2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмднүүд

Өнөөдөр хүн бүрийн хуьцасны шүүгээнд дор хаяж нэг ширхэг жинсэн өмд байдаг гэсэн сонирхолтой судалгаа байдаг бөгөөд үүнээс жинсэм өмдний хэрэглээ ямар их байгааг харж болох юм. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ 2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмднүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.

2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмднүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 "7 For All Mankind" - 298 доллар

Петр Корал (Petr Koral) болон Жером Дэган (Jerome Dahan) нарын зохион бүтээсэн брэнд бөгөөд 2000 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

"7 For All Mankind" - 298 доллар

9 "Earnest Sewn" - 1000 доллар

Дэлхий дээрх хамгийн чанартай жинсэн өмд үйлдвэрлэдэг нэр нөлөө бүхий компаниудын нэг юм.

"Earnest Sewn" - 1000 доллар

8 "Roberto Cavalli" - 1200 доллар

Итали брэндийн жинсэн өмднүүд хамгийн чанартай бөгөөд тэдний нэг төлөөлөл бол Роберто Кавалли брэнд билээ.

"Roberto Cavalli" - 1200 доллар

7 "Dolce & Gabana" - 1200 доллар

Дэлхийн алдарт "Dolce & Gabana" брэндийг мэдэхгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Сонирхуулж хэлэхэд уг брэндийн нэрийг үүсгэн байгуулагчид болох Стефано Габбана (Stefano Gabbana) болон Доменико Долче (Domenico Dolce) нарын нэрнээс санаа авч, өгч байжээ.

"Dolce & Gabana" - 1200 доллар

6 "Gucci" - 3100 доллар

"Gucci" брэндийн сүүлийн үед үйлдвэрлэн гаргаж байгаа жинсэн өмднүүд нь хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлт хэрэгцээтэй байгаа аж.

"Gucci" - 3100 доллар

5 "APO Jeans" - 4000 доллар

Уг жинсэн өмдийг яагаад ийм өндөр үнэтэй байгааг гайхаад хэрэггүй. Учир нь товч болон цахилгаан нь алмазаар хийгдсэн юмсанж.

"APO Jeans" - 4000 доллар

4 "Escada" - 10000 доллар

Тэртээх 1978 онд үүсгэн байгуулагдаж байсан алдарт "Escada" брэндийн бараанууд хамгийн чанартай байдаг билээ. Түүнээс гадна дэлхийн 80 гаруй улс оронд салбартай бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 гаруй "Escada" брэндийн нэрийн дэлгүүрүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

"Escada" - 10000 доллар

3 "Levi's Strauss" - 60000 доллар

"Levi's" брэнд нь 1853 онд АНУ-ын Калифорни мужид байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Эдэлгээ болон чанарын хувьд уг брэндийн бараа бүтээгдэхүүнүүд яахын аргагүй салбартай тэргүүлэгчдийн нэг билээ.

"Levi's Strauss" - 60000 доллар

2 "Dussault Apparel" - 250000 доллар

Нийт 8 ширхэг сувд, 26 ширхэг бадмааргийг шигтгэж өгснөөс гадна 18 каратын алт цутгасан уг жинсэн өмдийг ихэвчлэн олны танил эрхмүүд худалдан авдаг гэнэ.

"Dussault Apparel" - 250000 доллар

1 "Secret Citrus" - 1.3 сая доллар

2016 оны хамгийн үнэтэй жинсэн өмдөөр "Secret Citrus" брэндийн жинсэн өмд тодорсон бөгөөд ар талын халаасанд нь нийт 15 ширхэг алмаз шигтгэсэн нь яахын аргагүй ганган чамин төрхийг бүрдүүлж чадсан байна.

"Secret Citrus" - 1.3 сая доллар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()