1
Бизнесмен, аялагч, экологич Роб Гринфилд хэрэгтэй хүнд нь өгч болох хичнээн их сайн чанарын хүнсний зүйлс хогийн саванд орсныг харуулахаар шийджээ. Тэрээр Америк орноор дугуйгаар аялан, зөвхөн хогийн саванд байсан хоол хүнсийг идэж байсан байна.
2
Роб Гринфилдийн санаачилгын зорилго нь зөвхөн хоол хүнсэнд гамтай хандах асуудалд хүмүүсийн анхаарлыг хандуулах төдийгүй, эх орон нэгтнүүдээ илүүдэл хүнсээ хаяхгүй, хэрэгтэй хүмүүст нь өгөхийг ойлгуулах явдал байв.
3
Хэдэн арван сайн дурынхан Роб Гринфилдтэй хамт энэ үйл ажиллагаанд оролцож, янз бүрийн хотуудын хогийн савнаас идэх юм хайхад түүнд тусласан байна.
4
Аялалын хугацаанд Роб болон түүний баг сайн чанарын муудаагүй нийтдээ ойролцоогоор 10,000 долларын үнэтэй хүнсний зүйлийг цуглуулж өөр өөр хотуудын 500 гаруй оршин суугчдад тарааж өгсөн байна.
5
АНУ-ын хот болгонд зөвхөн нэг шөнийн дотор гэхэд л хогийн савнуудаас зуун хүнийг хооллоход хүрэлцэхүйц хүнсийг олж болно. – гэж Роб Гринфилд батлан ярьжээ.
6
Тэд хогийн савнаас огт муудаагүй хайрцагтай жимс, ууттай талх, өглөөний цайнд иддэг задлаагүй ууттай үр тариа, амттан болон бусад сайнаараа байгаа хүнсний зүйлсийг олжээ.
7
Роб болон түүний багийнхан уг асуудалд олны анхаарлыг хандуулахын тулд хогийн савнаас олсон хүнсний зүйлсийг парк болон гудамжинд шууд л дэлгэн тавьж, түүнчлэн хүссэн хүмүүст идэх юмыг тараан өгчээ.
8
Хэрэгтэй хүнд нь өгч болох байсан ихээхэн хэмжээний хүнсний бүтээгдэхүүнийг хаяхын оронд дэлгэн тавих нь үнэхээр хүмүүсийн сэтгэхүйд нөлөөлдөг байна. Энэ нь Роб Гринфилдийн гол зорилго байсан юм.
9
Мэдээж хэрэг, Роб «хогны талаарх санаачилгаа» асуудал болгон Америкчуудын анхаарлыг татаж чаджээ. Хогийн сав руу хаягдаж буй ихээхэн хэмжээний сайн чанартай бүтээгдэхүүнээр сая сая өлсөж буй хүмүүсийг хооллож болох байлаа. Дэлхийн хөгжиж буй орнуудад 15 сая гаруй хүн өлсөж байгаа гэсэн мэдээ байдаг.
10
Бүх сайн чанартай хүнсний зүйлсийн хаягдлын ихэнхийг супермаркет, зоогийн газрууд хаядаг ажээ. Тэд ихэнхдээ муухай харагддаг эсвэл тавиур дээр байрлуулах газаргүй учраас тэдгээрийг хаядаг байна.
11
Харвардын их сургуулийн эрдэмтдын хийсэн судалгаагаар, 500 сая хүртэл хүнийг хангалттай хоололчих хэмжээний хүнсийг улс нь хаяж байхад, 317 сая Америкчуудын 50 сая нь шаардлагатай хоол хүнсээ худалдаж авч чадахгүй байна гэсэн судалгаа гаргажээ.
12
«Илүүдэл хүнсээ хэрэгтэй хүмүүст нь өгөхийг хүсэхгүй байгаа компаниудын энгийн шалтгаан нь шүүхийн заргаас айдаг явдал юм. Гэсэн хэдий ч Арканзасын их сургуулийн хийсэн судалгаагаар, хүнсний бүтээгдэхүүн тараасан дэлгүүр эсвэл компанийг буруутгасан нэг ч шүүх хурал түүхэнд байгаагүй»- гэж Гринфилд өөрийн сайтад бичжээ.
13
Түүгээр ч барахгүй, АНУ-д хэрэгтэй хүмүүст үнэгүй хоол хүнс тараасан компанийг хамгаалсан тусгай хуулиуд байдаг.
14
Энглвуд хотод Гринфилд нэгэн ядуу дүүргийн оршин суугчидтай уулзжээ. Тэндээс тэдний ихэнхи нь цадталаа иддэггүй, бараг л өдөр бүр оройн хоол идэхгүй унтдаг болохыг мэдэж авсан байна.
15
Тэр Энглвудын оршин суугчдад хогийн саванд хичнээн их сайн чанарын хүнсний зүйл хаясан байдгийг ярихад, тэд түүнд огт итгээгүй байна.
16
Тэгэхээр нь Роб тэдний хамт хотын захын хогийн савнуудыг ухаж, хоёр цагийн дотор л 2,5 мянга гаруй долларын үнэд хүрэх сайн чанарын хүнсний зүйлээр жийп машинаа дүүргэж чадсан нь ядуу дүүргийн оршин суугчдын гайхлыг төрүүлжээ.
17
Роб Гринфилд «Хог» хэмээх дугуйн аялалын үеэр Нью-Йорк, Филадельфи, Чикаго, Детройт болон Вашингтон зэрэг хотуудад очжээ.
18
Энэ бол түүний хоёр дахь ийм сайн дурын ажиллагаа юм. Хэдэн сарын өмнө тэрээр дугуйгаар долоон мянга гаруй километр газар аялан явж, хэрэглэж болох 127 килограмм хүнсний бүтээгдэхүүнийг хогийн савнаас гарган авч чадсан байдаг.
Улс орондоо хичнээн их сайн чанарын хоол хүнс хаягдаж байгааг Америкчуудад харуулахын тулд, Роб Гринфилд одоо ч Америк орноор дугуйн аялалаа үргэлжлүүлсээр байна.