Биеийн шингэний 2 хувь алдагдахад ажлын чадвар 20 хувь буурдаг

2016-09-19, 08:02
5,937

Дундуур шингэнтэй лонхыг нүдээр хараад л мэдэх боловмжтой шиг биед ус дутагдсаны шинжийг төвөггүйхэн ойлгож сурах нь өөрөө өөртөө оточ байхын эхлэл юм. Магадгүй зарим хүмүүс өдөрт дунджаар 8 аяга ус уух ёстой гэсэн амьдралын энгийн дүрмийг мөрддөггүй ч ус бага уудгаа хүлээн зөвшөөрч, ядаж л түүндээ санаа зовдог байж мэдэх юм. Гэхдээ бие махбодид уснаас үүдэлтэй ямар нэгэн өөрчлөлт мэдрэгдэх үед та өөрийгөө хайрлана гэдэгт итгэлтэй байна. Тиймээс ус дутагдсанаас үүсч болох дараах шинжүүдийг мэдээд аваарай.

Биеийн шингэний 2 хувь алдагдахад ажлын чадвар 20 хувь буурдаг

Тухайлбал: Толгой өвдөлт

Биед ус дутагдаж байгааг илтгэх нийтлэг шинжийн нэг нь толгой өвдөх юм. Ус гэдэг шингэнээр тогтохгүй тархинд хүчилтөрөгчийг нийлүүлэгч онцгой шидтэн шүү дээ.  Гэхдээ мэдээж усан дахь  хүчилтөрөгчийн агууламж нь хот суурин утаа бохирдлоос хол орших онгон байгалийн цэвэр усанд илүүтэйгээр агуулагддаг.

 

Ам цангаж хуурайших

Энэ бол хүн бүрийн мэдэх л зүйл. Гэхдээ та цангаа тайлах ашигтай шингэнийг сонгож сурах хэрэгтэй юм.

 

Арьс хуурайших

Нүүр болон биеийн бусад хэсгийн арьс хуурай байвал биеийн шингэний баланс алдагдсан гэсэн үг. Өдөр дутмын уух ус багасвал энэ шинж шууд л илэрдэг. Чийгшүүлэх бүтээгдэхүүн оо ингэсэг сонгочихоод ус уухаа мартчихаж болохгүй шүү дээ.

Үе мөч өвдөх

Энэ өвдөлт нь мөн л ус дутагдаж байгааг илтгэнэ. Үе мөчний “жийргэвч” болдог ус байхгүй байна гээд та төсөөлөөд нэг үзээрэй. Өвдөлтийн тухай хялбархан ойлгогдох болно. Мөн усанд зайлшгүй байх ёстой эрдэсийг мартаж болохгүй юм. 

 

Булчин агших ( сульдах )

Ус булчингийн тодорхой хувийг эзэлдэг. Тиймээс л ус бага уух тусам булчин суларч, бие сулбайдаг. Хий нь гарчихсан шаар сульдаад байгаа хүн хоёрыг зүйрлээд нэг үзээрэй.  Хэрэв та фитнес болон спортоор хичээллэдэг бол аль болох эрдэстэй усыг сайн ууж занших хэрэгтэй юм.

 

Толгой эргэх

Зөвхөн уснаас болж толгой эргэхгүй байж болох ч уснаас үүдэн ийм байдал үүсч болдог гэдгийг санаад авахад илүүдэхгүй юм.

Үргэлж хоол идмээр санагдах

Бидний дотоод ертөнц болох биед ус дутагдсанаар тархинд “ хоол идээрэй, өлсөж байна ” гэсэн мэдээллийг байнга дамжуулж байдаг. Тиймээс таны хоол идэх дуршил зөвхөн өлссөнөөс болж байгаа гэсэн үг биш юм.

 

Усыг өөртөө ашигтай хэмжээнд уух ёстойгоо ойлгох мөчид ямар ус уух шаардлагатай вэ? гэдгээ ч бодож үзэх хэрэгтэй юм. Учир нь тодорхой хэмжээний эрдэст усыг тогтмол хэрэглэх ёстойгоо хүмүүс тэр бүр мэддэггүй. Уснаас өдөр бүр зайлшгүй авах ёстой эрдэсээ эвч чаддаггүйгээс эргээд эрдэсийн дутагдалд ордог гэдгээ анзаарахгүй байх нь ч олонтаа. Усыг зүгээр  л ус гэж боддог. Гэтэл Хөгжиж буй орнуудын иргэдийн нийт өвчлөлийн 80 хувийг уснаас ямар нэгэн хэмжээгээр шалтгаалсан гэж үздэг. Энэ нь усны хомсдол, бохирдол, хэт хатуулаг,  эрдэсийн хэмжээ нь хэт өндөр, эсвэл огт үгүй гэх зэргээр маш олон шалтгаантай.

Эдгээр шалтгаануудыг үгүйсгэж чадах усыг хүн төрөлхтөн хайж, хэрэглээндээ нэвтрүүлэхийг зорьсоор байгааг дэлхий дээр жил бүр 60-аас 80 тэрбум долларын өртөг бүхий савласан цэвэр ус худалдаалагддаг гэсэн тооноос харж болох юм. Бидний хувьд ч дэлгүүрийн лангуу дүүрэн Монгол гадаад нийлсэн савласан уснаас сонголтоо хийх болсон шүү дээ. Эдгээрээс байгалийн эрдэст ус гэсэн тодотголтой Хужирт ус нь байгалийн цэвэр чанараа алдаагүй бөгөөд хүний биед шаардлагатай эрдэсийн хэмжээ нь хамгийн зохимжит хэмжээнд байдаг гэдгээрээ дэлхийн эрдэмтэд болоод ус шинжээчид, эмч эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн анхаарлыг татсаар ирсэн.  Хэрэглэгчдийн хувьд эрдэст ус энгийн ус хоёрын ялгаа, ашигтай талыг мэдсэнээр эрүүл мэндийн боловсролоо нэг шатаар ахиулж байгаа хэрэг юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.