1
Суурь кремнийхээ өнгийг зөв сонгох
Арьсныхаа өнгөнд тохирсон кремийг түрхвэл та илүү натурал, өөгүй цэвэрхэн арьстай харагдах болно.
2
Хар хүрээг нуух
Нүдний хар хүрээг нууж байна гээд, зөвхөн тухайн газрыг будах нь тийм ч оновчтой биш юм. Харин түүний оронд шингээх маягаар будаж өгөөрэй.
3
Гэрэл сүүдрийг зөв тавих
Гэрэл сүүдрийг доороос дээшээ уусгалттай түрхэх хэрэгтэй. Мөн хэт бараан өнгийг сонгохоос зайлсхийгээрэй.
4
Хөмсөгнийхөө хэлбэрийг зөв гаргаж, будах
Хөмсгийг хүрээнээс хэтрүүлэн будах, эсвэл хэт тод будахаас зайлсхийгээрэй!
5
Нүдийг хүрээлэх
Нүдний аньсага буюу дотор хэсгийг хүрээлвэл, хэмжээ нь багасч харагддаг. Тиймээс гадагшаа чиглэлтэй, аль болох уусгаж будах хэрэгтэй.
6
Контураа хэт дээшээ зурахгүй байх
Контурыг хэт дээшээ зурах нь таныг маш будмал, хиймэл харагдуулах талтай.
7
Хэт тод өнгөөр будах
Нүдний тенийг аль болох уусгасан, зөөлөн өнгөөр будаарай. Ингэснээр та илүү үзэсгэлэнтэй харагдах болно.
8
Сормуусаа будах
Сормуусны будгийг нимгэн, жигд будсанаар таны нүд илүү сайхан харагддаг. Олон давхарлаж, хооронд нь наалдуулан будах нь тийм ч сайхан санаа биш шүү охидоо!
9
Хацар өнгөлөгч түрхэх
Хацар өнгөлөгчийг хацрын ёсны төв хэсэгт мэдэгдэхүйц байдлаар хөнгөхөн будах хэрэгтэй. Эс бөгөөд та улаан хацартай харагдах болно шүү. Мөн өнгөө аль болох зөөлөн, дулаан өнгөөр сонгоорой.
10
Уруул хүрээлэх
Уруулаа том харагдуулахын тулд хэтрүүлэн, бараан өнгөөр будах нь зохимжгүй. Харин түүний оронд зөөлөн өнгөөр хүрээлэн будаарай.
11
Гэрэл ашиглах
Нүүрэнд гэрэл өгөхдөө саатай будгийг сонгоод хэрэггүй. Түүний оронд хуурай, саагүй гэрлийг сонгоорой!