Хүйсний төрлүүд
Та доор дурдсан хүйсийн төрлөөс өөрт тохирох хүйсийг олж, дугаарын дагуу тохирох тайлбарыг уншаарай.
1
Гүдгэр хүйс
Та бол хамгийн сайн найз, эрхэм нөхөр байж чаддаг нэгэн. Мөн жинхэнэ хайр дурлалд итгэдэг бөгөөд зүрх сэтгэлээ өгсөн нэгнээ насан туршдаа хайрлах мохошгүй зүрхтэй юм. Эрчүүдийн хувьд сайн эцэг болдог боловч, бүсгүйчүүдтэй учраа олохдоо тааруу байдаг. Мөн бусдыг бодоход илүү урт удаан амьдардаг ажээ.
2
Төвгөр хүйс
Энэ төрлийн төвгөр хүйстэй хүмүүс маш ганцаардмал нэгэн байдаг байна. Зан чанарын хувьд маш тогтуун, тайван хандлагатай байх нь бий. Хүмүүстэй хамтарч ажиллахаас зайлсхийдэг боловч, хүн бүртэй эв түнжингээ амархан олчихдог найрсаг зантай гэнэ.
3
Хонхгор хүйс
Хэрвээ таны хүйс хонхгор, гүн хэлбэртэй бол маш амбицтай, сэтгэлийн хөдлөл ихтэй байна. Гол төлөв урлагийн чиглэлээр ирээдүйн замналаа сонгосон байдаг аж. Сэтгэл хөдлөл ихтэй учир, аливаад хөнгөмсөг хандах талтай. Иймд хэлэх үгээ урьдаас бодож, бодлоготой хандах нь хүсээгүй үгээ хэлж, дотны хүмүүсээ гомдоохоос сэргийлнэ.
4
Зууван хэлбэртэй хүйс
Та бол маш хүчирхэг байр суурь, бодолтой нэгэн юм. Өөрийн хүссэн зүйлдээ тууштай байж, зорилгынхоо төлөө тууштай тэмцдэг давуу талтай. Мөн таны бодлыг өөрчлөхөд тун хэцүү. Үзэл бодолдоо үнэнч чанар нь бусад хүмүүсээс эрхгүй ялгарна.
5
Нуман хэлбэртэй хүйс
Дээрэнгүй, түрэмгий хандлагатай нэгэн байх магадлал өндөртэй юм. Гаднаа хэдийгээр хатуу чанга мэт харагдах ч, дотроо өр нимгэн нинжин сэтгэлтэй байх нь бий.
Таны хүйсний хэлбэр энд байна уу? Байгаа бол хэр тохирч байна вэ?