1
Махатма Ганди
Энэтхэгт энх тунх байдлыг найрамдлын хүчээр авчирсны дараа тэрээр дэлхий дахинд нэр хүндтэй болсон билээ. Гэвч тэрээр тийм ч амар амгалан хорвоог орхиогүй бололтой. 1948 оны 1-р сарын 30-нд “Хинду Махасхабха” хэмээн байгууллагын гэмт халдлагад өртсөн байна. Өмнө нь түүн рүү 5 удаа халдаж байжээ. Эцэст нь Гандиг оройн мөргөлөө хийж байх үед нь түүн рүү 3 удаа буудсанаар тэр нас баржээ. Оршуулгын үйл ажиллагаанд 2 сая гаруй хүн оролцсон байна. Сүүлд гэмт хэрэгтэн болох Натхурам Гозде болон тэдний хамтрагч нарыг баривчилж аллагын хэргээр ял оноосон юм.
2
Рональд Рейган
1981 оны 3-р сарын 30-нд Жон Хинкли нь ерөнхийлөгч Рейган болон түүний 3 туслах руу буудсан байна. Рейганы уушгийг оносон бөгөөд тэрээр маш их хэмжээний дотуур цус алдсан боловч яаралтай түргэн тусламж үзүүлсний үр дүнд хурдан эдгэсэн юм. 12 хонгийн дараа тэр эмнэлгээс гарсан байна. Харин Хинклиг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж тогтоон мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлжээ. Тэрээр хэлэхдээ “Таксины жолооч” киноны дүр болон Жоди Фостерын анхаарлыг татахын тулд ийм алхам хийсэн гэжээ.
3
Беназир Бхутто
Бхутто бол Пакистаны ерөнхий сайдын суудлыг эзэлж чадсан дайчин бүсгүй юм. 2007 оны 12-р сарын 27-нд Бхутто өөрийн өрсөлдөгч нартай хийсэн уулзалтын дараа явж байжээ. Яг энэ үед гэнэт бужигнасан хүмүүс дундаас гал нээж араас нь хоёр дэлбэрэлт болсон байна. Дэлбэрэлтийн үеэр Бхутто болон түүнээс гадна 139 хүн амь насаа алджээ. Мөрдөгчдийн үзэж байгаагаар энэхүү хэрэгт Аль-Каидаг сэжиглэж байгаа бөгөөд ерөнхийлөгчийн диктатор үүнийг мэдэж байсан ч түүнд хэлээгүй гэнэ.
4
Эцэг Иоанн Павел II
Рейганы халдлагын долоон долоо хоногийн дараа эцэг Иоанн Гэгээн Павлыг гудамжний хажуугаар явж байхад Мехмат Али Агжа хэмээх хүн түүн рүү гурван удаа бууджээ. Сумны нэг нь түүний гэдэс рүү оносон бөгөөд түүнийг хүнд гэмтэл учруулсан байна. Эцэг Иоанныг шууд эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч нар 5 цагийн турш түүний амь насыг аврахын төлөө тэмцжээ. Агжыг Үндэсний Аюулгүй Байдлын газрын захиалгаар энэхүү халдлагыг хийсэн хэмээн сэжиглэж байсан бөгөөд тэр өөрөө Ватиканы тушаалаар хийсэн хэмээн хүлээн зөвшөөрсөн байна. Түүнийг сэтгэл зүйн хувьд эрүүл гэж үзсэн бөгөөд түүнд ял оноосон бөгөөд Туркт ялыг нь эдлүүлэхээр явуулсан гэнэ.
5
Теодер Рузвельт
1912 оны 10-р сарын 14-нд ерөнхийлөгч асан Рузвельт Милуокид болох уулзалтын үеэр үг хэлэхийг завдаж байтал Жон Шрэнк түүн рүү буудсан байна. Азаар Рульвелт халаасандаа өөрийн 50 хуудастай тэмдэглэлийн дэвтрийг хийснээр амьд гарч чадсан байна. Түүний шарх нь маш ноцтой байсан боловч "би үгээ хэлснийхээ дараа эмнэлэг явна"-гэж зүтгэжээ. Ерөнхийлөгчийг буудсан Шрэнк хэлэхдээ: “Ерөнхийлөгч Мак Кинлигийн сүнс намайг Рузвельтийг бууд гэсэн. Тэгээд би түүнийг буудсан юм” -гэсэн мэдүүлгийн дараа сэтгэл мэдрэлийн өвчтэй болохыг тогтоож мэдрэлийн эмнэлэгт хэвтүүлсэн байна.
6
Жорж Г.У.Буш
1993 оны дөрвөн сард Кювейтэд дэлбэрэх төхөөрөмж тавьж ерөнхийлөгч асан Жорж Бушийн амьд халдахыг оролдсон 14 хүнийг саатуулжээ. Холбооны мөрдөх товчооныхон мөрдлөгийн эцэст үүнийг Садам Хуссейны явуулга байсныг тогтоосон бөгөөд дайралт хийсэн хүмүүс нь Иракийн цагдаагийн хүчний цэргүүд байжээ.
7
Анвар Садат
1981 оны 10-р сарын 6-нд ерөнхийлөгч Анвар Садат болон хэсэг бүлэг удирдлагын хүмүүс Каирд цэргийн жагсаалд оролцож байжээ. Жагсаалын үеэр машины цуваанд явж байсан хамгийн сүүлийн машин зогсож гэнэт буудаж эхэлсэн байна. Садат 37 суманд өртсөн учир газар дээрээ нас баржээ. Мөн 7 хүн алагдсан байна. Энэхүү халдлага нь Египетийн мусульманчуудын хийсэн халдлага байсан хэмээн түүний үеэл Талаат Аль-Садат үзэж байсан гэнэ.
8
Жорж У.Буш
Буш 9-р сарын үйл ажиллагааны гол бай нь байсан болов уу? Энэ үед Буш Флоридад байсан байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар түүнийг өглөө гүйж байхад фургонтой хэсэг бүлэг сэжигтэй хүмүүс түүнээс ярилцлага авах гэж байгаа хэмээн түүний байрлаж байсан газар ирсэн гэнэ. Ямар ч ярилцлага товлогдоогүй байсан учир фургоныг оруулаагүй байна.
9
Эндрю Жэксон
Америкийн ерөнхийлөгч Жэксон руу халдах анхны халдлага 1835 онд болсон байна. Энэ үед хийх ажилгүй Ричард Лоуренс Цагаан ордны ойролцоо Жэксон руу бууджээ. Чийглэг цаг цагаартай байсан учраас бууны сум түүнийг оноогүй юм. Бусад хамгаалагч нарыг гарч ирэхээс өмнө ерөнхийлөгч Жэксон өөрийг нь буудахыг завдсан Лоуренсийг нэлээд зодсон байна. Лоуренсыг биеэ барьж чаддаггүй, сэтгэцийн өвчтэй хэмээн тодорхойлж мөн л тусгай эмнэлэгт хэвтүүлжээ.
10
Билл Клинтон
1996 онд ерөнхийлөгч Клинтон нь Манилд эдийн засгийн чуулга уулзалтанд оролцож байжээ. Ерөнхийлөгчийг Филлипиний улс төрчидтэй уулзах гээд явж байх үед, “хурим” гэж чанга яригчаар ярьж байсан нэгэн сэжиг бүхий машиныг харжээ. Учир нь террористууд халдлага эхэллээ гэдгийг сануулахдаа “хурим” гэсэн нууц үг ашигладаг юм байна. Үүнийг мэдсэн хамгаалалтын албаныхан Клинтоныг өөр замаар явуулсан байна. Сүүлд харахад энэхүү шийдвэр нь зөв байсан байна. Клинтоны явах ёстой гүүрний доор дэлбэрэх төхөөрөмж тавьсан байжээ. Засгийн газар мэдээлэхдээ энэхүү халдлагын ард Осама Бин Ладенаас өөр хүн байх боломжгүй гэжээ.