1
Жин, өөх тос: ялгааг нь мэдье!
Өөхний хэмжээ болон булчингийн хэмжээ ижил боловч, булчин таны хувцаслалтанд бага зай эзэлдэг байна. Өөрөөр хэлбэл өөх тос том хэмжээтэй боловч бага жинтэй, булчин жижиг боловч жин ихтэй байдаг аж. Тиймээс булчингаа хөгжүүлэхээс битгий ай. Булчингаа нэмэх нь таны бодисын солилцоог сайжруулж, биеийн өөх тосны хэмжээг бага түвшинд тогтоодог байна.
2
Хэмжээнд санаа тавих хэрэггүй
Та тоог анхаарах хэрэггүй. Оронд нь, BMI(body mass index) – аа хэмжээд, хэмжих туузаар хэмжээ авах хэрэгтэй. Хэмжээсүүд ихэвчлэн хуурмаг байдаг. Жишээлбэл, хэрэв та цангасан байвал, таны биеийн хэмжээ буурсан байна. Гэвч энэ нь өөх тос багассан гэсэн үг биш юм. Үүний оронд таньд хувцаснууд хэр зохиж, хэр таарч байна вэ гэдгийг гол хэмжилтээ болгох хэрэгтэй аж.
3
Өдөр тутам биш долоо хоногт нэг удаа шалга
Долоо хоног тутам жингээ үзэх нь таны оролдлогын талаар илүү бодитой дүр зураг гарах болно. Хэрэв та өдөр бүр үзвэл, магадгүй таньд ахиц гарахгүй байгаа мэт санагдаж, урам тань хугарах болно. Тиймээс өдөр бүр биш, харин долоо хоногт нэг удаа жингээ үзсэнээр, та жингээ хасах зорилгоо хадгалж чадах юм.
4
Бүх илчлэг ижилхэн байдаггүй.
Та чихрийн оронд, 70 калори бүхий 3 ширхэг өндөг идвэл, тэдний илчлэгийн хэмжээ ижил боловч, та илүү жингээ хасч чадах юм. Өндөг нь инсулиныг зохицуулдаг ч, цусан дахь сахарын хэмжээг өсгөдөггүй аж. Мөн түүнд агуулагдах нэмэлт уураг нь таныг цатгалан мэдрэмжтэй илүү удаан байлгаж чадна. Харин чихэр нь яг эсрэгээрээ үйлчилж жин нэмэх шалтгаан болно. Энд зөвхөн таны илчлэг авах, өгөх талаар биш, зарим төрлийн илчлэг ихтэй хоол хүнс, таны жингээ хасах зорилгод хэрхэн туслах вэ гэдгийг дурьдлаа.
5
Апп-ууд танд хоол хүнсний хэрэглээгээ зохицуулахад тусална.
Таны барьж буй гар утсанд хоол хүнс, дасгал хөдөлгөөнөө төлөвлөхөд зориулагдсан маш олон апп-ууд байдаг. Мөн яаж хооллоход тохиромжтой байх талаар ч бий. Гэсэн хэдий ч апп-ууд зүгээр л таньд туслах хэрэгсэл юм. Хамгийн гол нь таны хичээл зүтгэл бөгөөд та апп-ийг ашиглаад хоол хүнсээ зохицуулах боломжтой юм.
6
Найзалж нөхөрлө!
Өөр нэгэн хүнийг өөрийн зорилгот зам дээр байлгах нь гол түлхүүр юм. Тэр таны сургагч, гэр бүлийн хүн, найзууд гээд хэн ч байж болно. Зүгээр л мэдэж байгаа хэн нэгэн таны хоолны төлөвлөгөө, дасгалын тань зорилгын талаар тогтмол асууж байх нь таныг уруу таталт, юмыг хойш тавих байдлаа эсэргүүцэхэд үргэлж туслах болно. Тэр ч байтугай, дасгал сургуулилтийн хамтрагч, нууцхан түлхэх хүч болсон тэрээр таныг илүү их амжилтанд хүргэх болно.
7
Илүү эрчимтэй хөдөлгөөн хий.
Гүйлтийн зам дээр бүтэн цагийн турш зүгээр алхах нь таны жингээ хаях хамгийн оновчтой сонголт биш юм. Судалгаагаар, илүү эрчимтэй хөдөлгөөн хийсэн нэмэлт минут бүр нь, эмэгтэй хүнд таргалалтынхаа 5 хувийг, эрэгтэй хүн 2 хувийг хасч чаддаг гэжээ.
8
Бүх хоолондоо боловсруулсан хүнс идэх.
Таны бие бодит энгийн хоол хүнсийг илүү сайн шингээж ашигладаг хэдий ч та ихэвчлэн давс, сахар зэргийг хоолондоо хольж хэрэглэдэг. Хоолны дэглэмээ хадгалахын тулд, нэмэлт амталгааны зүйлсийг бага хэрэглэх хэрэгтэй юм.
9
Чихрийн хэрэглээгээ багасга.
Их чихэр идэх нь таны инсулины хэсжээг ихэсгэнэ. Инсулин нь биеийн сахар хүлээн авдаг эсийг сэргээдэг юм. Тиймээс сахарын хэрэглээ их байхад, тэр нь таны илүүдэл өөх болж хувирдаг байна.
10
Калори уух хэрэггүй.
Нүүрсхүчлээр баяжуулсан уух зүйлс ихэнхдээ сахарын агууламж өндөр байдаг. Эдгээр зүйлс таныг цатгахгүйгээр маш түргэн жин нэмэхэд хүргэдэг юм.
11
Штангний дасгалыг үл тоох хэрэггүй.
Штангний дасгал гэх мэтээр дамжуулан булчин нэмснээр, бодисын солилцоог эрчимжүүлж, таргалалттай тэмцдэг байна. Штанг өргөх нь таны ясыг бэхжүүлж, тэнцвэрийг сайжруулж, цусандах сахарын хэмжээг тогтворжуулдаг юм.
12
Жижиг таваг-жижиг зуршил.
Жижиг тавагнууд нь мэдээж бага хоол гэсэн үг бөгөөд таны өдөр тутмын калорийн хэмжээг бууруулдаг байна. Тиймээс та оройн хоолны таваг, аягаа илүү жижигээр солих хэрэгтэй юм.
13
Хангалттай унт.
Хэрэв таньд амарсан мэдрэмж төрөхгүй бол, та өдрийн турш чихэрлэг амттанд уруу татагдаж болзошгүй юм. Нойрны эмх замбараагүй байдал болоод жин өсөлтийн хооронд хүчтэй холбоо байдаг аж. Тиймээс та илүүдэл жингээ хаяхыг хичээж байгаа бол нэн түрүүнд зохистой хугацаанд сайн унтаж амрах хэрэгтэй.
14
Стрессээс сал.
Стресс, сэтгэлийн дарамттай үеэ ихэнх хүмүүс хоол хүнсээр ялан дийлэхийг оролддог юм. Стрессээсээ салах өөр нэг арга замыг олоорой. Жишээлбэл: Та дасгал хийх ч байж болно. Энэ нь таньд бэрхшээлээ зохицуулахын хажуугаар, жингээ барьж эрүүл байхад тусалах юм.
15
Боломжтой бол үргэлж эрүүл хүнс хэрэглэ.
Ихэнх боловсруулсан бэлэн хоол хүнснүүдийг шарж хуурч бэлтгэсэн байхаас гадна та хэрэглэхийн тулд зөвхөн задлаад л гүйцээ. Мөн бэлэн зүйл идэхэд таны идэх хүсэл өөрөө хийгээд идсэнээс ч илүү төрдөг байна. Тиймээс шинэ санаа эрэлхийж, эрүүл бүтээгдэхүүнээр өөрөө хийж, энерги зарцуулан идэхийг зөвлөж байна.