Хөлсний эвгүй үнэрээс салах 10 хялбар арга

Таны хөлс их ялгараад байна уу? Үүнээсээ болж олон хүний хажууд эвгүй байдалд ордог уу? Тэгвэл танд доорх зөвлөгөөг хүргэж байна.

Хөлсний эвгүй үнэрээс салах 10 хялбар арга

1

Гадуур болон дотуур хувцас худалдаж авахдаа 100% байгалийн хөвөн даавуун материалтайг сонгож байгаарай. Нийлэг материал нь хөлс их гаргахаас гадна, зарим үед арьсанд харшил өгдөг. 

2

Шинэ ажилд орох, олны өмнө үг хэлэх, анхны болзоонд явах зэрэг сандрах тохиолдол олон бий. Айх сандрах, ичих үеүүдэд зүрхний цохилт түргэсэж, цусны эргэлт хурдсан хөлс хэвийн хэмжээнээс их ялгардаг. Сандарлаа гээд ямар ч зүйл бүтэхгүй, харин ч бүтэхгүй байх нь элбэг тул та аль болох тайван, өөдрөг байгаарай.

3

Хэвийн хэмжээнээс их хөлс ялгарах буюу үнэртэй хөлс гарч байвал дезодарант буюу хөлс дарагчийг хэрэглээрэй. Орой унтахын өмнө цацвал шөнөдөө сайн шингэж, хөлсний үнэрийг дарж өгдөг.

4

Бясалгал хийж тайвшрах хэрэгтэй. Хүн тайван байхад хөлс бага ялгарна.

5

Хоёр өдөрт нэг удаа усанд орж хэвшээрэй. Тэгэхдээ 3-аас 4 удаа халуун хүйтэн усаар ээлжлэн биеээ шүршээрэй. 

6

Төмөр, кальци, фосфор агуулсан лемон, гаа, гавар зэргийг түлхүү хэрэглэх.

7

Архи пиво, сонгино сармис, кофеноос аль болох зайлсхийх.

8

Тогтмол дасгал хийх. Хөлс ялгаралтыг улам л нэмэгдүүлэх юм шиг танд санагдаж магадгүй. Харин ч хөлсний булчирхайн үйл ажиллагааг сайжруулж, цэвэрлэж байдаг.

9

Таны хөлс удаан хугацаанд их хэмжээгээр ялгарч байгаа  бол та эмчид ханд. Өөрийн асуудлаа ичиж зоволгүй бүгдийг нь хэлж, зөвлөгөө авж, тохирох эмчилгээг хийлгээрэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()