Оддын гоо үзэсгэлэнгийн нууц

Алдар нэртэй хүн бүр л олны өмнө ажиллаж, амьдарч байдаг. Тэдний үйл хөдөлгөөн бүр нүдний өмнө нээлттэй байхаас гадна гоо сайхан, эрүүл саруул байдал, гоолиг сайхан бие нь гайхшрал төрүүлдэг билээ. Харин тэд өөрсдийн сайхан бие, зүс царайны нууцаа дэлгэж, олныг алмайруулжээ. Ингээд хамтдаа оддын гоо үзэсгэлэнгийн нууцтай танилъя.

Оддын гоо үзэсгэлэнгийн нууц

1 Чанасан өндөг

Холливуудын хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг гэгддэг Николь Кидман (Nicole Kidman) нь өөрийн сайхан биеийн нууцаа чанасан өндөгтэй холбон тайлбарладаг. Тэрээр ёслол арга хэмжээнд оролцохоосоо хэдэн хоногийн өмнөөс өндөгний дэглэм барьж, жингээ хасдаг аж. Ингэхдээ өглөө, өдөр, оройн хоолондоо зөвхөн өндөг идэж, ус уух бөгөөд богино хугацаанд их хэмжээний жинг хасч чаддаг байна.  

Чанасан өндөг

2 Смүти

Дуучин Жессика Симпсон (Jessica Simpsons) нь хүүхдээ төрүүлсний дараа багагүй жин нэмж, танихын аргагүй болж байсан. Харин тэрээр "смүти" дэглэм барьж, гоолиг сайхан биетэй болж чаджээ. Эхний 3 өдөр зөвхөн жимсний смүти ууж, ходоод гэдсээ цэвэрлэнэ. Дараагийн 7 хоног смүти, зөвхөн ногоон хоол идэж, турах дэглэмд шилжинэ. Үүнээс цааш бага багаар мах идэж, аль болох эрүүл бага хооллож, дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй аж. Тэрээр энэхүү дэглэмийг өнөө хэр нь баримталдаг бөгөөд өөрийн сайхан биеийн нууц хэмээдэг юм.  

Смүти

3 Усан кресстэй шөл

Үзэсгэлэнт жүжигчин Лиз Херли (Liz Hurley) нь өдөрт 6 аяга усан кресстэй шөл уудаг аж. Энэ нь калори багатай, витамин, төмрөөр баялаг төдийгүй уургийн өндөр агууламжтай тул турах хүсэлтэй хүмүүст хамгийн тохиромжтой хүнсээр нэрлэгддэг байна. Энэхүү шөлийг хийхдээ усан кресс ургамлын навс, сонгино, тахианы тунгалаг шөл, давс, перец зэргийг ашиглах төдийгүй ердөө 7 хоногт 5 кг жинг хасах ид шидтэй шөл аж. 

Усан кресстэй шөл

4 Жимс

Урлагийн тэнгэрт од болон гялалзаж яваа царайлаг, халуухан, залуухан жүжигчин Эштон Катчер (Ashton Kutcher) нь 2013 онд нэрт зохион бүтээгч Стив Жобс (Steve Jobs)-ийн дүрийг бүтээхийн тулд түүнийг дуурайж, бүтэн сарын турш зөвхөн жимсээр хооллосон байна. Гэвч тэрээр хоол тэжээл, уургийн дутагдалд орж эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нойр булчирхайн үрэвсэлтэй болсон байв. Стив Жобс нь амьд ахуйдаа үргэлж л жимс жимсгэнэ иддэг байсан төдийгүй үүнийхээ улмаас нойр булчирхайн хорт хавдраар өвчилж, нас барсан юм. Үүнээс харахад та турна гэж байнга жимс идэх нь буруу бөгөөд өөрт хэрэгтэй амин дэм, уураг зэргийг мах, гурил, загас гэх мэт хүнснээс авч байх хэрэгтэй юм. 

Жимс

5 Мастер цэвэрлэгээ

Попын хатан Беойнси (Beyoncé) нь гоолиг сайхан бие, үзэсгэлэнт төрх зэргээрээ гайхагдаж, охид залуусын шүтээн нь болсон юм. Харин түүний энэхүү сайхан биеийн нууц нь "Мастер цэвэрлэгээ" аж. Тус дэглэм нь хүнд хоолноос татгалзаж, ус, нимбэгний шүүс, агч модны сироп, халуун чинжүү зэргийг 10-40 хоногийн турш хэрэглэх заавартай бөгөөд зарим тохиолдолд уураг шим тэжээлтэй махыг хэрэглэхийг зөвлөдөг. Нэрт дуучин бүсгүй энэхүү дэглэмийг баримталж, өдгөө хамгийн сайхан гэгдэж яваа юм. 

Мастер цэвэрлэгээ

6 Хүүхдийн хоол

Хүүхдийн хоол идэж турж, төгс бие галбиртай болно гэдэг бүтэхгүй мэт санагдана. Харин жүжигчин Женнифер Анистон (Jennifer Aniston) нь энэхүү дэглэмийг баримталж 40 насны босгыг алхсан ч сайхан хэвээр байна. Ингэхдээ эхний 3 хоног зөвхөн хүүхдийн хоол идэх бөгөөд аажмаар оройн хоолондоо мах хэрэглэж биедээ дасгана. 

Хүүхдийн хоол

7 Алимны цуу

Холливуудын халуухан од Меган Фокс (Megan Fox) нь үргэлж л үзэсгэлэнт төрхөөрөө олныг алмайруулж явдаг. Харин түүний олон нийтэд өгсөн эрүүл мэндийн зөвлөгөө нь алимны цуу уух аж. Ингэснээр ходоод цэвэрлэгдэж, хоол боловсруулах үйл ажиллагаа сайжирдаг хэмээжээ. Мөн турахад онцгой нөлөө үзүүлдэг талаар дурдаж, өөрийн гоолиг биеийн нууц хэмээн зарласан байдаг. 

Алимны цуу

8 Өдөрт 500 калори

Өдөрт ердөө 500 калори цуглуулж, биедээ шингээнэ гэдэг хэтэрхий бага санагдана. Харин жүжигчин Энн Хэтэвей (Anne Hathaway) нэгэн киноны дүрд хувирахын тулд багагүй жин хасах хэрэгтэй болжээ. Тэрээ өдөрт ердөө 500 калоритой хүнсийг идэж, 3 долоо хоногт 8 кг жин хасч чадсан юм. Гэвч үүний дараа тэрээр ойр ойрхон ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдэн, хоол тэжээлийн дутагдалд орсон байв. Энэ нь түүний хувьд маш хүнд өдрүүд байсан гэдэг. 

Өдөрт 500 калори

9 7 өдөр, 7 өнгө

Дуучин Кристина Агилера (Christina Aguilera) нь нэгэн үе таргалж, танигдахын аргагүй болж байсан ч энэхүү дэглэмийн ачаар эргээд гоолиг сайхан болж чадсан юм. Энэ нь 7 хоногийн өдөр бүрийг өөр өөр өнгөөр төлөөлүүлж, хооллох дэглэм аж. Даваа гарагт цагаан, мягмар гарагт улаан, лхагва гарагт ногоон, пүрэв гарагт  шаргал, баасан гарагт ягаан, бямба гарагт шар, ням гарагт солонгийн өнгөнөөс бүрдсэн хоолыг идэх ёстой. Ингэхдээ калори багатай, витаминаар баялаг хүнсийг сонгох хэрэгтэй юм. 

7 өдөр, 7 өнгө

10 5 гар

Хүчирхэг, дур булаам Викториа Бекхам (Victoria Beckham) нь 4 хүүхэд төрүүлсэн боловч 20 настай залуухан бүсгүй шиг харагдаж чаддаг. Харин түүний сайхан биеийн нууц нь "5 гар" гэх дэглэм юм. Энэ нь чихэр, калори ихтэй хүнсээс татгалзаж, салмон загас, самар, нэрс гэхчлэн хүнсийг хэрэглэж, ус ихээр уух ёстой хэмээн зааварладаг аж. Үүний дагуу Викториа идэж ууж байгаа бүхнээ зохицуулж, тогтмол дасгал хөдөлгөөн хийсний үр дүнд төрсний дараах өөхнөөсөө салж, гоолиг сайхан төрхөө эргүүлэн авч чадсан байдаг. 

5 гар

11 Ус

"Victoria’s Secret"-ийн сахиусан тэнгэр, дэндүү төгс Адриана Лима (Adriana Lima) нь шоунд оролцож, тайзнаа алхахаас 10 хоногийн өмнөөс дэглэм баримталж эхэлдэг байна. Тэрээр зөвхөн витамин, уургийн өндөр агууламжтай шейкийг хэрэглэж, шоу эхлэхээс 12 цагийн өмнөөс эхэлж ус, шингэн зүйлс уухаа зогсоодог аж. Ингэснээр биед нь хий хаван гүйхгүйн дээр туранхай, гоолиг харагддаг байна. Харин бүсгүй энэхүү дэглэмийг жилд ердөө ганц удаа 10 хоногийн турш хэрэгжүүлдэг байх юм. 

Ус

12 Түүхий өндөг, сүү

20-р зууны секс бэлэг тэмдэг, хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй гэгдэж байсан Мэрилин Монро (Marilyn Monroe) нь өглөө бүр түүхий өндөг, бүлээн сүү уудаг байжээ. Үүнээс гадна оройн хоолондоо элэг, хурганы мах зэргийг зооглох дуртай төдийгүй дессертээс татгалзддаггүй байсан гэдэг. Мөн тэрээр цардуул ихтэй хүнснээс татгалзаж, гоо сайхан байдлаа хадгалдаг байв. 

Түүхий өндөг, сүү

13 Зайрмаг, шоколад

Зайрмаг, шоколад идээд турна гэвэл хүн болгон дуртай байх нь гарцаагүй. Гэвч эдгээрээс өөр юу ч идэхгүй гэвэл хэцүү санагдана. Харин жүжигчин Ума Турман (Uma Thurman) нь энэхүү дэглэмийг баримталж турдаг байсан юм. Тэрээр жимстэй зайрмаг, хар шоколаднаас өөр юу ч идэлгүй тэсч, хүссэн үр дүндээ хүрдэг аж. 

Зайрмаг, шоколад

14 Эхэс идэх

Жүжигчин Женюари Жонес (January Jones) нь эхэс идэж, өөрийн гоо төрхөндөө анхаардаг байх юм. Ингэхдээ эхэс агуулсан бүтээгдэхүүн, эм зэргийг хэрэглэж, иддэг байна. Энэ нь түүний царайг шингэлж, жинг нь хасч өгөхөөс гадна биед нь эерэг нөлөөлдөг байна. 

Эхэс идэх

15 Агаар, ус

Зөвхөн ус, агаараар турж болдог гэдгийг дуучин Мадонна (Madonna) батлан харуулжээ. Тэрээр жингээ хасахдаа энэхүү аргыг ашигладаг бөгөөд үүнээс болж ухаан алдаж байсан удаатай. Гэсэн хэдий ч тэрээр энэхүү аргаа хэрэглэсээр байгаа бөгөөд гоо сайханд золиос хэрэгтэй хэмээж, өөрийгөө тамладаг юм. Дэглэмийн үргэлжлэх хугацаа харьцангуй богино боловч тэсвэрлэж гарна гэдэг бэрх ажээ. 

Агаар, ус

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()