Аялж явахдаа ажлаа хэрхэн амжуулах вэ?

Сайн сайхан амьдрах үгүй нь бидний өөрсдийн хичээл зүтгэл, овсгоотой сэргэлэн байдлаас хамаардаг. Харин бид цаг ямагт өөрсдийн ирээдүй, бизнестээ хөрөнгө оруулалт хийж байх нь хамгийн зөв алхам болдог юм. Иймд бизнес эрхлэгч, бүтээлч сэтгэлгээ, тэмүүллээр дүүрэн залуусдаа зориулан аялж явахдаа бизнесээ хэрхэн хөгжүүлэх талаар маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. 

Аялж явахдаа ажлаа хэрхэн амжуулах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Үдэшлэг цэнгүүнд оролцох

Та өөрийн аялж байгаа газруудад болж байгаа үдэшлэг цэнгүүн, олон нийтийн үйл ажиллагаа бүрээр зочилж танилын хүрээгээ тэлээрэй. Энэ нь таны ирээдүйд хэрэг болж ч мэднэ. Хүнд найз нөхөд, танил илүүдэхгүй тул хаа явсан газраа бусадтай дотносож, найрсаг хандаж явбал зохимжтой. Тэдний дунд таны ирээдүйг гэрэлтүүлэх хэн нэгэн байхыг үгүйсгэхгүй юм. 

Үдэшлэг цэнгүүнд оролцох

2 "Hello Tel" аппликейшн

Энэхүү аппликейшний тусламжтайгаар та гэрээсээ хол аялж, амарч явахдаа ойр орчимд болж байгаа уулзалт, олон нийтийн ажил зэрэг хаана хэдэн цагаас болохыг олж мэдэх боломжтой. Ингэснээр мөн л таны бизнесийг өргөжүүлэх хэн нэгэнтэй танилцаж, тань тус нэмэр болох нь лавтай.

"Hello Tel" аппликейшн

3 Бүтээлч байдал

Та хаа нэгэн газар руу явахаасаа өмнө тухайн газарт өөрийн тань бизнест тус нэмэр болох хүн, эд зүйлс, шинэлэг санаа байгаа эсэхийг бодож, төлөвлөгөө гаргаарай. Тэнд очсон даруйдаа өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж,  амрахын хажуугаар бусадтай уулзан, цаг хугацаа хэмнэх боломжтой. Амарч байгаа гээд зөвхөн унтаж, идэж, зугаацах нь утгагүй учир цаг бол "алт" хэмээх үгийг үргэлж санаж, амралтаа зөв зүйтэй өнгөрүүлэхийг зорих хэрэгтэй. 

Бүтээлч байдал

4 Машинтай зугаалах

Та гадуур машинтай зугаалахдаа гар өргөх нэгнийг суулгаад дэлхий ертөнц, эдийн засаг, аж амьдралын тухай нөхөрсөг яриа өрнүүлээрэй. Энэ мэтчилэн хэд хэдэн хүнийг машиндаа суулгаж, зорьсон газарт нь хүргэж өгөхийн зэрэгцээ санаа бодлыг нь сонссоноор таны тархи, оюун бодолд хөрөнгө оруулалт болж, шинэхэн санаануудыг төрүүлэх шидтэй. 

Машинтай зугаалах

5 Явах газруудаа Инстаграмдаа тэмдэглэ

Явах гэж байгаа болон өөрийн байгаа газруудаа Инстаграм, Фэйсбүүк хуудастаа тэмдэглэж, мэдэгдээрэй. Ингэснээр тантай ойролцоо байгаа хүмүүс холбогдож, бизнесийн шинэ боломж нээгдэнэ. Мөн бусадтай бодол санаагаа хуваалцаж, зөвлөмж дэмжлэгийг хүсэн, тэдний ярианаас өөртөө хэрэгтэйг тусгаж авснаар өөрийгөө хөгжүүлэх нэг хэлбэр билээ. 

Явах газруудаа Инстаграмдаа тэмдэглэ

6 Гадуур хоолло

Гадуур хооллохдоо хүмүүсийн орох дуртай, алдартай газарт хамгийн өвөрмөц, нэртэй хоолыг нь идэж, зургийг нь өөрийн хуудаснаа байршуулаарай. Харин энэ нь бизнест ямар хэрэг болох билээ хэмээн гайхаж мэднэ. Өдгөө цахим сүлжээ нь бизнесийг өргөжүүлэх гол салбар болсон тул аль болох олон хүн татахын тулд тэдний урьд өмнө харж байгаагүй зүйлсийг үзүүлж, анхаарлыг нь татах хэрэгтэй. 

Гадуур хоолло

7 Цахим сүлжээг эзэгнэх

Инстаграм, Фэйсбүүк зэрэг нь таны бизнесийг өргөжүүлэх гол түлхүүр юм. Тиймээс та өөрийн очсон газар бүрийн зургийг утга уянгалаг, ухаалаг үгс дор байрлуулахаа мартуузай. Ингэснээр олон хүний анхаарлыг татаж, олон дагагчтай болж эхэлнэ. Харин одоо өөрийн бизнесээ таниулан сурталчилж, ахин нэг алхам урагш гишгээрэй. 

Цахим сүлжээг эзэгнэх

8 Аялалаа бизнестэйгээ холбож өг

Тухайн газар нутгийн хүмүүс хэрхэн бизнес эрхэлж байна, ямар маркетинг баримталж байгааг нь ажиж, судалгаа хий. Энэ нь нэг сумаар хоёр туулай буудаж байгаа гэсэн үг бөгөөд таны бизнесийг улам бүр өргөжүүлж, шинэ түвшинд аваачих учиртай. 

Аялалаа бизнестэйгээ холбож өг

9 Өглөө эрт ажиллах

Та гадуур зугаалж, шинэ зүйлстэй танилцахаасаа 2 цагийн өмнө гадагш гарч, хүрээлэн буй орчинтой танилцаж, урам зоригийг авч ажлаа хийгээрэй. Шинэ орчин нь цоо шинэ эрч хүч, эерэг байдлыг бэлэглэж, гайхалтай бизнес санааг танд бэлэглэж ч мэднэ. 

Өглөө эрт ажиллах

10 Кафед ажлаа хийх

Шинэхэн кофений үнэр хамар цоргиж, эрч хүчийг хайрлана. Чухам ийм газарт л ажиллаж, бизнесээ өргөжүүлэх нь хамгийн тухтай болоод бүтээмж сайтай байдаг байна. Ялангуяа аялж яваа газар, хотынхоо алдартай кафед тухалж, ажлаа хийхийн хажуугаар бусадтай танилцаж, үзэл бодлоо хуваалцах боломжтой. 

Кафед ажлаа хийх

11 Зураг авах

Үзэсгэлэнт сайхан байгаль, үзэж харж дуусашгүй дурсгалт газруудын зургийг авч өөрийн хуудаснаа байршуулахаа хэрхэвч мартаж болохгүй. Энэ нь таны карьерийг өсгөх нэгэн арга болж өгөх төдийгүй сэтгэгдэл бичсэн хүн бүрт хариу барьж, хүн бүхнийг хүндэтгэж байх ёстой. 

Зураг авах

12 Интернэтэд холбогдох

Мэдээж гадна дотны улс, хөдөө нутгаар явахад танд хамгийн ихээр хэрэг болох зүйл бол яалтчгүй интернэт юм. Харин та үүнд холбогдохын тулд гадаад улс орон, хөдөө орон нутагт ч мөн ашиглаж болох үүрэн холбооны оператор сүлжээг сонгоорой. 

Интернэтэд холбогдох

13 Мөнгө олох

Ямар ч бизнес хөрөнгө, мөнгөн дээр тогтдог. Иймд бизнесд мөнгө хэзээ ч илүүдэхгүй тул та аялж явахдаа хэтэвчээ зузаатгаж, үүгээрээ бизнесдээ хөрөнгө оруулах боломжтой. Ингэхдээ та өөрийн авьяас чадвараа ашиглаж, уран гоёмсог байгаль, өвөрмөц сонин содон зүйлс, бүтээлч сэтгэмжээс бүтсэн гайхамшигт тогтоц зэргийг гэрэл зургийн хальснаа буулгаж, үүнийгээ өндөр үнээр борлуулж болох шүү дээ. 

Мөнгө олох

14 Байнгын үйлчлүүлэгч

Та зочилсон газраасаа нэг үйлчилгээний байгууллагыг сонгож, тогтмол үйлчлүүлээрэй. Тухайн хугацаанд тэндхийн хүмүүстэй танилцаж, уусан шингэж, өөрийн ажил, бизнесийн тухай ярьж өгөх хэрэгтэй. Дотно болох тусам та тэднээс гайхалтай шинэ санаа, шийдлийг мэдэж авах бөгөөд таны танилын хүрээ нэгээр тэлэгдэж, цаашид арыг тань түшиж тулан, аюулаас хамгаалах бас нэгэн андтай боллоо гэсэн үг юм. 

Байнгын үйлчлүүлэгч

15 Кредит картаа ашигла

Бэлэн мөнгө ашиглаж тооцоо хийснээс кредит карт ашиглаж байх нь эргээд таньд мөнгө буцаан олгодог давуу талтай. Бизнес эрхэлж байгаа хүнд хамгийн чухал нь хөрөнгө мөнгө байх тул аялж явахдаа ч мөн хэмнэлт хийх үүднээс кредит картаа ашиглаж хэвшээрэй. 

Кредит картаа ашигла

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()