Хүний биеийн нууц

2014-02-08, 20:13
36,343
Хэдийгээр хүн төрөлхтөн өөрийн биеийн талаар нэлээд нууцыг нээсэн боловч тайлагдаагүй нууцууд байсаар л байгаа. Зүгээр л энэ эрхтэн бидэнд ямар хэрэгтэй юм бэ, бидний биед нян ямар үүрэгтэй юм бол, яагаад нэг гар минь нөгөө гараас илүү хүчтэй байдаг юм бол? гээд л маш олон асуултууд байсаар л байна.
Хүний биеийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Яагаад нэг гар маань илүү хүчтэй байдаг вэ?
Дэлхий дээр 10 хүн тутмын 9-ийнхөн баруун гар илүү сайн хөгжсөн байдаг. Гэхдээ бидний хоёр гарны хүч яагаад ижил байж болдоггүй юм бол? Үүний хамгийн ойр тайлбар нь хэл ярианы хэсгийг зохицуулж буй тархи нь илүү уян хатан байдаг байна. Үүнээс гадна хэл ярианд хөдөлгөөн маш чухал үүрэгтэй. Ярианы төв нь бидний тархины зүүн талд оршдог учир хүн төрөлхтөний баруун гар нь илүү хүчтэй байх нь тодорхой аж. Гэхдээ л зарим хүмүүсийн ярианы хэсгийг зүүн тал нь хариуцдаг ч солгой байдаг нь нууц хэвээр байгаа юм байна.



Эмэгтэй хүнд яагаад хөх хэрэгтэй гэж?
Эмэгтэй хүний хөхөнд хүүхдээ хооллох үед л сүү ордог. Гэхдээ амьтнаас ялгарах онцлог нь илүү том хэмжээтэй байдагт оршино. Ингээд яагаад эмэгтэй хүний хөх том байх ёстой гэж? Ихэнхи эрдэмтдийн үзэж байгаагаар хөх нь эсрэг хүйстнээ татахад бүсгүй хүнд хэрэгтэй байдаг гэнэ. Харин эрчүүд энэ хөхийг хараад ирээдүйд сайн хань, сайн ээж болж чадна гэсэн төөрөгдөлд автдаг байна.

Харин антропологчдын үзэж байгаагаар хөх нь хүүхдээ хооллоход зориулагдсан гэнэ. Учир нь зарим нэг орны эрчүүдэд эмэгтэй хүний хөх тийм ч сэтгэл татам харагддагүй аж. “Хөх” номны зохиолч Флоренс Уильямсын хэлснээр хөх нь энергийг ялгаруулах гол эх үүсвэр болно гэжээ. Хөхөнд агуулагдаж буй даавар нь өөх хуримтлуулдаг бөгөөд энэ нь сүүгээр дамжин хүүхдийн тэжээл болдог байна. Өөрөөр хэлбэл, хөх нь хүүхдийн тархины хөгжилд нөлөөлдөг гэсэн үг юм.



Бид яагаад сул дорой юм бол?
Хэрвээ шимпанзегийн биеийн нэг хэсгийн үсийг нь хусаад өөрийн биеийн хэсэгтэй харьцуулах юм бол ялгаа төдийлөн ажиглагдахгүй. Хүний бие болон сармагчингийн биеийн булчин нь хоорондоо бараг адилхан боловч сармагчин хүнээс 2-3 дахин илүү их хүчтэй байдаг байна. Бид яагаад хамгийн ойр өвгөөсөө хамаагүй сул дорой байдаг талаар тодорхой хариулт байхгүй ч магадгүй хүний биеийн булчин төдийлөн нягт биш байж болох юм.



Бэлэг эрхтэнд яагаад үс хэрэгтэй гэж?
Хүний бэлэг эрхтэнд яагаад үс хэрэгтэй байдаг юм бол? Зарим эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь тухайн хүний бэлгийн харилцаанд ороход бэлэн болсон байдлыг нь илтгэдэг гэнэ. Харин зарим нь таны биеийн нууцлаг хэсгийг элдэв бохирдлоос хамгаална гэж үздэг байна. Үүнээс гадна бэлгийн харилцаанд орох үед үрэлт үүсэхгүй хамгаалах зориулалттай гэсэн таамаглал ч бий. Гэхдээ л яг алинд илүү үүрэг гүйцэтгэдэг нь тодорхойгүй байгаа аж.



 Бидний дотор хэн амьдардаг вэ?
Бидний эсд маш олон тооны нян байдаг бөгөөд бидний биеийн жингийн гуравны нэгийг эзэлдэг байна. Зарим нянгууд хоол боловсруулах, бие организмаас илүүдэл бодисыг гаргахад чиглэгдсэн байдаг боловч үнэн хэрэгтээ зарим нь ямар хэрэгтэй болохыг төдийлөн мэддэггүй. Үүнээс гадна хүн антибиотик хэрэглээд хэрэгтэй вирусыг устгасан үед тухайн хүн чихрийн шижин өвчин тусах ч магадлалтай байдаг гэнэ.



Олгой хэрэгтэй гэж үү?
Биологичдын үзэж байгаагаар олгой нь жирэмслэлтийн үед дархлалын системийг хөгжүүлдэг гэнэ. Харин зарим нь хоол боловсруулалтын нянгийн орогнох байр гэж үзэх нь ч бий. Хэдийгээр мэс заслын аргаар олгой авахуулж болох ч бидний биед шаардлагатай зүйлсийн нэг ч байх магадлалтай.



Хамгийн том нууц бол тархи
Мэдрэл судлаач  В.С. Рамачандран хэлэхдээ: “Хүний ч бай, амьтны ч бай тархи нь олон тэрбум жилийн өмнөх оддын атомаас бүтсэн. Эдгээр атомууд тарсан байдалтай байж, таталтын хүчээр хоорондоо нэгдэж нэг том цогцыг бүтээсэн гэнэ. Ингээд хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш ертөнц өөрөө өөрийгөө таниж эхэлсэн байна. Энэ бол хүн төрөлхтөний хамгийн том нууц юм” -гэжээ.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()