Дэлхийн хамгийн ер бусын хөшөөнүүд

Дэлхийн өнцөг булан бүрт уран барималчийн гайхалтай сэтгэхүйн цар хүрээнээс төрөн гарсан шилдэг баримал, хөшөө дурсгалууд баригдсаар байна. Тус бүтээлүүд нь ямарваа тэмдэглэлт ойн баяр, түүхэн өдөр, тэрчлэн хүмүүст хүргэх байдлаар баригдсан байх юм. Ийнхүү бид та бүхэндээ дэлхийн хамгийн өвөрмөц, шилдэг барилгуудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн ер бусын хөшөөнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Лондон, Сэлэлтийн тамирчныг дүрсэлсэн хөшөө

Яг л усанд сэлж байгаа мэт харагдах тус хөшөө нь 14 метр өргөн, 3 метрийн өндөртэй байна. 

Лондон,  Сэлэлтийн тамирчныг дүрсэлсэн хөшөө

2 Лондон, Аалзан хөшөө

Энэхүү аймшигтай сүрдэм хөшөө нь 9 метр өндөртэй бөгөөд 95 настай уран барималч эр загварыг нь гаргаж байжээ.

Лондон, Аалзан хөшөө

3 Мьянмар, Буддагийн хөшөө

Бурхан Будда багшийн амарч байгаа тус хөшөө нь 91 метр урттай бөгөөд хүмүүс дотор нь орж үзэх боломжтой байна. Дотор хэсэгтээ 9000 жижиг хэмжээний бурхан багшийн барималыг багтааж өгснөөрөө онцлогтой.

Мьянмар, Буддагийн хөшөө

4 Испани, Цоргон хөшөө

Үнэхээр өвөрмөц шийдэл бүхий тус хөшөө нь өдгөө хамгийн содон загвар дизайнтай хөшөөний тоонд багтдаг юм.

Испани, Цоргон хөшөө

5 АНУ, Колорадо, Мөнгөн нохой

Энэхүү өхөөрдөм хөөрхөн хөшөө нь 6 метр өндөртэй бөгөөд шөнийн цагаар өөрөөсөө лед гэрлийг цацруулдаг аж.

АНУ, Колорадо, Мөнгөн нохой

6 Токио, Мангасын хөрөө

Тус сүрдэм хөшөө нь 15.4 метр өндөртэй бөгөөд жуулчдын хамгийн ихээр зорин ирдэг байгууламжийн нэгээр нэрлэгддэг байна.

Токио, Мангасын хөрөө

7 Англи, Мөрөөдөж буй охин

Энэхүү хөшөө нь 19 метр өндөртэй бөгөөд  хурдны замын хажууд сүндэрлэдэг байна. Учир нь энэ нь жолоочдыг илүү сонор сэрэмжтэй байхыг сануулах учиртай аж.

Англи, Мөрөөдөж буй охин

8 Калифорни, Үүрд Мэрилин хөшөө

Алдарт жүжигчин бүсгүйн 1955 онд тоглосон "The Seven Year Itch" киноны зураг авалтын хэсэг болох хормойн нь дэрвэж буй хөшөөг 2011 онд бүтээсэн юм. 

Калифорни, Үүрд Мэрилин хөшөө

9 Герман, Усанд орж буй бүсгүй

Энэхүү аварга том хөшөө нь Бинненалстер нууранд байдаг бөгөөд 2011 онд баригджээ. 3 метр өндөр, 99 метрийн өргөнтэй байна.

Герман, Усанд орж буй бүсгүй

10 Халбаган дээрх интоор жимс

Энэхүү өвөрмөц, гайхалтай уран баримал нь 1985-1988 оны хооронд баригдаж байжээ. Халбага нь дангаараа 2 тонн, 630 кг жинтэй бол интоор жимс нь 500 кг жинтэй гэнэ шүү.

Халбаган дээрх интоор жимс

11 Энэтхэг, хүүхдийн хөшөө

Өхөөрдөм хөөрхөн тус хөшөө нь анх 2010 онд баригдсан бөгөөд Висакапатнамын далайн эрэгт сүндэрлэдэг аж.

Энэтхэг, хүүхдийн хөшөө

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()