Том компаниудын ажилд авахдаа асуудаг утгагүй зүйлс

Ажлын ярилцлага гэдэг тухайн компанийн зүгээс таныг албан тушаалд тохирох хүн эсэхийг нь шалгадаг чухал зүйл билээ. Тиймдээ ч дэлхийн том компаниуд маш этгээд, утгагүй асуултуудыг хүмүүсээс асууж ажилд тэнцэх эсэхийг нь шалгадаг байна. Доорх асуултуудын хариулт олонд дэлгэгдээгүй ч, та хариултыг нь мэдэж байх ч юм бил үү? Өөрийгөө шалгаад үзээрэй.
Том компаниудын ажилд авахдаа асуудаг утгагүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. “Google” –ээс төслийн менежер ажилд авахдаа асуудаг асуулт:
“Ямар нэгэн хот сонгоод тэнд бизнес эрхлэж буй төгөлдөр хуур хөглөгч хэд байгаа тоог гарга”



2. “Facebook”-ээс онлайн борлуулагч ажилд авахдаа асуудаг асуулт:
“Та хэр их мөнгөөр Сиэтл хотын бүх цонхийг угаах вэ?”



3. “Boeing”-оос инженер авахдаа асуудаг асуулт:
“Та лаавийн чийдэнгийн тухай бодлоо хэлээч?”



4. “Apple”-аас олон улсын борлуулалтын менежер авахдаа асуудаг асуулт:
“Өдөр бүр ойролцоогоор хэдэн хүүхэд шинээр мэндэлж байна вэ?”



5. “Hess”-ээс менежерийн туслах ажилд авахдаа асуудаг асуулт:
“Чиний дуртай өнгө юу вэ?”



6. “Intel”-ээс тоног төхөөрөмжийн инженер авахдаа асуудаг асуулт:
“Сохор хүмүүст зориулж хоолны амтлагчдыг хэрхэн зөв байрлуулах вэ?”



7. “Celgene”-ээс харилцааны менежер авахдаа:
“Нэг гоё түүх яриад өгөөч?”



8. “Microsoft”-оос асуудаг асуулт:
“Та үл үзэгдэгч болох, нисдэг болох хоёрын аль чадварыг нь сонгох вэ?”



9. “St. Jude Medical”-ээс цахилгааны инженерээс асуудаг асуулт:
“Траншейний нүх яагаад дугуй хэлбэртэй байдаг вэ?”



10. “MasterCard”-аас удирдлагын албанд ажилтан авахдаа асуудаг асуулт:
“Хэрвээ таны хамтран ажиллагч тань муухай үнэртэй бол та яах вэ?”



11. “Cisco”-оос мэргэжлийн бичээч авахдаа асуудаг асуулт:
“Чи ямар төрлийн мод байх байсан бэ?”



12. “Biogen Idec”-ийн менежер авахдаа асуудаг асуулт:
“Та багадаа ямар хүүхэд байсан бэ?”



13. “Medtronic”-ийн чихрийн шижинтэй хүмүүсийн эмч, сувилагч авахдаа:
“Ирээдүйд энэ ажлыг хийхэд юу таны дургүйг хүргэнэ гэж бодож байна вэ?”



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()