралт болж, эрч хүчийг хуримтлуулдаг байна. Судлаачид эгц дээш харж унтах нь залуухан, толигор болоод эрүүл энх, урт удаан амьдралын нууц хэмээн дүгнэжээ.

Тав тухтай амрах

4 Зөв, тэгш суух

Буруу сууж хэвшсэнээр нуруу бөгтөр болж, цаашлаад гоо сайхан байдал алдагдаж, өвчлөлд хүрэх аюултай. Харин та үүнээс сэргийлж, нуруу тэгшлэх дасгалыг өдөр тутамдаа хийж, зөв сууж сураарай. Эс бөгөөс цэл залуу нас, гоо сайхан байдлаа алдаж ч мэднэ шүү.  

Зөв, тэгш суух

5 Арьсаа нар, салхинаас хамгаалах

Зөвхөн нар гэлтгүй хүйтэн сэвшээ салхи ч таны арьсыг маш ихээр хуурайшуулан, өнгө зүс алдуулдгийг анхаарах нь зүйтэй. Тиймээс ч хүмүүс намар, хаврын улиралд арьсаа түлхүү арчилдаг. Өвөл, зун гэлтгүй нарны тосыг тогтмол түрхэж хэвших нь таныг арьсны элдэв асуудал, хөгшрөлтөөс сэргийлэх болно. 

Арьсаа нар, салхинаас хамгаалах

6 Хэт халууцахгүй байх

Хэт халууцаснаар арьс болон үс хуурайших төдийгүй нүүрэнд үрчлээс сууж эхэлдэг. Иймд та үргэлж л хэм хэмжээгээ тохируулж, хэт халууцахгүй байх тал дээр анхаараарай. 

Хэт халууцахгүй байх

7 Амттанаас татгалз

Амттанг ихээр идэж хэрэглэх нь таргалалт бий болгож, нүүрний хэвийн төрхийг сүйтгэж орхидог гэмтэй. Зарим тохиолдолд амттан нь стресс ядаргааг тайлах эм болдог бөгөөд үүнийг тохируулан, багаар хэрэглэх нь буруудаад байх зүйлгүй. 

Амттанаас татгалз

8 Зурагт, интернэт зэргээс хөндийр

Цаг ямагт зурагт үзэж, цахим сүлжээг ашиглах нь эрүүл мэнд төдийгүй гоо сайханд асар их сөрөг нөлөөг үзүүлдэг. Иймд та залуу сайхан байдлаа хадгалахыг хүсвэл зурагт үзэх, цахим сүлжээгээр аялах цагаа багасгаарай. 

Зурагт, интернэт зэргээс хөндийр

9 Дутуу нойртой явж болохгүй

Хүн өдөрт 8 цаг унтаж байж л хангалттай нойр авч, гүйцэт амарч чаддаг. Харин шөнө унталгүй элдэв зүйлс хийх нь хурдан хөгшрөх гол шалтгаан болдог байна. Арьс хангалттай амарч чадаагүйн улмаас үрчлээс бий болж, энгэсэг, будаг шингэхгүй болох талтай. Иймд та өдөр бүр хангалттай амарч, эрч хүчээ нөхөх хэрэгтэй.

Дутуу нойртой явж болохгүй

10 Стрессээс ангижрах

Стресс ядаргаа нь бидний биед хичнээн их сөрөг нөлөөтэй болохыг мэдэхгүй хүн гэж үгүй. Энэ нь хөгшрөлтийг түргэсгэх гол хүчин зүйл бөгөөд үүнээс ангижирч, хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрүүлэх нь таныг улам бүр залуу, эрч хүчтэй нэгэн болгоно. 

Стрессээс ангижрах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()