Таны хэл сурах хүслийг унтраадаг 5 бодол

Өнөө цагт хэлгүй бол хөлгүй гэх үг үйлчилж, хүн бүр л хэл сурахаар хичээцгээж байна. Энгийн ажлын байранд хүртэл хэлний мэдлэг шаардах болсон тул сурахгүй гээд ч хаачих билээ. Гэвч зарим хүмүүс хэл сурах шаардлагатай боловч, утгагүй зүйлс бодож өөрийгөө унтрааж, ирээдүйгээ үгүй хийх нь элбэг. Иймд нийт уншигчиддаа зориулан хэл сурах хүслийг үгүй болгодог бодлуудыг дуулгаж, үүнээс хурдан ангижрахыг зөвлөж байна. 

Таны хэл сурах хүслийг унтраадаг 5 бодол

1 Би гадаад руу аяллаар явахгүй юм чинь хэл сурах шаардлагагүй

Зөвхөн гадаад улс руу аялж, зугаалах зорилгоор хэл сурна гэдэг утгагүй зүйл билээ. Хэдийгээр та тухайн улс руу очихгүй байлаа ч гэсэн хэлийг сураад авчихсан байхад ажил амьдралд тань ус агаар мэт хэрэг болох нь гарцаагүй. Өнөө цагт ажлын байранд тавигдах шаардлага бүрт гадаад хэлний тодорхой түвшний мэдлэг багтах болсон төдийгүй хэлээр нь дамжуулж тухайн хүний боловсролын түвшинг дүгнэдэг болсон билээ. Иймд та тус утгагүй бодлоо эрхтэн хаяж, гадаад хэл сурч, бусад улс орнуудын түүх, соёл урлаг зэргийг судалж, мэдээллээ нэмэгдүүлэн тархиа цэнэглээрэй. Хүнд мэдлэг хэзээ ч илүүддэггүй гэх мэргэн үгийг үргэлж санаж явах хэрэгтэй. 

Би гадаад руу аяллаар явахгүй юм чинь хэл сурах шаардлагагүй

2 Надад хэл сурах авьяас байхгүй

Бидэнд өдөр бүр үл мэдэх гадаад үг тааралддаг. Харин тус үгийг мэдэхгүй тохиолдолд өөртөө гутарч, бухимдан, толио гаргаж, үгсээ цээжилж эхэлдэг. Гэхдээ тухайн мөчид цээжилсэн үгс толгойд тань удаан тогтохгүй гэдгийг хэлье. Мэдээж бид бүх үгсийг цээжилнэ гэж байхгүй шүү дээ. Тэрхүү тоо томшгүй үгс дотроос 50 гаруй хувийг мэдэж байна гэдэг таны хувьд гайхалтай амжилт юм шүү. Өөрийгөө голж "би иймхэн үгийг мэдэхгүй байж яаж гадаад хэл сурах юм" гэх утгагүй бодол толгойд эргэлдсэнээр хүмүүсийн гадаад хэл сурах хүсэл, эрмэлзлэл нь үгүй болж эхэлдэг юм. Иймд та ямагт өөрийгөө хурцалж, магтаж байх хэрэгтэй гэдгийг сайтар ойлгож аваарай. 

Надад хэл сурах авьяас байхгүй

3 Хэл сурахад би дэндүү хөгшиднө

30 насыг хэдийн давсан хүмүүс ихэвчлэн хэл сурах хүсэлдээ бууж өгч, нэгэнт өнгөрсөн, оройтсон гэж боддог. Гэвч сурахад хэзээ ч оройтдоггүй юм шүү. Зүгээр шалтаг хайж хойш суухын оронд болохгүй бүтэхгүй бүхний өөдөөс тэмцэж зүтгэх нь хамгийн шилдэг арга зам болно. Дундаж насны буюу амьдрал үзсэн хүмүүсийн тухайд аливаад бүтээлч, сэтгэлээсээ хандах сэтгэлийн хаттай байдаг төдийгүй тэвчээртэй хандаж, эцсээ хүртэл суралцаж чаддаг юм. Харин тэдний нас хэл сурахад давуу тал болох нь ч бий. Ийм байхад та одоо ч бас өөрийгөө нас ахисан хэмээн голж, хэл сурахаас зугтсаар байна гэж үү? 

Хэл сурахад би дэндүү хөгшиднө

4 Надад ямар ч зав байхгүй

Ажил, ар гэр гэж гүйсээр өөртөө цаг зав гаргаж чадахгүй байгаа хүмүүс маш олон байдаг. Тиймдээ ч үүнийгээ хэл сурч чадахгүй байгаа шалтгаан болгож, гомдоллож явдаг. Гэвч хүн өөрөө хүсэх л юм бол цаг зав хангалттай гаргаж чадна. Өдрийн 24 цагаас ядаж 2 цагийг л хэл сурахад зарцуулснаар та удахгүй тухайн хэлийг сурч, цаашлаад төвөггүйхэн ярьж чаддаг болно.

Хамгийн гол нь танд тус хэлийг сурах хүсэл ихээр төрж байх хэрэгтэй юм. Тухайн хэлэнд шунан дурлаж, улам ихийг мэдэхийг хүсэх зэрэг нь л таныг амжилтад хүргэнэ. Ямарваа зүйлсийг хүчээр бус хүслээр сурах нь илүүтэй үр дүнг үзүүлдэг шүү дээ. Харин хэрхэн тухайн хэлэнд дурлах вэ? Эхлээд тус улсынхаа түүхийг судалж, давуу чанаруудыг мэдэж авах хэрэгтэй бөгөөд цаашлаад хамгийн дуртай гадаад киногоо эх хэлээр нь үзээрэй. Энэ мэтчилэн явсаар нэг л мэдэхэд та өнөөх дургүй байсан хэлтэйгээ салж чадахааргүй холбоотой болсон байх төдийгүй дүрэм, шинэ үгс зэргийг ч нэг л мэдэхэд төвөггүйхэн сурчихсан байх юм.

Надад ямар ч зав байхгүй

5 Би хэл сурч чадахгүй байх

Хүн бүр гадаад хэлийг сурч эхэлж байсан гэхэд буруудахгүй. Гэхдээ тэдний ердөө 30 хувь нь л цаашид сурах эрмэлзлэлдээ хөтлөгдөж, гадаад хэлийг төгс эзэмшдэг юм шүү. Үүнээс харахад бид маш шантрамтгай бөгөөд өөртөө итгэх итгэл бага байдаг нь анзаарагдана. Энэхүү дутагдлаа засч, хүрэхийг хүссэн зүйлдээ тууштай хандах нь таныг ямар ч өндөрлөгт гаргаж чаддаг юм.  Хамгийн гол нь өөртөө итгэх итгэлээ бадрааж, "бусад хүмүүс чадаж байхад би яагаад чаддаггүй юм" гэх хор шараар өөрийгөө цэнэглэж хичээгээд нэг үзээрэй.   

Би хэл сурч чадахгүй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()