Дэлхийн хамгийн алдартай царайлаг эрчүүд

Бид хамгийн халуухан, царайлаг, дур булаам бүсгүйчүүдийг онцолж, тэдний л гоо үзэсгэлэн, авьяас чадварыг шагшин магтдагаас биш эрчүүдийгээ төдийлөн тоодоггүй шүү дээ. Үнэндээ урлаг соёл, улс төрийн алдартнууд дунд бүсгүйчүүдээс ч илүү царайлаг, авьяас билэгтнүүд олон байх юм. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хамгийн царайлаг олны танил эрчүүдийг танилцуулж байна. Таны бодлоор хэн нь хамгийн царайлаг вэ?

Дэлхийн хамгийн алдартай царайлаг эрчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

10 Роберт Паттинсон (Robert Pattinson)

"Twilight" буюу "Бүрэнхий" киноны Эдвард хэмээх цус сорогчийн дүрээр охид бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдсэн жүжигчин залуу энэхүү жагсаалтад багтжээ. Түүний нууцлаг харц, эршүүд төрх нь бүсгүйчүүдийн хамгийн хүсэмжит залуусын нэгээр нэрлэсэн юм.

Роберт Паттинсон (Robert Pattinson)

9 Брэд Питт (Brad Pitt)

1994 онд дэлгэцнээ амилсан, "Interview with the Vampire" буюу "Цус сорогчтой хийсэн ярилцлага" киногоороо охид бүсгүйчүүдийн зүрхийг булгилуулсан жүжигчин залууг дур булаам инээмсэглэл, гүн цэнхэр нүд нь тус жагсаалтад оруулжээ.

Брэд Питт (Brad Pitt)

8 Крис Эванс (Chris Evans)

"Captian America" буюу "Ахмад Америк" киноны гол дүрийн залууг бид сайн мэдэх билээ. Түүнийг тус жагсаалтанд оруулсанд гайхаад байх зүйлгүй юм. 

Крис Эванс (Chris Evans)

7 Ханхүү Уильям (Prince William)

Түүнийг яагаад энэхүү жагсаалтанд багтсаныг мэдэхгүй ч, хааны удам залгасан нөлөө бүхий эрхэм гэдгээр нь оруулсан болов уу. Сайн ажаад харвал тэр ч гэсэн тэднээс дутахгүй сайхан залуу шүү дээ...

Ханхүү Уильям (Prince William)

6 Жонни Депп (Johnny Depp)

Үеийн үед хамгийн шилдэг, өвөрмөц этгээд дүрүүдээрээ охид бүсгүйчүүдийн зүрхийг эзэмдэж явсан жүжигчин залуугийн хувийн амьдрал нь төдийлөн дардан биш гэлээ, тус жагсаалтанд багтаж чадсан юм. Түүний насан дээр ийм дур булаам харагдах эрчүүд тун цөөхөн билээ.

Жонни Депп (Johnny Depp)

5 Жон Хэмм (John Hamm)

Австралийн цуврал киноны од, жүжигчин эр нь жүжиглэх ур чадвараас гадна, продьюсерийн ажилдаа шаггүй сайн эр ажээ. Мөн түүний эршүүд чанар нь энэхүү жагсаалтанд оруулсан юм.

Жон Хэмм (John Hamm)

4 Ричард Гир (Richard Gere)

"Pretty woman" буюу "Хөөрхөн хүүхэн" киноны чинээлэг эрхмийн дүрээр нь бид түүнийг андахгүй бизээ. Мөн түүний жүжиглэх ур чадвар, бүсгүйчүүдийн сэтгэлийг эзэмдэх чадварыг өөр хэнээс ч олж харахгүй гэлтэй. 

Ричард Гир (Richard Gere)

3 Жаокин Финикс (Jaoquin Phoenix)

Тэртээ 2000 онд дэлгэцнээ амилсан "Гладиатор" киноны эсрэг дүрийг бүтээсэн жүжигчин эрийг хурц ширүүн төрх,  нууцлаг нүд нь тус жагсаалтанд багтаажээ.

Жаокин Финикс (Jaoquin Phoenix)

2 Омар Боркан Аль Гала (Omar Borkan Al Gala)

Түүний талаар цахим ертөнцөөр нэг хэсэгтээ л шуугьж байсан билээ. Учир нь 2013 онд, Саудын Арабын засгийн газраас түүнийг хэт царайлаг байна хэмээн улсаасаа явахыг шаардсан байдаг.

Омар Боркан Аль Гала (Omar Borkan Al Gala)

1 Жастин Трюдо (Justin Trudeau)

Канадын улс төрч, 23 дахь ерөнхий сайдын албыг хашиж буй тус залууг маш тусч, сайхан сэтгэлтэй, тэрчлэн эр хүнд байх бүхий л сайхан чанаруудыг өөртөө агуулсан эр хэмээн дүгнэж байна. Тиймдээ ч тус жагсаалтын тэргүүн байрыг эзэлжээ.

Жастин Трюдо (Justin Trudeau)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()