Биднийг үхэлд хүргэх санаанд оромгүй зүйлс

Бидний өдөр тутмын амьдралдаа хэрэглэдэг зарим бараа, бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөс гадна амь насанд хүртэл аюул заналхийлдэг байна. Бид тэр бүр ямар сөрөг нөлөө үзүүлдгийг нь мэдэлгүй хэрэглэсээр байдаг бөгөөд өнөөдөр та бүхэндээ тэдгээр үхэлд хүргэх аюултай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхдээ болгоомжтой байхыг сануулах үүднээс танилцуулъя гэж бодлоо.

Биднийг үхэлд хүргэх санаанд оромгүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Бактерийн эсрэг саван

Хэсэг эрдэмтдийн үзэж байгаагаар бактерийн эсрэг саван хэрэглэснээр хүний дотоод шүүрлийн булчирхай өвчилдөг бөгөөд энэ нь савангийн найрлагад агуулагдах химийн зарим элементүүдтэй холбоотой байдаг ажээ. Дотоод шүүрлийн булчирхай өвчилснөөр өсөлт зогсоход хүрдэг байна. Түүнээс гадна гормоний тэнцвэржилтийг алдагдуулдаг болох нь тогтоогджээ.

Бактерийн эсрэг саван

9 Бариу дотуур өмд

Бариу дотоож өмссөн эрчүүд халуухан, тачаангуй харагдах боловч нүдэнд харагдалгүйгээр бэлгийн чадавхийг нь бууруулж байдаг. Мөн элдэв өвчин  тусах цаашлаад түрүү булчирхайн хавдарт хүргэх магадлалтай аж. Яг л өөртөө таарсан, болж өгвөл цэвэр хөвөн даавуун материалтай дотуур өмдийг өмсөх нь таныг өөртөө итгэлтэй, эрч хүчтэй нэгэн болгоход том тус үзүүлнэ. 

Бариу дотуур өмд

8 Үсний будаг

Үсээ будах нь цусны хорт хавдраар өвчлөх магадлалыг 50 хувь нэмэгдүүлдэг бөгөөд, 16 жил хэрэглэсний дараа энэ магадлал бүр ихэсдэг болохыг эрдэмтэд баталжээ. Үсээ жилд 1-4 удаа буддаг эмэгтэйг огт буддаггүй эмэгтэйтэй харьцуулахад өндгөвчний хорт хавдраар өвчлөх магадлал 70 хувь байхад жилд тав буюу түүнээс олон удаа үсээ буддаг эмэгтэйн өвдөх магадлал 100 хувь байдаг байна.

Үсний будаг

7 Дотуур хувцас болон тампон

Одоо үед эмэгтэйчүүдэд дотуур хувцас сонгоно гэдэг тийм ч хэцүү асуудал биш болсон билээ. Гэхдээ ихэнх дотуур хувцасны хэлбэр загвар нь эрүүл мэндэд ач тустай биш байдаг байна. Тухайлбал синтетик материалтай дотуур хувцас нь арьсны харшил өгөх, загатнуулах улмаар дисбактериоз, гарднереллез, мөөгөнцөр зэргийг үүсгэхэд нөлөөлдөг байна. Харин стринги буюу “Бенз” дотуур өмд нь цистит өвчин тусахад хүргэдэг байна.

Дотуур хувцас болон тампон

6 Агааржуулагч

Ариун цэврийн өрөөний агааржуулагчийг ашигладаггүй айл өрх гэж үгүй биз. Энэ нь дан ялангуяа эрэгтэй хүмүүст сөрөг нөлөөтэй бөгөөд үр тогтоох чадварыг нь бууруулдаг байна. Үнэрээ удаан барих үйлчилгээтэй болгохын тулд элдэв химийн бодис ашигладаг бөгөөд эдгээр нь бидний бие эрхтэнг бага багаар өвчлүүлж байдаг юм. Иймээс агааржуулагч цацахын оронд өрөө тасалгааныхаа цонхыг онгойлгож цэвэр агаар оруулж байхыг зөвлөе. 

Агааржуулагч

5 Секс тоглоом

Секс тоглоомыг сүүлийн үед сексийн дур хүсэл нь буурсан хүмүүс авч хэрэглэх болсон бөгөөд энэ нь нэг талаасаа бэлгийн дур сонирхлыг хангаж өгөх үүрэгтэй хэдий ч, нөгөө талаараа бэлэг эрхтэн гэмтээх, бэлгийн замын өвчин үүсгэх, дараагийн удаа хэн нэгэнтэй бэлгийн хавьталд ороход дур ханахгүй болгох зэрэг сөрөг нөлөөтэй байдаг байна. 

Секс тоглоом

4 Гаа

Амны эвгүй үнэрийг дарж, таатай мэдрэмж төрүүлэх гаа нь ашигт чанартай боловч хэтрүүлэн хүлхэж, идэх нь эрүүл мэндийг үгүй хийдэг юм. Хэт их гааг хүлхэснээр гүйлсэн булчирхайг цочроож, цаашлаад үрэвсэл үүсгэдэг төдийгүй амтлах мэдрэмжинд сөргөөр нөлөөлдөг  юм. 

Гаа

3 Өнгө, үнэртэй бэлгэвч

Олон төрлийн үнэртэй, өнгөтэй бэлгэвчийг сүүлийн үед залуус сонирхон хэрэглэх болсон. Гэвч энэ нь олон төрлийн сөрөг нөлөөг бүсгүйчүүдэд учруулж байдаг юм. Учир нь бэлгэвчинд оруулсан олон өнгө, үнэрийг химийн бодисноос гаргаж авдаг төдийгүй элдэв халдвар, өвчний гол үндэс болдог аж.  

Өнгө, үнэртэй бэлгэвч

2 Салфетка

Салфетка нь бидний бодсон шиг цэвэр байдаггүй бололтой. Судалгаанаас харахад цаасан алчуурт өвчин үүсгэгч нянгууд их хэмжээгээр байдаг бөгөөд энэ нь дархлаа султай, өвчтэй хүмүүс болон бага насны хүүхдүүдэд аюултай юм байна. 

Салфетка

1 Бензин

Зарим нэг хүмүүс бензин үнэртэнд мансуурч, үүндээ донтох нь ч бий. Харин шатахуун, бензин нь өөртөө нүүрс устөрөгч гэх химийн хорт бодис агуулдаг бөгөөд энэ нь хүний биед орж, уушиг, элэг зэрэгт сөрөг нөлөөг үзүүлдэг  байх юм. Үүнээс гадна донтуулах үйлчилгээтэй төдийгүй нэг үнэртсэн бол дахин дахин үнэртэх сэдлийг төрүүлдэг.  

Бензин

Танд эдгээрээс аль нь хамгийн аюултай санагдаж байна вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()