Өөртөө итгэлтэй охидын 5 зуршил

2015-10-25, 01:18
31,183

Хорвоо ертөнцийн гол чимэг бол охид та нар минь шүү дээ. Харин охидыг чимдэг зүйл бол ганган тансаг хувцас, зүүсгэл гоёл гэж бодож байна уу? Үгүй дээ, та нарын минь хамгийн сайхан чимэг бол өөртөө итгэх итгэл, инээмсэглэл хоёр чинь. Тиймдээ ч “Өөртөө итгэлтэй охид хамгийн аз жаргалтай байдаг” гэж алдарт жүжигчин Одри Хепборн нэгэнтээ хэлсэн байдаг.

Өөртөө итгэлтэй охидын 5 зуршил
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Бодлын хүч
Хэн ч өөртөө бүрэн дүүрэн  итгэж чаддаггүй. Бүр Cara Delevigne, Taylor Swift, Emma Watson хүртэл. Гэхдээ тэдний амжилтанд хүрсэн нууц бол аливаа нэг ажлыг хийж чадна гэдэгтээ итгэснийх юм. Тиймээс эерэг бодлоор өөрийгөө дүүргэ. Бодол биелэлээ олдог гэж үнэхээр үнэн үг шүү.



2. Хүнийг чин сэтгэлээсээ магтаж сур
Хүний сайн талыг олж харж, түүнийг сайхан үгээр магтах, бусдын магтаалыг дааж сурах гэдэг бүгд маш том чадвар юм. Магтаалд эрдэж бусдыг дорд үздэг хүмүүс бий. Энэ бол өөртөө итгэлгүй хүний шиж гэж хэлж болно. Хэрвээ та бусадтай яриа үүсгэх эв зүйгээ олохгүй бол түүнийг сэтгэлээсээ магт. “Таны үс үнэхээр гоё юмаа”, “Та их сайхан харагдаж байна” гэх мэтчилэн.



3. Гүнзгий амьсгаа аваад, цэх зогс
Өглөө гэрээсээ гарахдаа цэх зогсож, гүнзгий амьсгаа аваад, хамгийн гоё зүүлт болох инээмсэглэлээ зүүгээд толинд хар даа. Аль хэдийн өөртөө итгэлтэй, өнөөдрөө гэрэлтүүлэх үзэсгэлэнтэй бүсгүй харагдаж байгаа биз?



4. Өөртөө бүх бурууг битгий тох
Төгс хүн байдаггүй гэдэг. Үүнээс үнэн үг гэж бараг байхгүй байх. Та хийх ёстой зүйлээ хамаг хүчээ дайчлан хийж байгаа шүү дээ, магадгүй алдаа гарсан нь таны биш, гадны нөлөөнөөс ч болсон байж болно. Гарсан алдааг өөртөө тохож, “миний тэнэгээс л боллоо” гэж бодохын оронд “за яахав, дараагийн удаа бүтнэ ээ, бүтээнэ ээ” гэж бодоорой.



5. Таныг тавгүйтүүлдэг зүйлсийн төлөө ямар нэг юм хий
Таны эргэн тойронд онцгүй мэдрэмж төрүүлдэг ямар нэг зүйл, эсвэл тантай эвгүй харьцдаг хэн нэгэн байна уу? Тэднийг тэвчиж, өөрийгөө эс хүндлүүлж явах ямар ч шалтаг байхгүй. Зүгээр л зөнд нь орхи, эсвэл танд ингэж хандах хэрэггүй гэдгийг ойлгуулаарай.


 

NULL

NULL

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()