Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ?

2015-09-11, 04:05
33,839
Тархиа илүү “уян хатан”, аливаа мэдээллийг хүлээн авах болон зөв хариу үйлдэл үзүүлэх чадварыг нэмэгдүүлэхийн тулд түүнтэй байнга “ажиллах” хэрэгтэй болно. Чухам хэрхэн ажиллах вэ?... Үүний хариулт болох 14 шалгарсан аргыг бид та бүхэндээ хүргэж байна.
Оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Үгсийн сангаа арвижуулах
Ярилцагчаа “эвгүй” байдалд оруулж, мэдлэгийнхээ цар хүрээг гайхуулах танд таалагддаг уу? Тэгвэл танд үгсийн сангийн арвин нөөц тус болно. Сонирхуулахад: хүн дунджаар ердөө 4000 үгийг ашигладаг гэнэ. Нэгдүгээр ангийн хүүхэд 2000 орчим үг мэддэг. Харин их, дээд сургуулийн төгсөгчийн үгсийн санд идэвхтэй хэрэглэгддэг 10 мянган үг байдаг гэнэ. Мэдлэг арвинтай, их зүйл судалдаг хүний үгсийн сан 50 мянга орчим дотор байдаг ажээ. Оросын их яруу найрагч А.С Пушкин шүлэг, найраглалаа өөрийн үгсийн сан дахь 20 мянга орчим үгнээс сонгон бичдэг байсан байна. Харин Лениний үгсийн сан 37 мянга гардаг байв.



2. Биед ачаалал өгөх

Биеийн хүчний ачаалал нь бие организмын цусны эргэлтийг бүхэлд нь сайжруулдаг байна. Тархи ч үүнд хамаатай бөгөөд спорт зааланд хичээллэх эсвэл гүйх нь юун түрүүнд тархины үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг болох нь нотлогджээ.



3. Солгой гарын нөлөө

Энгийн зүйлсийг ер бусын аргаар хий. Хэрэв та баруун гараараа бичдэг бол зүүн буюу солгой гараараа шүднийхээ сойзыг барь. Ийм өөрчлөлтийн зорилго нь “автоматчлагдсан үйлдлийг” түр зуур зогсоох бөгөөд тархийг тань тал бүрээс нь хөгжүүлэх болно.



4. Ном унших

Уран зохиолын болон шинжлэх ухааны сэдэвтэй ном уншаарай. Ном уншихын маш том давуу тал нь сурч мэдэхийг хүсч байсан ч зав зай, нөхцөл байдлаас шалтгаалаад олж авч амжаагүй тухайн салбарын мэдлэгийг мэдэхэд оршино.



5. Хоолны цэсээ өөрчлөх

Амтлах мэдэрхүйдээ шинэ боломж олгоорой. Өмнө нь амсаж ч үзээгүй шинэ хоол хийж ид. Хэрэв та хоол хийх дургүй эсвэл хоол хийж идэх цаг зав хомс байдаг бол өмнө нь идэж үзээгүй шинэ хоол захиалаад үзээрэй.



6. Үгийн сүлжээ бөглөх

Үгийн сүлжээ бөглөх нь цаг өнгөрөөх гайхалтай арга төдийгүй тархийг хөгжүүлж өгдөг. Хэрэв та бичих дургүй бол ухаалаг утас болон компьютер дээрээ татаж аваад бөглөсөн ч болно.



7. Логик бодлого бодох

Таны өмнө ямар ч хүнд хэцүү зүйл тулгарсан аль болох хөнгөн, дарамт багатай аргаар шийдвэрлэх чадварыг олгох "Логик" бодлого бодоорой. Хугацаа тулсан ч юунд ч бэлэн биш байна уу? Тэгвэл энэ төрлийн бодлого бодсоноор танд ийм асуудал тулгарахгүй.



8. Гадаад хэл сурах

Гадаад хэл сурах нь эх хэлээ ойлгож, судлах боломжийг олгохоос гадна үгсийн санг нэмэгдүүлж, харилцааны “механизм”-ыг ойлгоход тусална. Макс Фрайгийн “Шар металл түлхүүр” номонд: “Амьдралынхаа талыг туулахдаа автобус жолоодож, шинэ хэлээр ярьж, зураг авч, сэрэе гэсэн цагтаа сэрж, нүүрээ будаж, цоож эвдэж, бялуу жигнэж сурсан бол сайн хэрэг” гэж бичсэн байна.



9. Моцартын нөлөө

Суут хөгжмийн зохиолч Амадей Моцартын бүтээл хүний математик, тооцоолон бодох чадварыг нэмэгдүүлдэг нь олон тооны туршилтын үр дүнд тодорхой болжээ. Түүнчлэн бусад сонгодог хөгжмүүд ч хүний оюуны чадамжийг хөгжүүлдэг болох нь нотлогдсон байна.



10. Үзэг ба тэмдэглэлийн дэвтэр

Төлөвлөгөө, ажигласан зүйлсээ тэмдэглэлийн дэвтэртээ дэлгэрэнгүй бич. Энэ арга нь танд ямар нэгэн зүйл сэдэх, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд үнэхээр тус болох болно. Мөн юмыг амархан мартдагаа болих төдийгүй ажиллах чадвар нэмэгдэнэ.



11. Архины хэрэглээгээ бууруулах
"Архи тэнэг болгодог" гэж зүгээр ч нэг хэлээгүй байх. Архи, согтууруулах төрлийн ундааны бага зэрэг хэрэглээ нь хоолны дуршил нэмэгдүүлдэг ч хэтрүүлбэл эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.



12. Секс хийх
Секс нь аз жаргалын дааврыг ялгаруулж, сэтгэл санааг өргөдөг төдийгүй хүмүүсийн оюуны чадварт сайнаар нөлөөлдөг байна.



13. ТВ шоу үзэхээ болих
Телевиз үзэх цагаа хязгаарлаарай. Хэрэв та телевиз үзэхээс бүрмөсөн татгалзаж чадахгүй байгаа бол ядаж ТВ шоу нэввтрүүлгийг үзэхээ багасгах хэрэгтэй шүү.



14. Шинэ дадал зуршил төлөвшүүлэх
Тодорхой нэгэн салбарт амжилт гаргаж, нээлт хийж байгаа хүмүүсийн ихэнх нь тухайн салбартай холбоотой хөдөлмөр эрхлэгсэд байдаг. Хэрэв та веб дизайн эсвэл тооцоолох салбарт ажилладаг бол эд ангитай холбоотой ажил сонирхоод үзээрэй. Ингэснээр шинэ хоббитой болохын зэрэгцээ тархиа нэгэн хэвийн байдлаас ангид болгох болно.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()