Японд амьдрахад юу анхаарах ёстой вэ?

Техник технологи, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ Азидаа төдийгүй дэлхийд гайхагддаг Япон улс нь хүн бүрийн очиж үзэхийг хүсдэг газруудын нэгд зүй ёсоор тооцогддог. Харин өндөр, чанартай боловсролыг оюутан залууст олгох тус улсыг зорих хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймд тухайн улсад суралцахад анхаарах хэрэгтэй зүйлсийг та бүхэндээ дэлгэхээр бэлтгэсэн юм. Эдгээр нь биеэ хэрхэн зөв авч явах, Япон хүмүүстэй хэрхэн харилцах тухай өгүүлэх бөгөөд танд тус болно гэдэгт итгэлтэй байна. 

Японд амьдрахад юу анхаарах ёстой вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хариуг нь заавал барих

Тэд өөрт нь хэн нэгэн тус хүргэвэл хариуг нь заавал барьдаг зантай. Бага ч атугай тус хүргэсэн хүнд "баярлалаа" гэж хэлээд өнгөрөхийн оронд талархсан сэтгэлээ илэрхийлж, уух зүйлээр дайлах, эсвэл чадах чинээгээрээ буцааж туслах ёстой байдаг. Мөн тухайн тусламжийн гараа сунгасан хүнийг хэзээ ч мартдаггүй төдийгүй дараа тааралдсан ч урьд өмнө нь тус болж байсныг нь дурсаж, урмын үг, талархсан сэтгэлээ ахин дахин хэлнэ. Үүнтэй адил та бас бусдаас тус хүртсэн бол зүгээр нэг талархаад өнгөрч болохгүй юм. 

Хариуг нь заавал барих

2 Хоол идэх ёс

Бид хэн нэгэн хүн хажууд хоолоо дугарган сорж идэхэд, түүнийг ямар бүдүүлэг юм бэ? заваарсан юм гэхчлэн янз бүрээр л хэлдэг. Харин Японд үүний эсрэг "хууль" үйлчилдэг юм. Тэд хоолоо заавал дугаргаж, хүчтэй сорж идэх ёстой бөгөөд ингэснээр тухайн хоолыг үнэхээр амттай байгаа санааг илэрхийлж байдаг аж. Чимээгүй идэх нь тухайн хүний хоолыг амтгүй, төдийлөн таашаахгүй байгаа хэмээх сэтгэгдлийг үлдээдэг тул хэрвээ та Японд очвол тэдний адил хооллохыг зөвлөж байна.

Хоол идэх ёс

3 Маш эелдэг

Гудамжинд хэн нэгэн зөрж, зам асуух аваас тэд маш ойлгомжтой, цаг заваа зарцуулан тайлбарлаж өгөх төдийгүй ямар ч аргаар хамаагүй тус болохыг хичээнэ. Гэвч хүн бүр сайхан сэтгэлтэй эелдэг байхгүй нь тодорхой боловч ямар нэгэн зүйл асууж сураглахад чимээгүй өнгөрөх хүн маш ховор юм. 

Маш эелдэг

4 Хэнийг ч бүү орхи

Ажлын хамт олон, ангийн найзуудаа гэртээ урьж, амтат хоолоор дайлахааар шийдсэн бол хэнийг ч бүү орхи. Энэ нь тэдний хувьд хамгийн бүдүүлэг авирт тооцогдох бөгөөд бусдыг ялгаварлах нь зохимжгүй үйлдэлд тооцогддог. Хэдийгээр тухайн хүнд дургүй, үзэн яддаг байлаа ч гэсэн санал тавьж, үзэл бодлыг нь сонсох хэрэгтэй гэж үздэг юм. 

Хэнийг ч бүү орхи

5 Бусдын зүйлийг авдаггүй

Монголчууд "Олсон хүний олз, хаясан хүний гарз" гэж ярьдаг боловч Японд энэ нь эсрэгээрээ үйлчилдэг. Тэд бусдын унагаасан алга болгосон зүйлд гар хүрдэггүй төдийгүй авсан ч цагдаагийн газарт тушаадаг юм. Хэрэв та гар утас, түрүүвч зэргээ хаа нэгтээ унагаасан бол таны эд зүйлс байсан байрандаа л байна. Түүнд хэн ч гар хүрч, бусдын эд зүйлсийг аван, бүдүүлэг авирлахыг хүсдэггүй аж. 

Бусдын зүйлийг авдаггүй

6 Архи уух

Оройн цагаар Япон эрчүүд ажлын ачааллаа тайлж, амарч тухлан хундага архи ууж, хууч хөөрдөг. Хэдийгээр тэд ууж согтох боловч хоорондоо муудалцаж, зодоон хийх нь тун ховор байна. Муудалцсан байлаа ч буцаад л эвлэрэх бөгөөд зодоон, үймээн самуунд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм. 

Архи уух

7 Бусдыг хүндэтгэнэ

Тэд бусдыг ямагт өөрөөсөө илүүд үзэж хүндэтгэл үзүүлдэг. Бялуу хуваасан ч найздаа томыг, хамаатнууддаа хамгийн тухтай суудлыг, зураг авахуулахдаа зочдоо төв хэсэгт суулгах гэхчлэн тэд үргэлж бусдыг тэргүүнд тавьж хүндэлдэг юм. Усыг нь уувал ёсыг нь дага гэгчээр та ч бас тус улсыг зоривол бусдыг хүндэлж, энэрэнгүй байх тал дээр суралцах хэрэгтэй. 

Бусдыг хүндэтгэнэ

8 Засгийн газрын бодлого

Засгийн газраас нь зөв арга хэмжээ авч хэрэгжүүлж, ард иргэдээ бүтээлч, хөдөлмөрч болоход нь түлхэц үзүүлдэг юм. Шинэ содон зүйлсийг сэтгэх, бүтээн байгуулах боломжыг нь бүрдүүлж өгдөг төдийгүй цэвэр цэмцгэр байхыг шаарддаг аж. Мөн засгийн газраас нь дэлхийн стандартад нийцсэн төмөр замын системийг бий болгосон төдийгүй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээд түвшинд авч хэрэгжүүлдэг билээ. 

Засгийн газрын бодлого

9 Тайван

Тэд сэтгэлийн хөдлөл маш багатай хүмүүс юм. Хүнд бэрх зүйл тохиолдсон, уур нь хүрсэн, аз жаргалаар бялхсан, ядарсан гэхчлэн ямар ч нөхцөлд сэтгэл хөдлөлөө илэрхийлж чаддаггүй бөгөөд өөрийгөө нээн гаргах тал дээр асуудалтай байдаг. Тэд ердөө л цэвэрхэн хувцасласан, өөр өөрсдийн ажлаа хийж, гэр бүлээ тэжээж яваа ажилчин хүмүүс төдийгүй нэгэн хэвийн амьдрал нь тэдэнд илүү амар санагдаж, аз  жаргалыг бэлэглэдэг байна. 

Тайван

10 Сайн сонсогч

Япончууд маш сайн сонсогч байж чаддаг юм. Тус улсын ард иргэд бусдыг ихэд хүндэлдэг тул үзэл бодлыг нь эхэлж сонсох бөгөөд эцэс сүүлд нь өөрийгөө бодлоо хуваалцдаг аж. Мэдээж энэ нь хүн бүрт сайхан сэтгэгдэл төрүүлэх төдийгүй гайхалтай хүндэтгэл гэж ойлгодог билээ. Хэрэв та Япон улсад амьдрах, суралцахаар шийдсэн бол хэн нэгэнтэй ярилцахдаа үргэлж ганцаараа ярьж, бусаддаа ярих боломжыг олгохгүй байх нь хамгийн бүдүүлэг хэрэг болохыг ойлгож аваарай. 

Сайн сонсогч

11 Улс орноо магтдаггүй

Хэт үндсэрхэг аашилж, улс орноо магтаж, хамгийн шилдэг гэх үзэл нь тэдэнд огтхон ч таалагддаггүй. Тиймээс заавал үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, эртнээс уламжилж ирсэн зүйлсээ идэж, өмсөнө гэсэн зүйл ховор  бөгөөд ерөнхийдөө олон улсын хэв маягтай аж. 

Улс орноо магтдаггүй

12 Хичээнгүй

Мэдээж Япончууд хичээнгүй байдал, хөдөлмөрч зан чанараараа дэлхий нийтэд гайхагдсаар ирсэн. Тэдний хувьд ажил нь нийгмийн байр суурийг нь тогтвортой байлгах гол хүчин зүйл тул ядрах, зовохоо үл тоож, хичээн ажилладаг. Ямар нэгэн тогтсон ажилгүй хүн нь тухайн нийгэмд хамгийн дорой буурайд тооцогддог төдийгүй гэр бүлтэй ч болж чаддаггүй юм. Тиймдээ ч тэд ажилч хичээнгүй, өөрийнхөө төлөө тэмцсэн хүмүүст маш сайн хандаж, хүндлэл үзүүлдэг билээ. 

Хичээнгүй

13 Амлалтандаа хүрдэг

Тэд бусдад ямар нэгэн амлалт өгсөн бол түүнийгээ заавал биелүүлж байж л санаа нь амрах бөгөөд чадахгүй зүйлээ хэзээ ч чадна хэмээдэггүй гайхалтай чанарыг өөртөө агуулсан байдаг юм. Мөн бага жижигхэн зүйлс гэлтгүй хэлсэн үгэндээ хүрэхээр уйгагүй зүтгэдэг төдийгүй хэдий амлалт авсан хүн нь мартсан байлаа ч заавал биелүүлдэг байна. 

Амлалтандаа хүрдэг

14 Хариуцлага хүлээх чадвартай

Өөрсдийн хийсэн буруутай зүйлсийг заавал буцаан хэвэнд нь оруулахыг үүрэг хэмээн ойлгодог аж. Тэд аялал зугаалгаар ой модонд очсон ч заавал тараасан хогоо цэвэрлэж, хуучин, хэвийн байдалд нь оруулдаг. Энэ нь тэдний ухамсарт суусан зан чанар бөгөөд хог хаяж, байгаль орчинг бохирдуулдаг хүмүүст маш шүүмжлэлттэй ханддаг аж. 

Хариуцлага хүлээх чадвартай

15 Цаг баримтлах

Япончууд цаг сайн баримталдаг гэдгээрээ алдартай. Ажил, хичээл, уулзалтын цагаасаа хором ч хоцордоггүй төдийгүй ямар нэгэн ажил гарч хэдэн минут хоцрох болвол уулзах хүндээ заавал мэдэгдэж, өршөөл эрдэг юм. Мөн цагаа баримтлах нь тухайн хүний соёлтой боловсон зан, бусдыг хүндлэх сэтгэл зэргийг нь харуулах томоохон шалгуур болж өгдөг юм. 

Цаг баримтлах

Та энэ оронд сурахыг хүсч байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()