1
Гэр бүлээ цуцлуулах шийдвэрийг Анжелина Жоли (Anjelina Jolie) гаргасан бөгөөд уг шийдвэрийг Брэд Питт (Brad Pitt) ихэд дургүйцсэн байдалтай хүлээж авсан байна. Ингэж дургүйцэж буйн шалтгаан нь хосууд хоёр тийш болсноор хүүхдүүдээ эрсдэлд оруулж байна гэж үзэж байгаа юм байна.
2
Олны танил эрхмүүдийн амьдралд тохиолдсон сонирхолтой зүйлсийг хүргэдэг "TMZ" сайтын зүгээс жүжигчин залуу эхнэрийнхээ шийдвэрийг сонсоод нэлээн уурлаж, бухимдсан бөгөөд түүний энэ явдал папараццичдын дуранд өртөөд амжсан байна. Түүнчлэн Брэд Питт хэвлэл мэдээллээр энэ талаар "Ингээд бидний амьдрал папараццичдын анхааралд өртлөө. Би салж буй тухайгаа нууц байлгаж, хүүхдүүддээ зөвөөрөө ойлгуулан хэлэхийг хүссэн. Гэвч Жоли надад сайн эцэг байх боломж олгосонгүй" хэмээн хэлсэн байна.
3
Энэхүү зургийг папараццичид Холливуудын оддын Лос Анжелес дахь хувийн эдлэн газраас Жолигийн салах шийдвэрээс үүдэж, хосуудыг маргалдаж байх үед нь дарсан байна. Хосууд салах болсон шалтгааныг Брэд Питтийн уур бухимдал, бор дарс болон хар тамхинд толгойгоо хэт их мэдүүлэх болсонтой холбоотой байх магадлалтай гэж эх сурвалжууд мэдээллэж байна. Түүний эдгээр зуршлуудыг жүжигчин бүсгүй тэвчихэд улам хүндрэлтэй болсон бөгөөд ийн салах өргөдөл бичихэд хүрсэн аж.
4
Тэдний мөр мөрөө хөөх нь хэдийн ойлгомжтой болсон ч гэсэн Жоли салах өргөдөл дээрээ хүүхдүүдээ хамтран өсгөлцөж болно гэсэн зүйлийг тусгажээ. Тэд 15 настай Мэддокс (Maddox), 12 настай Захара (Zahara), 11 настай Шилох (Shiloh), 10 настай ихрүүд болох Вивьен, Нокс (Vivienne, Knox) гэсэн 6 хүүхэдтэй билээ.
5
Хосууд анх "Mr. and Mrs. Smith" киноны үеэр танилцаж байсан бөгөөд 2005 оноос албан ёсоор болзож эхэлжээ. Жүжигчин бүсгүй салах шийдвэрээ гаргаж, өргөдлөө 2016.09.15-ны өдөр бичсэн байна. Хосуудын хувьд хамгийн сүүлд 2015 оны 11 дүгээр сард "By The Sea" гэх Жолигийн найруулсан киноны улаан хивсний ёслол дээр хамтдаа оролцсоноосоо хойш цуг байж төдийлэн харагдаагүй ажээ.
6
Сэтгүүлчид Анжелина Жолигоос салалтын тухай асуухад тэрээр "Би үүнийг гэр бүлийнхээ төлөө хийж байна" хэмээн хэлсэн бөгөөд зарим эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Брэд уурласан үедээ хүүхдүүд рүүгээ орилж, тэдэнд гар хүрдэг байсан гэж мэдээллэж байгаа аж. Түүнчлэн Жолигийн менежер Гэйэр Косински (Geyer Kosinski) "Жоли ямар ч тохиолдолд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө юу ч хийхэд бэлэн байдаг" гэж хэлсэн байна.
7
Харин Брэд Питт "Надад үнэхээр гунигтай байна. Хүүхдүүдэд маань энэ явдал яаж тусах бол гэхээс хэцүү санагдаж байна." гэж "DailyMail"-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Түүнчлэн жүжигчин бүсгүй "The Telegraph"-д удахгүй нээлтээ хийх киноныхоо талаар хийсэн ярилцлагынхаа үеэр "Бидэнд бусад хосуудын адил олон асуудлууд байсан. Бид бусадтай л адил хэрэлдэж, маргалддаг байсан" гэжээ.
8
Брэдтэй учрахаасаа өмнө Жоли Мэддокс гэх хүүхдээ 2002 оны 3 дугаар сард үрчилж, авчихсан байсан бөгөөд 2005 оны 4 дүгээр сард хосууд Жолигийн өргөмөл хүүхэдтэй цуг Кенийн Диани арал дээр хамтдаа байгааг папараццичид гэрэл зургийн хальснаа буулгасан өдрөөс эхлэн тэдний гайхалтай хайр дурлалын түүх эхэлсэн юм. Харин 2006 онд Жоли, Питт нар өөрсдийн анхны хүүхэд болох Шилохыг өлгийдэн авч байжээ.
9
Хосууд 2012 онд сүй тавьж, 2014 оны 8 дугаар сард Франц улс дахь эдлэн газартаа хуримлаж, албан ёсоор эхнэр нөхөр болцгоож байжээ. Тэднийг хамтдаа амьдрахаа больж буйг сонссон Жолигийн аав, жүжигчин Жон Войт (Jon Voight) "Надад маш гунигтай байна. Түүний гаргасан шийдвэр зөв байгаасай гэж хүсэх байна. Удахгүй би түүнтэй болон ач нартайгаа уулзана гэж найдъя" хэмээн хэлжээ.
10
Хосуудын хувийн эдлэн газрууд нь нийтдээ 400 сая долларын үнэ хүрэх бөгөөд эдгээр тансаг зэрэглэлийн орд харшуудаа зарахаар төлөвлөж байгаа тухай эх сурвалжууд мэдээллэж байгаа бөгөөд Жолигоос асуусан "Та хоёр эргэн нийлэх болов уу?" гэх асуултанд жүжигчин бүсгүй "Би үгүй гэж бодож байна" гэж харилужээ. Ингээд бидний хэзээ ч төсөөлж байгаагүй зүйл болж, нэгэн сайхан хос хайр сэтгэлдээ ийнхүү цэг тавьлаа.
11
Анжелина Жоли, аав болон ахын хамт...