Та энэ бүсгүй шиг байж чадвал амжилтанд хүрнэ!

2018-07-03, 12:25
6,064

Хүн өөрийнхөө дутагдлыг хүлээн зөвшөөрч, цаг ямагт илүү сайжруулахын төлөө зорьж байх хэрэгтэй. “Өнөөдрийн "би" маргаашийн “би”-гээс хавьгүй илүү байна” гэж өөртөө үргэлж хэлж байгаарай. Танд өөрөө өөрийгөө ялан дийлсэн энэхүү мундаг бүсгүйг танилцуулъя. Тэр танд урам зориг өгнө гэдэгт найдаж байна.

Та энэ бүсгүй шиг байж чадвал амжилтанд хүрнэ!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Лора Майсатич (Laura Micetich) нэртэй канад бүсгүй 22 настайдаа 136 кг жинтэй байжээ. Тэрээр илүүдэл жингээсээ болж эрүүл мэндийн маш олон асуудалтай болсон гэнэ. Тухайлбал, бамбай булчирхайн өвчнөөс гадна цусны даралт нь ихсэх болж, энэ бүхэн түүнийг чихрийн шижинтэй болох зам руу түлхэж байлаа.  

Нэг л өдөр тэр амьдралаа эрс өөрчилье, өөрийнхөө төлөө тэмцье гэж шийджээ. Ийнхүү тарган хэвээр байх юм бол залуу нас нь нүднийх нь урдуур харвасан сум шиг л өнгөрнө гэдгийг ухаарчээ.

Лора гэрийнхээ ойролцоо байдаг бялдаржуулах төвд дасгал хийж эхэлсэн юм. Ингээд тэрээр хүндийн өргөлтийн дасгалд дурлаж, турахын тулд мэс засал хийлгэх шаардлагагүй гэдгийг ойлгожээ.

Лора шууд л бие чийрэгжүүлэх дасгалд дурлаж, эрүүл хооллохыг зорьжээ. Мэдээж эхэндээ түүнд хүндийг өргөх хэцүү байлаа.

Хүндийн өргөлтөөр хичээллэсэн эхний жил тэрээр 45 кг жин хасжээ. Мөн жингээс гадна бүх муу зуршлаасаа салсан гэнэ. Ийнхүү Лора өөрийнхөө ирээдүйг хүн өөрөө л бүтээдэг гэдгийг ухаарсан гэдэг.

Өмнө тэрээр турах гэж хоолоо хасаж, цай, бэлдмэл ууж ч үзсэн аж. Гэхдээ бага зэрэг тэсвэр, тэвчээртэй байснаар хоолоо хасахгүйгээр эрүүл биетэй болж чаддагийг тэр баталжээ.

Одоо Лора эрүүл хооллодог. Түүний хоолонд нүүрс ус, чихэр ордоггүй.  Гэрээс гадуур хооллохоос татгалзсан гэнэ.  Архинаас бүрэн татгалзаж, дэлгүүрээс амттан авахаа больжээ.

Анх турахын тулд биеэ чийрэгжүүлж эхэлсэн бол одоо энэ нь түүний амьдрал болжээ.  

Өөрийгөө ялан дийлсэн хүний сэтгэл хангалуун төрх ийм л байдаг байх.Түүнд ердөө гурван жил л хангалттай байв. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()