Азиудын дэлгэрүүлсэн хачирхалтай трэндүүд

Трэнд гэдэг нь тухайн цаг үед хүмүүсийн ихээр сонирхох, даган дуурайх хандлагыг хэлдэг билээ. Харин Ази тивийн улс орнууд, тэр дундаа Япон улсын түгээн дэлгэрүүлсэн трэндүүд гэж их байх бөгөөд энэ нь тухайн үедээ олон хүний анхаарлыг татаж, хамруулж байжээ. Ингээд та бүхэндээ Азиудын дэлгэрүүлсэн хачирхалтай трэндүүдийг танилцуулъя. 

Азиудын дэлгэрүүлсэн хачирхалтай трэндүүд

1 Утгагүй Англи үгтэй цамц

Азид үйлдвэрлэгдсэн цамцнууд дэлхий нийтийн хэл болсон Англиар ихэнх үг үсгийг бичиж, чимж өгдөг юм. Харин үүнийг нь англи хэл мэддэг хүмүүс уншиж ойлгоход бэрх буюу ямар ч утгын авцалдаагүй байдаг аж. Гэвч үүнийг засч залруулах нь бүү хэл хүмүүст улам ихээр түгээн дэлгэрүүлж, утгагүй үгс бүхий цамцнууд илүүтэй ихээр борлуулагдаж байсан гэдэг. 

Утгагүй Англи үгтэй цамц

2 Дотоожны автомат машин

Япончууд үргэлж л хачин жигтэй үйлдлээрээ гайхагдаж байдаг. Тэдний бас нэгэн бүтээл болох дотоожны автомат машин нь дэлхий даяар шуугиан тарьж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан билээ. Энэ нь эмэгтэй хүний дотуур өмдийг яг ундаа зарж буй мэтээр зардаг бөгөөд нийтдээ 3.8 сая ширхэг автомат машин байдаг аж. Бусад улс орнууд ч үүнээс нь санаачлан автомат машин үйлдвэрлэх болсон аж.

Дотоожны автомат машин

3 Хөгжилтэй шоу

Анх Азийн улс орнуудад хөгжилтэй, хүмүүсийн элгийг хөшөөм сонин содон шоунууд зохиогдож байсан юм. Жишээлбэл "The Game Shows"-г анх Азийн улс орнууд зохион байгуулж, дэлхий нийтийг байлдан дагуулж байсан бөгөөд үүнээс нь сэдэвлэн барууны орнууд ч хийх болсон байдаг. Тус шоу нь залуу кароекед дуулах бөгөөд түүний дуулж байхад нэгэн бүсгүй ирж, эмзэг эрхтнээр нь оролдох аж. Хэрэв залуу завсарлаж, дуугаа тасалдуулах аваас нэвтрүүлгээс хасагдах дүрмээр явагддаг юм. 

Хөгжилтэй шоу

4 Өнгө өнгийн шүдний аппарат

Сүүлийн үед шүдний аппарат зүүх охид ихсэж, үүнийгээ гайхуулан, өөрсдийн хөрөнгө чинээ, загварын мэдрэмжээ гайхуулдаг байна. Угтаа бол шүдний аппаратийг шүдний согог, буруу ургалттай хүмүүс зүүдэг бол одоо хүссэн хүн бүр нь элдэв өнгө, зурагтайгаар зүүх болсон нь Азиудаас гаралтай аж. 

Өнгө өнгийн шүдний аппарат

5 Доод зовхио тодотгож будах

Азиуд ихэвчлэн зөөлөн дулаан төрхийг гаргаж буддаг юм. Харин тэд нүүр будалтын ертөнцөд нэгэн шинэ трэнд оруулж ирсэн нь доод зовхио тодруулж будах байв. Ингэснээр тухайн бүсгүй яг л хүүхэлдэй мэт том, бөөрөнхий нүдтэй харагдах аж. Тэд нүдээ чадварлагаар будаж, доод зовхио тодруулж, томруулдаг төдийгүй зарим тохиолдолд фотошоп ашигладаг байна. Энэ нь ялангуяа Өмнөд Солонгос улсад дэлгэрч, түгсэн байдаг.

Доод зовхио тодотгож будах

6 Нүүрний хувцас

Мэдээж зун цагт далайн тунгалаг усанд сэлж, амрах шиг сайхан зүйл гэж үгүй. Харин үүнд тулгарах нэг асуудал нь халуу төөнөх нар байдаг бөгөөд үүний улмаас нүүр ам борлож, түлэгдэх гэхчлэн хохирч мэднэ. Иймд Хятадууд нүүрний маск зүүн, далайгаар аялж, усанд сэлдэг төдийгүй үүнийгээ өөрсдийн гоо сайхандаа анхаарч буй хэрэг хэмээдэг байна. 

Нүүрний хувцас

7 Арьсан доорх суулгац

Эгэл жирийн хүмүүс биедээ хоол хүнс, ус ундааг л боловсруулж байдаг. Харин зарим нэг жигтэй хүмүүс биендээ давстай ус хэтрүүлэн шахуулж, товойлгон, элдэв дүрс гаргах болсон гэдгийг та өмнө нь сонсож байсан биз ээ. Үүнийг бүр нэгэн төрлийн гоо сайхны хагалгаа гэж үзэх болоод байгаа гэнэ. Гэхдээ үүнийг сайхан, гоё гэж харах хүмүүс тун цөөхөн байдаг юм шүү. Энэ нь ихэвчлэн Японд түгээмэл харагдах бөгөөд өдгөө дэлхийн өнцөг булан бүрийн гаж сонирхолтой хүмүүсийн дунд дэлгэрчээ. 

Арьсан доорх суулгац

8 Баякерууд

Хар савхи өмсөж, хар өнгөөр өөрийгөө тэр чигт нь гоёж, шил зүүн, том мотоцикл унаж давхих моод Япон улсаас гаралтай байдгыг та мэдэх үү? Тус трэнд нь Япон улсад анх түгэн дэлгэрч, цаашлаад дэлхийн олон улс руу тархах болсон байдаг.

Баякерууд

9 Тод өнгө, өхөөрдөм төрх

Тод өнгийн хувцастай, өхөөрдөм төрхтэй охид хаа саагүй алхах нь болсон нь Япон улстай шууд хамааралтай. Тэд анх тус трэндийг нэвтрүүлсэн бөгөөд голчлон тод ягаан өнгө тэднийг илтгэнэ. Харин сүүлийн жилүүдэд энэ нь уналтад орж, өөр шинэ трэндүүд дуугаа хадаан мэндлээд байгаа юм. 

Тод өнгө, өхөөрдөм төрх

10 Амьд амьтантай түлхүүрийн оосор

Сүүлийн жилүүдэд Япон улсад трэнд болоод байгаа амьд амьтантай түлхүүрийн оосор нь тун ч аймшигтай санагдах боловч хүмүүсийн дунд эрэлт өндөртэй байгаа аж. Энд нь ихэвчлэн загас, яст мэлхий зэрэг усны амьтдыг хийж өгдөг бөгөөд тэднийг тав тухтай байлгах тал дээр ихэд анхаарсан гэнэ. Гэвч энэ нь дэлхий даяар хүмүүсийн дургүйг ихэд хүргэж амьтанг тамлаж байна хэмээн үзэж байгаа боловч Тайван, Хятад зэрэг улсууд хэдийн үүнийг сонирхоод эхэлжээ. 

Амьд амьтантай түлхүүрийн оосор

11 Янкий

Олноор гудамжаар тэнүүчлэн, архи ууж согтууран, зоргоор аашлах хүмүүсийг Янки гэж нэрлэдэг байна. Тэд нүд амаа хайнга будаж, нэвсгэр уранхай хувцсаар өөрсдийгөө гоёдог бөгөөд энэ нь олон улсад таран дэлгэрсэн байдаг билээ. Тэднийг нэг үгээр бүдүүлэг хэмээн нэрийдэж болох юм. 

Янкий

12 Уутан хувцас

Тайван улсад уутыг хувцас болгож өмсөх нь трэнд болоод байгаа аж. Охид бүсгүйчүүд уут өмсөн зургаа авахуулж, үүнийгээ цахим сүлжээнд цацсанаар энэ нь маш олон хүнд тарж, охид бүрийн хамруулж уут углуулах болжээ. Энэ нь 2016 онд хамгийн их трэнд болсон сэлфи юм. 

Уутан хувцас

13 Эрчүүдийн үс засалт

1980-аад оны үед урт шулуун үстэй залуус од болж, тэднээс үлгэрлэн энгийн залуус ч үсээ ийн засуулах болоод байсан юм. Бүсгүйчүүдэд ч мөн тус төрлийн залуус ихээр таалагдаж байсан тул нэг хэсэгтээ л гудамжаар нүдээ дарсан урт өнгө өнгийн үстэй залуус алхалж байжээ. 

Эрчүүдийн үс засалт

14 Зараа кафе

Япон улсад зараатай кафе байдаг аж. Энгийн нэг кафе биш бөгөөд энд зараанууд байх аж. Хүмүүс тэнд зочилж, зарааг сонирхож, хайрлан ундалдаг байна. Үйлчлүүлэгчид зарааг харсныхаа хариуд мөнгө төлдөг төдийгүй тус санаа нь хүн бүрт таалагдаж, олон оронд байгуулагдах болоод байгаа юм. 

Зараа кафе

15 Хос хувцас

Бид бол нэгнээ нөхөх, хайр сэтгэлээр холбогдсон хосууд гэдгээ мэдэгдэж, хос хувцас өмсөх нь Азиудаас гаралтай. Тэдний тус хандлага нь өнөө хэр нь үргэлжилсээр байгаа бөгөөд барууны орнуудад ч мөн халдварласан байна. 

Хос хувцас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()