Таныг ашиглаж байгааг илтгэх 15 шинж

Гаднаа гяланцаг, дотроо паланцаг хүмүүс олширсон энэ цагт хүнийг сайтар таньж, мэдэж байж нөхөрлөх нь чухал юм. Тэд ихэвчлэн өөрт хэрэг болсон үедээ бусдаас тусламж хүсчихээд, өөрөө туслах болохоор усанд хаясан чулуу шиг алга болдог хүний мөсгүй хүмүүс байдаг билээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ таныг ашиглаж буйг илтгэх 15 шалтгааныг хүргэе гэж бодлоо. Өөрөөсөө бусдыг үл хайхардаг, увайгүй зантай хүмүүсийг эртхэн амьдралаасаа авч хаях хэрэгтэй юм шүү. 

Таныг ашиглаж байгааг илтгэх 15 шинж
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Таныг баяр ёслолын үеэр урихгүй

Итгэж, найдаж явсан хүн чинь таныг ашиглаж байгаа бол юу ч болж байсан өөрийнхөө төрсөн өдрийн баяр болон бусад тэмдэглэлт өдрүүдээр баярын ширээндээ урих нь юу л бол. Учир нь та түүний хувьд ердөө л асуудал тулгарсан үед нь туслагч нэгэн болохоос биш эрхэм хүндтэй, ойр дотны нэгэн биш юм. 

Таныг баяр ёслолын үеэр урихгүй

14 Таны төлөө юу ч хийхэд бэлэн биш

Хэрвээ тэр үнэхээр л таны дотны хүн эсвэл найз, нөхдийн чинь нэг байсан бол танд тулгарсан асуудлыг шийдвэрлэж өгөхийн тулд чадах бүхнээрээ туслахаас гадна юу ч хийхээс буцахгүй байх нь гарцаагүй юм. Харин таныг ашиглаж буй хүний хувьд туслахаасаа илүүтэйгээр утсаа хаагаад, таг чиг алга болох нь хамгийн сайн чадах зүйл нь байдаг аж.

Таны төлөө юу ч хийхэд бэлэн биш

13 Тусламж хүсдэг хэрнээ өөрөө тус болдоггүй

Тэдний хамгийн энгийн амьдралдаа баримталдаг зарчим нь бусдаас тусламж хүсч, асуудлаа шийдвэрлүүлэх ч, бусдад өөрийнх нь тусламж хэрэг болсон үед чадахгүй, мэдэхгүй, боломжгүй гэх үгсийг хэлэх юм уу эсвэл дээр дурдсанчлан усанд хаясан чулуу шиг ор сураггүй алгах болдог аж. Хэсэг хугацаа өнгөрсний дараа гэнэт дахин гарч ирж, таны амьдралд орж ирэхийг хичээх нь тэдний төрөлхийн зан чанар бөгөөд ингэж буй нь мэдээж хэрэг таныг санаж, үгүйлсэндээ биш, харин өөрт нь тусламж хэрэг болсонтой холбоотой юм.

Тусламж хүсдэг хэрнээ өөрөө тус болдоггүй

12 Итгэлийг тань алдах

Таныг ашиглаж буй хүнд таны амьдралд тохиолдсон зүйлс, ойрд болсон сонин хачин, тэр байтугай хэнд ч хэлээгүй нандин нууц гээд тантай холбоотой зүйлс огтхон ч хамаагүй байдаг байна. Тэд гаднаа сонсож буй мэт дүр эсгэх ч, энэ нь таныг чин сэтгэлээсээ ойлгохыг хичээж байгаагийн шинж биш юм. Харин хажууд чинь хачиг шиг наалдаж байгаад ч болов өөртөө хэрэгтэй ямар нэгэн зүйл таниар хийлгүүлэхийг санаархаж байна гэж ойлгож болно. Заримдаа тэд итгэж хэлсэн нууцыг чинь бахаа ханатал хаа сайгүй ярих нь ч бий.

Итгэлийг тань алдах

11 Араар чинь байнга муулах

Юу боллоо гэж сайн найз тань таныг араар чинь муулах билээ. Юу ч бодож, саналгүй явж байхад чих халууцах явдал цөөнгүй гарах нь бий. Үүний учир шалтгаан өнөөх ашиг хонжоо хайсан нөхдүүд араар чинь бусдад сайхан гэгч нь муулж, хийгээгүй зүйлсийг чинь хийсэн, хэлээгүй зүйлсийг чинь хэлсэн мэт болгож ярьж буйтай салшгүй холбоотой юм. Сайн найзууд нэгнээ шүүмжилж, ямар нэгэн зүйл хэлэхийг хүсч байгаа бол байхгүйд нь бус, нүүрэн дээр нь шууд хэлдэг билээ.

Араар чинь байнга муулах

10 Үргэлж таниас уучлалт хүсэх

Танд тусламж хэрэгтэй үед туслаж чадаагүй дээ тэр үргэлж уучлалт гуйж, цаашид харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсэх болно. Ингэж байгаагийн гол учир нь та түүний хувьд хэнээс ч илүү эрхэм, чухал хүн учраас тэр юм. Хэрвээ тэр таныг алдчихвал өөр хэнийг ашиглах билээ. Тиймээс энэ төрлийн хүмүүст өрөвч, зөөлөн сэтгэлээр хандаж, дахин боломж олгох гэсний хэрэггүй.

Үргэлж таниас уучлалт хүсэх

9 Найз чинь мөн эсэхэд та эргэлзэж эхлэх

Хэрвээ танд түүнийг үнэхээр сайн найз чинь мөн эсэхэд эргэлзэх сэтгэл төрж эхэлсэн бол тэр таныг ашиглаж буйг оюун ухаан тань тунгаасан болохын баталгаа юм. Сайн найзуудын дунд үл ойлголцох, муудалцаж, маргалдах үе цөөнгүй гардаг ч, тэд үнэхээр сайн найзууд бол хэзээ ч үерхэл, нөхөрлөлдөө цэг тавих талаар боддоггүй аж.

Найз чинь мөн эсэхэд та эргэлзэж эхлэх

8 Таныг үнэлэхгүй байх

Сайн найзууд нэг нэгнээ дэмжиж, хэцүү хүнд үед туслаж, унахад нь босгож, амжилтанд хүрэхэд нь баярт мөчөөс нь хуваалцдаг бол таныг ашиглаж буй найз гэсэн нэр нүүр зүүсэн хүн туслаж дэмжих нь битгий хэл цаг ямагт шахуу хийж, бүтээсэн зүйлсийг чинь муулж, үгүйсгэж байдаг аж. Түүгээр барахгүй таны амжилтанд хүрэх, алдаж, онох чинь тэдэнд огт хамаагүй юм.

Таныг үнэлэхгүй байх

7 Тэр ярьж, та сонсдог байх

Бусдаас үргэлж ашиг хонжоо харж явдаг хүмүүс ихэвчлэн өөрт тулгамдсан асуудлаа тайлбарлаж байна гээд үлгэр шиг их зүйл ярих нь бий. Тэд танд ярих завдал олголгүй өөрийнхөө хүсч буй үр дүндээ хүрэхийн тулд ярьсаар байдаг ажээ.

Тэр ярьж, та сонсдог байх

6 Өөрийн чадах бүхнээ таны төлөө хийдэггүй

Амьдралд төсөөлөөгүй байхад бишгүй дээ л олон зүйлс тохиолддог шүү дээ. Тэдгээр зүйлсийн зарим нь хүнийг сэтгэл санаагаар унагах, санхүүгийн хямралд оруулах, заримдаа бүр дахин сэхэл авч, босоход ч хүнд хэцүү цаг үетэй нүүр тулгарахад хүргэдэг нь амьдралын жам гэлтэй. Энэ үед найз нөхөд болон ойр дотны хүмүүсийн тусламж, дэмжлэг юу юунаас илүү чухал байдаг билээ. Харин таны найз нөхөд гэж бодсон хүмүүс тань хүнд хэцүү үед нүүрээ буруулж, нуруугаа харуулж байгаа бол тэд зүгээр л таныг ашиглаж байсны илрэл юм.

Өөрийн чадах бүхнээ таны төлөө хийдэггүй

5 Амьдрал чинь хэр байгаа тухай асуудаггүй

Амьдрал гэх хөлгүй их далайд аялж явахад дээр дурдсанчлан олон сонирхолтой зүйлс тохиолддог нь нууц биш юм. Тэгвэл таны хэрхэн, яаж амьдарч буй тань зөвхөн гэр бүлийнхэн, ойр дотны найз нарт чинь л хамаатай байдаг аж. Харин таныг ашиглаж буй тэдгээр хүмүүст яажшуухан амьдарч байгаа чинь ямар ч хамаагүй байдаг бөгөөд. учир нь тэдэнд таны мөнгө, эрх мэдэл, мэдлэг чадвар зэрэг өөрсдөд нь хэрэг болдог зүйлс л хамаатай юмсанжээ.

Амьдрал чинь хэр байгаа тухай асуудаггүй

4 Найрсаг харилцаатай байх

Хоорондоо үл ойлголцож, маргалдаж байна гэхээр тэнд асуудал байна гэж харахаас илүүтэйгээр илүү амьд харилцаа оршиж байна гэж ойлгох нь зөв зүйтэй юм. Дардан замаар явж буй мэт найрсаг харилцаатай байх нь тийм ч сайхан зүйлийг бэлгэдэх нь юу л бол. Бие биенийхээ сул талыг мэдэхгүй найз нөхөд гэж байхгүй бөгөөд энэ нь ямар нэгэн өөр зүйл дээр тулгуурласан хуурамч харилцаа, нөхөрлөл байх нь бий. 

Найрсаг харилцаатай байх

3 Таны хажууд бардам зан гаргах

Хоёулаа байхдаа таныг бараг л бурхан мэт шүтэж байгаа гэлтэй хүндэтгэн харьцаж, хайлсан тугалга шиг зан гаргадаг байж, бусад хүмүүсийн дунд ороод ирэхээр үл ойшоож, өөрийгөө хэт их дөвийлгэдэг хүмүүс таныг найзаа гэж боддог гэж хэлэхэд үнэхээр хэцүү юм. Энэ төрлийн хүмүүсийг улааныг харж урваж, шарыг харж шарвадаг гэж хэлэх нь ч бий. Найзууд бол нэгнээрээ бусдын дэргэд омогшиж, бахархдаг болохоос биш, бусдын дэргэд нэгнээ доошоо хийдэггүй байна. 

Таны хажууд бардам зан гаргах

2 Үг хаях

Тэд ихэвчлэн таны тавьж буй шаардлагын хариуд "За, сүртэй юм аа. Ийм юм байх шүү дээ. Арай ч дээ, чи ийм юманд гомдоод байгаа юм биш биздээ?" гэх мэт үгсийг тань руу чулуудах болно. Энэ төрлийн хүмүүст алдаа дутагдлаа бусдаас сонсож засч, залруулах ухамсар байдаггүй гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. 

Үг хаях

1 Таныг амжилттай яваад атаархах

Найзууд гэдэг бол нэгнээ амжилтанд хүрэхийн тулд хурцалж өгдөг, тусалж дэмждэг, өмнөөс нь аливаа асуудалтай нүүр тулж, саад бэрхшээлийг үлдэн хөөдөг билээ. Харин таныг ашиглагчид амжилтанд хүрч, бусдаас нэг алхмын өмнө явж буйд чинь хэзээ ч тааламжтай хандахгүй бөгөөд атаархах гэдгийг илд, далд хэлбэрээр үзүүлдэг байна.

Таныг амжилттай яваад атаархах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()