Турах аргууд ямар үр дүнтэй болохыг мэдэх үү? Сонголтоо зөв хийхэд тань туслая!

Турах маш олон арга, дэглэмүүд байдаг. Харин та тэдгээрийн алийг нь хэрэгжүүлэхээ мэдэхгүй тул, сонгож чадалгүй байсаар алтан цагаа үрэх нь бий. Тэгвэл бид та бүхэндээ турах аргуудыг биед хэрхэн нөлөөлж, жинг бууруулж байгааг туршилтаар баталж, үр дүнг нь танилцуулахаар бэлтгэлээ. Та эндээс ажиглаж, өөрт тохирох аргыг сонгон хэрэглэж, гоолиг биетэй болоорой! 

Турах аргууд ямар үр дүнтэй болохыг мэдэх үү? Сонголтоо зөв хийхэд тань туслая!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хоолноос өмнө ус уух

Хоол идэхээс 15-20 минут өмнө, өрөөний температур дахь бүлээн уснаас нэг аягыг ууна. Энэ нь гэдсийг дүүргэж, их идэхээс сэргийлэх аж. Мөн бүлээн ус нь калорийг шатаадаг аж. 

Үр дүн: Төдийлэн үр дүнгээ өгөөгүй. Ус уусан хэдий ч, иддэг хэмжээгээрээ л идсэн.

Дүгнэлт: Үр дүн муутай.

Хоолноос өмнө ус уух

2 Тансаг сүрчиг үнэртэх

Хоол идэх дур хүслээ бууруулахын тулд тансаг сүрчиг үнэртэж болно. Энэ нь таны дуршлыг бууруулж, бага идүүлж, тураах аж.

Үр дүн: Энэ арга нь хоолны дуршлыг бууруулдаг боловч, тийм ч удаан хугацаанд үр нөлөөгөө үзүүлээгүй. Ойролцоогоор хагас цагийн дараа, улам ихээр өлсөх мэдрэмж төрсөн.

Дүгнэлт: Үр дүнгээ үзүүлж байсан ч, удаан үргэлжлээгүй. 

Тансаг сүрчиг үнэртэх

3 Амттан идэхийн оронд шүдээ угаах

Амттан идэх хүсэл төрөөд, өөрийгөө барьж дийлэхгүй бол шүдээ угааж болно. Энэ нь тархинд цатгалан мэдрэмж төрүүлж, амттан идэх хүслийг унтраах аж. 

Үр дүн: Үнэхээр хачирхалтай хэдий ч үйлчилж байсан. Шүдээ угаасны дараа юм идэх хүсэл алга болчихсон. Энэ арга бүхэл өдөржингөө надад үйлчилж, амттан, төрөл бүрийн зүйлс идэх хүслийг маань унтраасан.

Дүгнэлт: Үр дүнгээ өгсөн. 

Амттан идэхийн оронд шүдээ угаах

4 Зогсоогоороо идэх

Зогсож байхдаа хоол идэх нь илүү их калор шатаадаг хэмээдэг билээ. Мөн багахан идэхэд цадсан мэдрэмж төрж, хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. 

Үр дүн: Энэхүү аргыг хэрэглэснээр, өмнөхөөсөө бага идсэн хэдий ч, зогсож хоол идэх нь хэтэрхий төвөгтэй санагдаж ядарсан. 

Дүгнэлт: Үр дүнгээ өгч байсан хэдий ч, тийм ч зөв арга шиг санагдаагүй. 

Зогсоогоороо идэх

5 Буруу гараараа хоол идэх

Судлаачдын үзэж байгаагаар, буруу гараараа хоолоо идэх нь ердийн үеийнхээс илүү бага идүүлж, цатгадаг байна.

Үр дүн: Буруу буюу солгой гараараа хоол идэх тийм ч ялгаа байгаагүй. Иддэг хэмжээгээрээ л идсэн.

Дүгнэлт: Үр дүнгээ үзүүлээгүй.

Буруу гараараа хоол идэх

6 Гал тогооны өрөөгөө бараан өнгөтэй болгох

Бараан буюу хөх, ногоон зэрэг өнгө нь хоолны дуршлыг бууруулж, биеийг тайвшруулдаг гэж үздэг. 

Үр дүн: Үнэхээр л тус арга үйлчилж байсан. Би өмнөхөөсөө бага идэж, хоол идэх хүсэл шууд буурчихсан. Идэж байсан аягатай шөлөө ч дуусгаж чадаагүй шүү.

Дүгнэлт: Үр дүнгээ өгсөн.

Гал тогооны өрөөгөө бараан өнгөтэй болгох

7 Лааны гэрэлд хоол идэх

Европын орнуудад маш алдаршиж, хүн бүхэн хэрэглэдэг тураах арга юм. Харанхуй буюу лааны гэрэлд хооллосноор, бид хоолоо дуусч байгаа эсэхийг анзааралгүйгээр, цадсан үедээ ширээнээс босох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр хэтрүүлэн идэх, таргалах зэргээс зайлсхийж болох юм. 

Үр дүн: Лааны гэрэлд хооллосноор, удаан, тайван идсэн. Тиймдээ ч бага идэж, таргалах аюулаас холдож чадсан.

Дүгнэлт: Үр дүнгээ үзүүлсэн.

Лааны гэрэлд хоол идэх

8 Удаан боловсрох хоолыг сонгох

Калорын хэмжээ ижил атлаа ходоодонд шингэх хугацаа өөр бүтээгдэхүүнүүд гэж байдаг. Жишээлбэл, та өглөөдөө овьёосны оронд өндөг идсэнээр, өдрийн цай хүртэл өлсөхгүй байх боломжтой.

Үр дүн: Овьёос нь ходоодонд хурдан шингэдэг тул 1 цагийн дараа гэхэд л өлсөж эхэлсэн. Харин өндөгний тухайд илүү удаан цатгалан мэдрэмж төрүүлж байсан. 

Дүгнэлт:  Үр дүнгээ өгсөн.

Удаан боловсрох хоолыг сонгох

9 Даашинз өмсөж хоол идэх

Бүрэн гүйцэт хувцаслаж, ширээгээ зассаны дараа тухтай хооллох хэрэгтэй. Ингэхдээ бариу даашинз өмсөх ёстой бөгөөд энэ нь таныг их идэхээс сэргийлнэ. 

Үр дүн: Бариу даашинз өмссөн нөхцөлд яаж ч байсан бага иддэг нь үнэн. Аль болох бага идэж, өөртөө анхаарахыг хичээдэг юм билээ.

Дүгнэлт: Үр дүнгээ өгсөн.

Даашинз өмсөж хоол идэх

10 Өлссөн үедээ 2 нүд хар шоколад идэх

Хар шоколад нь эрч хүчийг нэмэгдүүлж, хоолны дуршлыг бууруулдаг. Хэрэв та өлсөж байвал 2 нүд хар шоколад идэхэд хангалттай. 

Үр дүн: Хар шоколад өлсөх мэдрэмжийг үгүй хийдэг болохыг олон сарын турш тус аргыг хэрэглэхдээ олж мэдсэн. Цатгалан мэт мэдрэмж төрүүлэхээс гадна биеийг сэргээж, эрч хүч өгдөг.

Дүгнэлт: Үр дүнгээ үзүүлсэн.

Өлссөн үедээ 2 нүд хар шоколад идэх

11 Зүү тавих

Зүү төөнүүр эмчилгээний мэргэжилтнүүд хамрын доор, уруулын дээд хэсэгт дарж, иллэг хийснээр, өлсөх мэдрэмж үгүй хийдэг болохыг баталсан байдаг. 

Үр дүн: Харамсалтай нь тус арга ямар ч нөлөө үзүүлээгүй. 

Дүгнэлт:  Үр дүнгээ өгөөгүй.

Зүү тавих

12 Хоолоо тусад нь таваглаж идэх

Та идэх гэж байгаа хоолоо хоёр тусдаа тавагт хийж тавиарай. Нэгийг нь одоо идэж, нөгөөг нь дараа нь идэх хэрэгтэй. Ингэснээр илүү бага хэмжээтэйгээр идэж, хоолоо бүрэн гүйцэт боловсрох боломжийг олгох болно. 

Үр дүн: Надад хамгийн их таалагдсан арга бол энэ. Бага хэмжээтэйгээр ойр ойрхон идэх нь өөр бусад амттан идэхээс сэргийлж байсан. 

Дүгнэлт: Үр дүнгээ үзүүлсэн.

Хоолоо тусад нь таваглаж идэх

13 Хоолоо 40 удаа зажилж идэх

Хоолоо маш сайн зажилж идсэнээр, та өмнөхөөсөө бага идэх болно. 

Үр дүн: Энэ мөн л маш хэрэгтэй арга. Би хоолоо удаан зажилж иддэг болсноос хойш, таргалах вий хэмээн эмээхээ больсон шүү.

Дүгнэлт: Үр дүнгээ өгсөн.

Хоолоо 40 удаа зажилж идэх

14 Жижиг таваг хэрэглэх

Өмнө нь хэрэглэдэг байсан тавгаа сольж, жижиг хэмжээтэй болгоорой. Одооноос тус тавгандаа хоол идсэнээр, та хамаагүй бага хэмжээтэй хоол идэж, жингээ барьж чадна.

Үр дүн: Том тавагнаас хоол идэхэд, би бага хоол идэж байгаа юм шиг санагддаг байсан. Харин жижиг тавагнаас идэхэд их идэж байгаа юм шиг санагдаад, цаанаасаа л цатгалан мэдрэмж төрж эхэлсэн.

Дүгнэлт: Үр дүнгээ үзүүлсэн.

Жижиг таваг хэрэглэх

Дүгнэлт

Турах гэсэндээ өөрөөсөө хоолоо харамлаж, амттан, шарж хуурсан хоолноос татгалзаж, өөрийгөө зовоодог хүмүүс олон байдаг. Харин одооноос эдгээр аргуудын хамгийн үр дүнтэйг нь сонгож, өөрийгөө зовоолгүйгээр турах боломж таны өмнө нээгдлээ. Танд амжилт хүсье!.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()