1920 оны 1-р сарын 16-ны өдрөөс АНУ-ын нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундааг үйлдвэрлэх, тээвэрлэх борлуулах, импортлохыг хориглосон "хуурай хууль" мөрдөгдөж эхэлсэн байна.
Тэд архи, согтууруулах ундааг ийнхүү хориглох нь нийгмийн аюулгүй байдал, дэг журам, хууль ёс, шашин шүтлэгт даруй нийцнэ гэж үзсний зэрэгцээ, Дэлхийн I дайнтай холбоотой үр тариаг нөөцлөх шаардлага гарсан хэмээн ард иргэддээ тайлбарлаж байжээ. 177,790 архины үйлдвэрийг хааж, оронд нь жүүс, лаазалсан мах, чихэр, савангийн үйлдвэр болгон өөрчилж байв.
Цагдаа нарт баригдсан мафийн бүлэглэлийн гишүүд.
Үнэхээр ч эхэндээ гэмт этгээдүүдийн нийгэмд учруулдаг сөрөг үзэгдлүүд эрс багасаж, хүмүүс баярлалдан хөөрч байлаа. Осол, гэмтлийн тоо эрс цөөрч, гэмт хэрэг буурч, хүн амын эдийн засгийн хэмнэлт өсөв.
Гэвч удалгүй хүн бүр шахам спиртийн зүйлээр хоолойгоо норгох шалтаг эрж эхэллээ. Өсвөр насныхан, фермерүүд, бизнесмэнүүд, ажилчид, улстөрчид гээд бүгдээрээ л уухыг хүсэх болжээ.
Хууль бус архины нууц үйлдвэрүүд цэцэглэн хөгжиж, Америкт урьд өмнө байгаагүй зохион байгуулалттай гэмт хэрэг, мафи эрс газар авлаа. Авилгалд өртөөгүй төрийн албан хаагч бараг үлдсэнгүй. Хүмүүс хууль бус нэрмэл архийг ч голж эхэлсэн байна.
Ингээд 1933 оны 12 дугаар сарын 01-ний өдөр уг хуулийн заалт хүчингүй болжээ.
Америкийн алдарт гангстер Аль Капоне /голд нь/ шүүх хурлын үеэр.
Сум нэвтэрдэггүй бамбай хийсэн залуу, бүтээлээ хуулийнханд танилцуулж байна.
Стейтвилль шоронгийн 1500 хоригдлын бослогын дараа...
“Хуурай хууль” үйлчилж байх үеийн Чикагогийн бар.
Алуурчныг таниулах ажиллагаа
58 удаа суманд өртөж амь насаа алдсан улс төрч, эмсийн хүрээлэнгийн эзний оршуулга.