Үхэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар

Хорвоо ертөнц, байгал эх дэлхийд үзэж, харах гоё сайхан зүйлс дуусашгүй арвин бөгөөд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэх шиг сайхан зүйл гэж үгүй юм. Тиймээс ч бид та бүхнийхээ амралтанд зориулж, хүн бүрийн заавал очиж үзэх ёстой гайхалтай газруудын тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.

Үхэхээсээ өмнө заавал очиж үзэх 15 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

15 Кэрнс, Австрали улс

Австрали улсын хойд хэсэгт орших Кэрнс хот нь үзэсгэлэнт байгаль, өвөрмөц барилга, цэвэрхэн гудамж, цэлгэр талбай зэргээрээ гайхагддаг. Хараа булааж, сэтгэл санаа тайвшруулах тансаг сайхан байгалийг амьд байгаа дээрээ заавал үзэх ёстой. Энэ нь таны амьдралдаа харсан хамгийн сайхан зүйл, хамгийн зөв алхам болж ч мэднэ. Хотоор зугаалж, түүх соёлтой нь танилцаж, хамгийн өвөрмөц тогтоц бүхий газруудаар зочилж, нүдээ баясгаарай. 

Кэрнс, Австрали улс

14 Нью Йорк, АНУ

Америкийн хамгийн сайхан, үзэх харах зүйлс ихтэй хэмээгддэг Нья Йорк хотод таны амьдралын хэзээ ч мартагдашгүй аз жаргалтай, баяр хөөртэй өдрүүд өнгөрнө гэдэгт итгэлтэй байна. Хөгжил дэвшлийн ноён оргил болсон тус хотод таныг алмайруулах зүйлс маш олон байдаг. Хаашаа ч харсан өвөрмөц содон барилга, өнгө үзэмж цогцолсон гудамжууд гээд л таныг хором ч уйдаахгүй. Мөн та Нью Йорк хотыг зориод “Times Square”-ийг үзэлгүй өнгөрвөл алдас болох биз ээ. Үргэлж хөл хөдөлгөөн ихтэй тус газар, элдэв сонин содон зүйлс маш олноор байдаг. 

Нью Йорк, АНУ

13 Ко Липэ, Тайланд улс

Гүн цэнхэр далайн эргээр гүйж, зөөлөн шаргалтах элсний ширхэг бие зүрх сэтгэлээрээ мэдрэх боломжыг Тайланд улсын Ко Липа арал олгож байна. Тэнд очсон хүн бүхэн буцаж явахыг хүсдэггүй төдийгүй анх харсан хүн бүр ангайж, дуу алддаг аж. Зүйрлүүлж хэлэх сайхан үг олдохгүй энэ сайхан байгальд зуны улирлыг өнгөрүүлнэ гэдэг диваажин мэт...

Ко Липэ, Тайланд улс

12 Барселона, Испани улс

Эртний түүх дурсгал, уран гоёмсог барилгуудыг та Испаний Барселона хотоос харж болно. Тус хот нь өвөрмөц хоолны соёл, урлаг соёл, үзэсгэлэнт газрууд, хараа булааж, сэтгэл хөдөлгөм зүйлсийг санал болгох төдийгүй таны тэнд үлдэх хүслийг өдөөж өгнө. Юм үзэж нүд тайлан, Испани улсын нэрийн хуудас болсон хотоор зугаална гэдэг гайхалтай зүйл билээ. Та ч бас амьд байгаа дээрээ заавал тус хотоор зочилох хэрэгтэй. 

Барселона, Испани улс

11 Иерусалим, Израиль улс

Израйль улсын нийслэл Иерусалим хот нь дэлхийн хамгийн эртний хотуудын нэг юм. Та тэндээс эртний уран барилга, сүм хийдийг олж харах боломжтой төдийгүй олон төрлийн амтат хоолноос зооглож, уламжлал соёлтой танилцаарай. 

Иерусалим, Израиль улс

10 Агра, Энэтхэг улс

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хоттой зэргэлдээ орших Агра хотод дэлхийн сая сая жуулчдыг соронзон мэт татах Таж Махал цогцолбор сүндэрлэдэг. Монголын эзэнт гүрний угсаа залгамжилсан тав дахь хаан Шах Жахан болон түүний хоёр дахь хатан Мумтаз Махал нарын үнэнч хайр дурлалын түүхийг өгүүлэх энэ бунхан нь зуун зууны туршид олон жуулчдын нүдийг хужирлаж, үзэсгэлэн тансаг төрхөө хадгалан он жилийг элээсээр байна.

Агра, Энэтхэг улс

9 Рейкьявик, Исланд улс

Исланд улсын нийслэл хот болох Рейкьявик нь өнгө үзэмж хосолсон, үнэхээр сайхан газар юм. Ногоон өнгөөр хотоо гоёж, өвөрмөц барилгыг нэрийн хуудсаа болгосон тус хотын соёл, уламжлал, түүх зэрэг нь таныг хором ч уйдаахгүй. 

Рейкьявик, Исланд улс

8 Парис, Франц улс

Дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг болох Парис хотод үзэж, харах олон сайхан газрууд байх бөгөөд тэднээс Эйффелийн цамхаг өөрийн эрхгүй олон хүний нүдийг булаах аж. Түүнчлэн Франц үндэстний бяслагаар хийсэн төрөл бүрийн хоолнуудыг амтлахаас гадна олон зуун жил дарсан энэ дэлхийн хаана ч байхгүй тансаг амттай дарснуудыг амтлах боломжтой юм. Мэдээж хэрэг дэлхийд нэр алдар нь түгсэн алдартай брэндүүдийн дэлгүүрүүдийг дурдахгүй байж болохгүй биз ээ.

Парис, Франц улс

7 Рио-де-Жанейро, Бразил улс

Бразил улсын бэлэг тэмдэг болсон Аврагч Христийн хөшөө нь жуулчдын анхаарлыг ихээр татдаг билээ. Энэ нь 38 метр өндөр бөгөөд үүний дэргэдээс хотыг тольдох нь хамгийн гайхалтай. Сэтгэл сэргээж, аз жаргалыг бэлэглэх бөгөөд жаргалтай хором мөч бүрийг танд бэлэглэнэ. 

Рио-де-Жанейро, Бразил улс

6 Покара, Непал улс

Эверестийн ноён оргилд гарахыг хүссэн олон зуун уулчдын ихээр зорих болсон газар бол яахын аргагүй Непаль улс юм. Бусад газруудыг бодоход харьцангуй хямдхан зардлаар уг газар руу аялаж болох бөгөөд шөнийг жижиг хэмжээний байшинд хэдэн доллар төлөөд өнгөрөөх боломжтой юм байна. 

Покара, Непал улс

5 Киото, Япон улс

Эртний Япон улсын соёл, ес заншилтай танилцаж, тэдний үүх түүхээр аялахыг хүсвэл Киото хот руу хөлгийн жолоо залах хэрэгтэй болох нь ээ. Учир нь энэ хотоос Япончуудын аж амьдралыг бүрэн утгаар нь харж болох бөгөөд түүхэн дурсгалт олон газруудаар аялах боломжтой ажээ. Түүнээс гадна сүши идэж, сүмо үзэх нь хэн бүхний сэтгэлийг хөдөлгөх аж.

Киото, Япон улс

4 Доусон хот, Канад улс

Наран мандаж, жаргахыг Доусон хотоос харах шиг сайхан мэдрэмж өөр байхгүй бөгөөд Юукон голын урсах чимээ хэн бүхэнд тайвшралыг өгөх ажээ. Сүүлийн жилүүдэд жуулчдын маш ихээр очих болсон газруудын нэгээр Доусон хотыг нэрлэсэн байна.

Доусон хот, Канад улс

3 Корнийн арлууд, Никарагуа улс

Далайн давалгаанд салхи татуулан хөвөх дуртай бол таны заавал очиж, үзэх ёстой газар бол Корнийн арлууд юм. Корнийн арлууд дахь наран шарлагийн газрууд дэлхийд алдартай бөгөөд Карибын тэнгисийн чимээ сэтгэлд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх аж. Түүнээс гадна нэгэн үед энд амьдарч байсан Испаничуудын барьж, үлдээсэн хуучны барилга, байгууламжуудыг үзэж, сонирхох боломжтой байна. 

Корнийн арлууд, Никарагуа улс

2 Антананариво, Мадагаскар улс

Диваажин хэмээх тодотголыг сүүлийн үед жуулчдаас авах болсон уг газар нь ой мод, уул хад, амьтдаар баялаг бөгөөд Антананариво нь Мадагаскарын нийслэл гэдгээр нь хүмүүс илүүтэй мэддэг байна. Энд ирсэнээр та Мадагаскарын наран шарлагын газар биеэ шарж, нууц нь үл тайлагдах ширэнгэн ойгоор зугаалах боломжтой тул, адал явдал эрэлхийлэхийг хүсэгчдийн заавал ч үгүй очиж үзэх газрын нэг юм.

Антананариво, Мадагаскар улс

1 Мачу Пикку, Перу улс

Андын нуруудын үзэсгэлэнтэй байгал өөрийн эрхгүй дуу алдмаар гайхалтай харагдах аж. Эртний Инка (Inca)-чуудын өлгий нутаг гэгддэг уг газрыг зорих жуулчдын тоо хэдэн мянгаар тоологддог байна. Перу улсын Агуас Калиентес (Aguas Calientes) гэх газар орших Мачу Пиккуд зэрлэг гөрөөснүүд тоос татуулан давхих бөгөөд уул хадны тогтоц хүн бүхний нүдийг хужирладаг болохыг нутгийн иргэд хэлдэг байна. 

Мачу Пикку, Перу улс

Та аль газруудад очихыг хүсч байна вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()