1
Лондон, Сэлэлтийн тамирчныг дүрсэлсэн хөшөө
Яг л усанд сэлж байгаа мэт харагдах тус хөшөө нь 14 метр өргөн, 3 метрийн өндөртэй байна.
2
Лондон, Аалзан хөшөө
Энэхүү аймшигтай сүрдэм хөшөө нь 9 метр өндөртэй бөгөөд 95 настай уран барималч эр загварыг нь гаргаж байжээ.
3
Мьянмар, Буддагийн хөшөө
Бурхан Будда багшийн амарч байгаа тус хөшөө нь 91 метр урттай бөгөөд хүмүүс дотор нь орж үзэх боломжтой байна. Дотор хэсэгтээ 9000 жижиг хэмжээний бурхан багшийн барималыг багтааж өгснөөрөө онцлогтой.
4
Испани, Цоргон хөшөө
Үнэхээр өвөрмөц шийдэл бүхий тус хөшөө нь өдгөө хамгийн содон загвар дизайнтай хөшөөний тоонд багтдаг юм.
5
АНУ, Колорадо, Мөнгөн нохой
Энэхүү өхөөрдөм хөөрхөн хөшөө нь 6 метр өндөртэй бөгөөд шөнийн цагаар өөрөөсөө лед гэрлийг цацруулдаг аж.
6
Токио, Мангасын хөрөө
Тус сүрдэм хөшөө нь 15.4 метр өндөртэй бөгөөд жуулчдын хамгийн ихээр зорин ирдэг байгууламжийн нэгээр нэрлэгддэг байна.
7
Англи, Мөрөөдөж буй охин
Энэхүү хөшөө нь 19 метр өндөртэй бөгөөд хурдны замын хажууд сүндэрлэдэг байна. Учир нь энэ нь жолоочдыг илүү сонор сэрэмжтэй байхыг сануулах учиртай аж.
8
Калифорни, Үүрд Мэрилин хөшөө
Алдарт жүжигчин бүсгүйн 1955 онд тоглосон "The Seven Year Itch" киноны зураг авалтын хэсэг болох хормойн нь дэрвэж буй хөшөөг 2011 онд бүтээсэн юм.
9
Герман, Усанд орж буй бүсгүй
Энэхүү аварга том хөшөө нь Бинненалстер нууранд байдаг бөгөөд 2011 онд баригджээ. 3 метр өндөр, 99 метрийн өргөнтэй байна.
10
Халбаган дээрх интоор жимс
Энэхүү өвөрмөц, гайхалтай уран баримал нь 1985-1988 оны хооронд баригдаж байжээ. Халбага нь дангаараа 2 тонн, 630 кг жинтэй бол интоор жимс нь 500 кг жинтэй гэнэ шүү.
11
Энэтхэг, хүүхдийн хөшөө
Өхөөрдөм хөөрхөн тус хөшөө нь анх 2010 онд баригдсан бөгөөд Висакапатнамын далайн эрэгт сүндэрлэдэг аж.