1
Тогтсон цагт унтах
Хэрвээ та үдэш бүр маш орой унтдаг бол аль болохыг эрт унтахыг хичээгээрэй. Мөн унтах цагтаа утсандаа сэрүүлэг тавьсан ч болно шүү дээ.
2
Сэрүүлгээ өөрөөсөө аль болох хол тавь
Ихэнх хүмүүс сэрүүлгийн чанга дуунаар хүсэхгүй байсан ч сэрж, унтраагаад хөнжилдөө шунгаж хэвтэн, унтаад өгөх нь бий. Харин та сэрүүлгээ өөрөөсөө хол тавиад нэг үзээрэй.
3
Төлөвлөх
Үдэш унтахын өмнө маргаашийнхаа ажлыг төлөвлөөд унтвал, маргааш нь түүнийхээ төлөө илүү сэргэг, эрч хүчтэй сэргэх юм.
4
Оройн цагаар кофе уухаас татгалз
Оройн цагаар уух кофены хэмжээгээ багасгаснаар таны нойр хулжих зовиур арилж, өглөөг илүү эрч хүчтэй угтах болно.
5
Ном унших
Заримдаа ном унших нь нойрыг түргэн хүргэж, илүү хурдан, бат бөх унтахад тусалж байдаг. Тиймээс ном уншаад үзээрэй.
6
Дасгал хийх
Өглөө сэрсэн даруйдаа 10 минут ч болох хөнгөн сунгалтын дасгалыг хийж байгаарай. Энэ нь өдрийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд тусалдаг.
7
Өглөө кофе уух
Үдэш бус харин өглөө нэг аяга кофе ууснаар та илүү сэргэж өгнө. Тиймээс өглөөний төлөвлөгөөндөө кофе оруулахаа бүү мартаарай.
8
Компьютер, телевизээс өөрийгөө чөлөөл
Унтах үедээ үргэлж гар утас, компьютер зэргээс хэт хамааралтай байдаг бол, энэ нь таны нойр хулжих бас нэгэн том шалтгаан юм. Тиймээс тэдгээрээс өөрийгөө чөлөөлөөрэй.
9
Унтахаас цагийн өмнө шингэн уух
Унтахынхаа өмнө шингэн зүйлийг хэт их ууснаар нойр хулжих, давсаг чинэх зэрэг асуудлууд тулгардаг. Тиймээс дор хаяж цагийн өмнө шингэн зүйлийг ууж болох юм.