Оюутан бүрийн мэдэх ёстой 10 вэбсайт

Оюутан байх хугацаандаа олон зүйлийг хийж амжуулах ёстой байдаг шүү дээ. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг, боловсролоо дээшлүүлэх, авъяас чадвараа нээх гээд таны хийж бүтээсэн зүйлс ирээдүйд хэн болж, хэрхэн амьдрахын тань үндэс болдог нь нууц биш юм. Тэгвэл бид оюутан залуусын маань амьдрал, хичээл номонд хэрэг болохуйц 10 вэбсайтыг танилцуулж байна. 

Оюутан бүрийн мэдэх ёстой 10 вэбсайт
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 www.rogerhub.com

Таны сонгон суралцаж буй хичээлүүдийн улсын шалгалтын оноо хэд байх ёстой, та ямар хичээл дээр, ямар дүн авч байж голч дүндээ хүрэх боломжтой байгаа эсэх гээд оюутнуудын хувьд хамгийн чухал асуултуудын хариулт уг сайтад байдаг аж. Гэвч энэ нь гадаадад сурч буй оюутнуудад хамаатай учраас харь оронд сурч буй оюутнууд маань заавал орж үзээрэй гэж зөвлөх байна.

www.rogerhub.com

2 www.grammarly.com

Дэлхийн улс орнууд глобалчлагдаж, өнөөдөр хаа сайгүй л хүн бүр шахуу англи хэл сурах болсон билээ. Тэгвэл таны англи хэлний бичгийн чадвар хэр сайн бэ? Та одоогийн түвшнөөсөө илүү чадварлаг болохыг хүсч байвал уг сайт руу хандаарай. Таны бичсэн текстийг шалгаж үзээд, утга зүй болон үг үсгийн алдааг тань хэлж өгөх болно.

www.grammarly.com

3 www.tutor.com

Энэхүү сайт нь 7 хоногийн турш 24 цагаар ажилдаг цөөн сайтуудын нэг бөгөөд олон төрлийн хичээл, бие даалтуудаа хийхэд тань хэрхэн хийх тухай арга барилыг нь зааж өгдөг аж. Тухайлбал шинжлэх ухаан, компьютер, англи хэлний хичээлүүдийн зааврууд байдаг байна. Түүгээр барахгүй "SAT" буюу мэргэжлийн ур чадварын тестийг хэрхэн бөглөх тухай заавар хүртэл байдаг.

www.tutor.com

4 www.looksharp.com

Одоогоор дэлхий даяар 10 гаруй сая оюутан энэхүү сайт дээр өөрсдийнхөө бүртгэлийг үүсгээд байгаа бөгөөд өөрийн хүсэл сонирхол, авъяас чадвараас хамаарч, ажилтай болох боломжийг уг сайтын зүгээс олгодог байна. Түүгээр зогсохгүй онлайнаар хийх боломжтой ажлууд цөөнгүй байдаг аж.

www.looksharp.com

5 www.studentrate.com

Оюутан залуусын амьдралд хэрэгтэй бүх л зүйлсийг үнэ болон чанартайгаар нь ангилсан байдаг бөгөөд хувцас, хоол унд, хичээл ном гээд цөмийг нь үнэтэйгээс нь авахуулаад боломжийн үнэтэйгээр нь ангилдаг аж. Түүнчлэн оюутнуудын саналыг авч, уг ангиллуудыг гаргах тохиолдол ч байдаг байна.

www.studentrate.com

6 www.khanacademy.org

Оюутан залуус маань энэхүү сайтын тусламжтайгаар олон эх сурвалжаас төрөл бүрийн хичээлүүдийн талаар судлаж, суралцах боломжтой бөгөөд тэр битгий хэл "Youtube"-д бэлэн хичээлүүд байршуулдаг учраас таны цагийг хэмнэх давуу талтай байдаг аж. Компьютрийн программ, эдийн засаг, физик, түүх, биологи, санхүү гэх мэт хичээлүүд байдаг байна.

www.khanacademy.org

7 www.wofram-alpha.com

Та ганц "Google"-ийг л хайсан бүхэнд тань хариулт өгдөг гэж бодож байвал энэ нь том эндүүрэл юм. Уг сайт нь танд хэрэгтэй бүх л мэдээллийг агуулсан байдаг бөгөөд тэр тусмаа хичээл номтой холбоотой хайсан бүхэнд тань хариултыг нь өгдөг аж. Одооноос гэрийн даалгавраа хийхэд асуудал бага гарах нь ээ.

www.wofram-alpha.com

8 www.mint.com

Та өөрийнхөө юунд их цаг хугацаа зарцуулж байна, ямар зүйлд хэр хэмжээний мөнгө үрж байна гээд тэр бүр тооцоод яваад байх боломжгүй зүйлсээ тэмдэглэж, автоматаар тооцоолол хийж өгдөг сайтад бүртгүүлэхийг хүсэхгүй гэж үү? Илүү тооцоотой, төлөвлөгөөтэй амьдрахад тань уг сайт танд туслах юм. 

www.mint.com

9 www.ted.com

Дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөж буй оюутнуудын хамгийн ихээр ордог сайт бол www.ted.com юм. Энэхүү сайтад алдар нэрэнд хүрсэн хүмүүсийн үнэтэй зөвлөгөө, лекцүүд байхаас гадна бүтээлч сэтгэлгээнд тань туслах олон төрлийн хичээлүүд байдаг байна.

www.ted.com

10 www.studentrecipes.com

Илүү боломжийн үнэ өртгөөр хоол унд идэхийг хүсч л байгаа биздээ? Тэгвэл энэхүү сайт нь оюутан залуусын амьдрал, боломж бололцоонд тохируулан хамгийн боломжит зардлаар бүтэх боломжтой, амттай хоолнуудын материал болон хэрхэн хийх тухай жорнуудыг оруулсан байдаг ажээ.

www.studentrecipes.com

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()