Та эдгээр дасгалыг хийж тархиа хөгжүүлээрэй

Энгийн дасгалуудыг хийхэд бидний тархи хүчилтөрөгчөөр цэнэглэгдэж, мэдрэлийн шинэ эсүүд үүсдэгийг та мэдэх үү? Үүнээс гадна баруун, зүүн тархины үйл ажиллагаа тогтворждог гэнэ. Америкийн сэтгэл судлаач гэр бүлийн хос болох Деннисоныхны зохиосон, тархи хөгжүүлэх хялбархан дасгалуудыг дагаад хийгээрэй. 

Та эдгээр дасгалыг хийж тархиа хөгжүүлээрэй
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Энергиэр цэнэглэгч"

Хүзүү, мөрний булчин суллахад хамгийн тохиромжтой дасгал. Гараа ширээн дээр тавиад толгойгоо доош болгож, эрүүгээ цээж рүүгээ шахах хэрэгтэй. Энэ байдалтай хэдэн секунд болоод харин дараа нь амьсгалаа авч толгойгоо хойш нь савж буцаахдаа амьсгалаа гаргаарай. Энэ зуур гар тань ширээн дээр байх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Дасгалыг хоёр удаа давтаж хийнэ.

Энэхүү дасгал нь булчингийн эсэд очих хүчилтөрөгчийн урсгалыг нэмэгдүүлэх болно.

“Энергиэр цэнэглэгч"

2 “Толин зураглал”

Дасгалыг хийхийн тулд танд цаас болон хоёр өнгийн харандаа хэрэгтэй. Хоёр гар тань хоёулаа нэг зургийг зурах шаардлагатай. Тоо, тэмдэг, дүрс, үсэг гээд юу ч байж болно. Энэхүү дасгалыг үргэлжлүүлэн хийснээр баруун, зүүн тархи зэрэг хөгжинө.

Зарим сэтгэл судлаач өдөр бүрийн ажлаа хийхдээ баруун, зүүн гараа солих хэрэгтэй гэж үзжээ. Жишээлбэл, үсээ самнах, шүдээ угаах, хоол идэх үедээ гэх мэт. Энэ төрлийн дасгал нь тархинд мэдрэлийн шинэ эс үүсэхэд туслах болно.

“Толин зураглал”

3 “Чих-хамар”

Энэ дасгал тун энгийн хялбар юм шиг харагдаж байгаа биз. Баруун гараараа хамрынхаа үзүүрт хүрч, харин зүүн гараараа баруун чихээ барих хэрэгтэй. Харин дараа нь алгаа ташаад байрлалаа өөрчлөх хэрэгтэй. Зүүн гараараа хамрынхаа үзүүрт хүрч, баруун гараараа зүүн чихээ барих хэрэгтэй гэсэн үг юм.

Дасгалыг эхний удаагийн оролдлогоор шууд хийж чаддаг хүн байхгүй ч өдөр бүр хийсний эцэст үр дүн нь заавал гарах болно. Харин таны баруун, зүүн тархи танд баярласнаа илэрхийлнэ.

“Чих-хамар”

4 “Гараа эргүүлэх”

Энэхүү дасгал нь сэтгэл санааны байдлыг засаж, таныг өөдрөг  болгоно хэмээн Пол Деннисон зөвлөжээ.

Сандал дээр цэх суу. Зүүн хөлөө баруун хөл дээрээ гаргаж, хөлөө ачих хэрэгтэй. Баруун гарын эрхий хуруу, зүүн гарын баруун хуруун дээр байхаар гараа түгж. Алгаа цээжнийхээ дэргэд авчирч эргүүл. Хэлнийхээ үзүүрийг тагнайдаа нааж, хэсэг хугацаанд ийм байдалтай суугаарай.

“Гараа эргүүлэх”

5 “Шар шувуу”

Баруун гараараа зүүн мөрнөөсөө бариад толгойгоо зүүнээс баруун тийш бага багаар эргүүл. Баруун тал руугаа тултал нь эргүүлээд амьсгаагаа гаргаарай. Амьсгаагаа гаргах үедээ гараа чангалах хэрэгтэй. Толгойгоо хоёр тийш нь ээлж ээлжээр нь хэд хэдэн удаа эргүүлээрэй.

Энэ дасгалыг хийх үед харааны, кинестик болон сонсголын бүх эс ажиллах учир булчинг сулруулж, хэл ярианы хөгжлийг сайжруулна.

“Шар шувуу”

6 “Гэгээнтэн”

Мэдрэлийн системээ тайвшруулахын тулд хурууныхаа үзүүрийг нийлүүлж, бөмбөлөг хэлбэртэй болгоорой. Гарын сарвуу тань цээжний өмнө байх хэрэгтэй. Толгойгоо чигээр нь барьж, харцаа доош буулгана. Хэлнийхээ үзүүрийг шүднийхээ завсар хавчуул. Энэ байрлалаараа хэдэн минутын турш суугаарай.

Энэхүү дасгал нь мэдрэлийн системийг тайвшруулж, баруун, зүүн тархийг тус бүрт нь хөгжихөд тусална.

“Гэгээнтэн”

7 “Заан”

Энэ дасгал нь таны бие болон ухаан бодлыг хангалттай хэмжээнд ажиллуулах хамгийн чухал дасгал хэмээн Пол Деннисон үзэж байгаа гэнэ.

Толгойгоо зүүн мөрөндөө хүргээд, зүүн гараараа агаарт босоо байдлаар 8-ын тоо зураарай. 8-ын тоогоо зурахдаа төвөөс эхэлж, цагийн зүүний эсрэг  зурна.  Харин нүдээрээ хурууныхаа хөдөлгөөнийг харах шаардлагатай. Нэг талдаа 3 удаа хийнэ.

“Заан” дасгалыг хийх үед тархины бүхий л хэсэг ажиллана.

“Заан”

Ухаан бодлыг биеийн байдлаар дасгалжуулах хэрэгтэй байдаг бөгөөд эдгээр дасгалыг хийхэд тусгай орчин, багш, зөвлөх огтхон ч шаардлагагүй. Харин өдөр тутмынхаа хэвшил болгоход л хангалттай.

Та тархины дасгал хийхдээ бэлэн байна уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()