Азийн Хөгжлийн Банкны ажилчид Туул голын эрэг орчмоос 130 шуудай хог цэвэрлэлээ

2016-09-01, 11:30
2,283

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын ажилчид жил бүрийн сайн дурын ажлынхаа хүрээнд энэ жил Баянзүрх дүүргийн харьяа Туул голын эрэг орчмын газрын хогийг цэвэрлэн, нэг өдрийн дотор 2 тонн гаруй, 130 шуудай хог цэвэрлэн тушаав.

Азийн Хөгжлийн Банкны ажилчид Туул голын эрэг орчмоос 130 шуудай хог цэвэрлэлээ

“Бид энэхүү сайн дурын ажлынхаа хүрээнд цэвэр цэмцгэр амьдрах орчныг бий болгоход өөрсдийн хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Мөн энэхүү үйлсэд бусад аж ахуйн нэгж, байгууллагуудыг нэгдэхийг уриалж байна,” – хэмээн АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэлэв.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.