Энэтхэг бүсгүйчүүдийн сайхан үсний нууц

Хэд хэдэн шалтгаануудын улмаас үс унах тохиолдол бидний амьдралд түгээмэл тохиолддог билээ. Тэгвэл одооноос эхлээд үүнд санаа зовох хэрэггүй боллоо. Учир нь бид та бүхэндээ энэтхэг бүсгүйчүүдийн үс хурдан ургуулах шалгарсан аргуудыг хүргэхээр бэлтгэлээ. Танд үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна.

Энэтхэг бүсгүйчүүдийн сайхан үсний нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Алое вера шүүс хэрэглэх

  1. Цөөн хэдэн алое навчийг шүүс бэлтгэхдээ зориулан тайрч авна
  2. Үүний дараа холигчоор сайтар хольно
  3. Үс унаж буй хэсэг дээрээ түрхэж, 2 цаг хэртэй байлгана
  4. Хамгийн сүүлд нь үсээ угаана

Алое вера шүүс хэрэглэх

2 Пантенол (Panthenol) хэрэглэх

Энэхүү бүтээгдэхүүн нь найрлагандаа витамин B5 агуулдаг бөгөөд өвчилсөн арьсны гэмтлийг эдгээж, үсний уналтыг зогсоох үйлчилгээтэй ажээ.

  1. Үсээ угаана
  2. Дуусмагцаа үсээ хатааж, пантенолоор дахин угаана

Пантенол (Panthenol) хэрэглэх

3 Хүйтэн усанд толгойгоо угаах

Хүйтэн усанд толгойгоо угааж хэвшсэнээр үс хурдан ургуулах ач тустай байдаг байна. Түүгээр барахгүй үсийг илүү өнгөлөг харагдуулдаг аж.

  1. Үсээ бүлээн усанд ердийн нөхцөлд угаадгаараа угаана
  2. Үүний дараа ямар нэгэн шампунь хэрэглэлгүй үсээ хүйтэн усанд угаагаарай

Хүйтэн усанд толгойгоо угаах

4 Алимны цуугаар үсээ угаах

Сард хэд хэдэн удаа үсээ алимны цуугаар угаавал толигор мэт харагдуулахаас гадна үс уналтыг зогсоох ач тустай байна.

  1. Үсээ тохирох шампунаар угаана
  2. Үүний дараа ангижруулагч хэрэглэлгүй оронд нь алимны цууг үсэндээ түрхэнэ
  3. Алимны цуу нь виноны цуу шиг хурц үнэргүй тул санаа зовсны хэрэггүй

Алимны цуугаар үсээ угаах

5 Үсэндээ уураг түрхэх

  1. Чанасан өндөг бэлэн байлгана
  2. Өндгөө хальсалж, шараас бусад цагааныг нь ялгаж авна
  3. Үүний дараа өндөгний цагааныг холигчоор хольно
  4. Эцэст нь үс унаж буй гэмтсэн хэсгүүд дээрээ сайтар түрхэнэ

Үсэндээ уураг түрхэх

6 Өндгийг конъяактай хольж хэрэглэх

Өндөг нь тэр чигтээ хүний бие организмд хэрэгтэй уургийг найрлагандаа агуулж байдаг бөгөөд конъяактай хольж, үс уналтыг зогсоох боломжтой байдаг аж.

  1. Конъяак хийсэн саванд 2 ширхэг өндөг түүхийгээр нь хийнэ
  2. Хооронд нь сайтар хольно
  3. Хэрвээ хүсвэл дээр нь нэмж, оливийн тос хийж болно
  4. Ингээд бэлэн болсон бол үсэндээ сайтар түрхэх хэрэгтэй

Өндгийг конъяактай хольж хэрэглэх

7

Лаванд, ганга, розмариний тос нь төрөл бүрийн амин дэмийг найралагандаа агуулдаг учраас таны үсийг хурдан хугацаанд ургуулахад туслах гайхалтай үр дүнтэй байдаг байна.

  1. Дээр дурдсан тоснуудыг холихдоо дээрээс нь нэмж наргил модны тос хийнэ
  2. Үүний дараа үс унаж буй хэсгүүд дээрээ сайтар түрхэж, 2-3 цаг хэртэй байлгана
  3. Эцэст нь үсэндээ тохирох шампунаар үсээ угаана 

8 Үс ойр ойрхон угаахаа болих

Хагтах, тослогтох зэрэг шалтгаануудаас үүдэж, үсээ ойр ойрхон угаах шаардлага гардаг нь нууц биш юм. Гэвч ингэснээр үс унахад хүргэдэг байна. Тиймээс ойр ойрхон үсээ угааж байгаа тоогоо багасгаад үзээрэй.

Үс ойр ойрхон угаахаа болих

9 Үсэндээ тохирох шампунь хэрэглэх

Таны үс зөөлөн, ширүүн, тослог зэргээс шалтгаалж, өөрийнхөө үсэнд тохирсон шампунийг хэрэглэх нь хамгийн чухал юм. Хэрвээ хүсвэл мэргэжлийн гоо сайханчид хандаж, зөвлөгөө авсан ч болох юм. Үсэндээ тохирохгүй шампунь хэрэглэж хэвшсэнээр үс унагахаас гадна үсийг гэмтээж, арьсыг өвчлүүлдэг байна.

Үсэндээ тохирох шампунь хэрэглэх

10 Дэрний уутаа солих

Таны хэрэглэдэг дэрний уут ямар материалаар хийгдсэн болохыг мэдэхэд илүүдэхгүй юм. Учир нь дэрний уутны материалаас болж, үс тань хэт ихээр унаад байж ч болох талтай ажээ. Тиймээс дэрнийхээ уутыг солиод үзээрэй.

Дэрний уутаа солих

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()