Биеэ хэт тоосон одууд

Интернет, техник технологи өндөр хөгжсөн энэ үед олны танил хүмүүсийн хаана, юу хийж байгаа болон тэдний хэрхэн амьдарч буйг сонирхох хүмүүсийн тоо жилээс жилд олширч байгаа нь нууц биш юм. Төдий чинээ олны танил хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь их болсон гэдгийг бас хэлэх нь зүйтэй болов уу. Учир нь тэдний үйл хөдлөл, биеэ авч явж буй байдлаас үлгэрлэх өсвөр насныхан болон залуучууд цөөнгүй байдаг билээ.

Биеэ хэт тоосон одууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харин тэдний зарим нь хийж буй зүйлс болон биеэ авч явж буй байдлаараа бусдын дургүйг хүргэх нь олонтаа. Тэгвэл бид та бүхэндээ хүмүүсийн хамгийн ихээр үзэн яддаг оддыг танилцуулж байна. 

 

1 Кристина Агилера (Christina Aguilera)

1990-ээд оны сүүлээр дэлхийн поп хөгжмийн урсгалд том тэсрэлт болон гарч ирсэн хамгийн шилдэг дуучдын нэг бол яахын аргагүй Кристина Агилера юм. "Попын гүнж" хэмээн цагтаа өргөмжлөгдөж байсан тэрээр 5 удаагийн "Grammy"-гийн шагнал болон 1 удаагийн Латин Америкийн урлаг соёлын оддод гардуулдаг "Latin Grammy" шагналыг хүртэхийн сацуу дэлхий даяар өөрийн цомгоо 17.9 сая ширхэг борлуулж байсан нэгэн юм.

Түүнийг мөн дэлхийн алдарт "Rollins Stones" сэтгүүлийн зүгээс хамгийн агуу дуучдын нэгээр тодруулж байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Гэвч түүний кареер Мариа Керри (Mariah Carey), Авриль Лавинь (Avril Lavigne), Лэйди Гага (Lady Gaga) болон Бритни Спирс (Britney Spears) нарын дараа уруудсан юм. Түүнийг фэнүүд нь илүү хурцлагдаж, шинэ дуунууд гаргахыг хүлээж байсан ч түүний хувьд чимээгүй байсаар байгаа нь фэнүүдийнх нь урмыг хугалахад хүргээд байгаа юм. 

Кристина Агилера (Christina Aguilera)

2 Ариана Гранд (Ariana Grande)

Бага наснаасаа дэлхийн хөгжмийн салбарт хөл тавьж, олны танил болсон түүнийг дуу хөгжим сонирхогчид дуу нэгтэйгээр энэ цаг үеийн хамгийн шилдэг поп дуучдын нэг хэмээн хүлээн зөвшөөрдөг байна. Тэрээр "The Way" болон "Problem" нэртэй дуунуудаараа олон мянган фэнтэй болж байсан юм. Ариана Гранд (Ariana Grande) нь паппарацци болон фэнүүдтэйгээ төдийлэн ойр байхыг хүсдэггүй нэгэн бөгөөд сэтгүүлчид өгсөн ярилцлагынхаа үеэр "Миний фэнүүдийг хараал идээсэй.

Болж өгвөл тэд үхээсэй билээ" гэж хэлжээ гэсэн нэртэй мэдээлэл шар сонингуудаар нийтлэгдэх болсон нь түүнийг хэл аманд орооцолдуулах болсон юм. Тэрээр энэ талаар "Энэ бүхэн бүгд ор үндэслэлгүй худал зүйл, шар хэвлэлүүдээр үргэлж л худал зүйл ярьж байдаг шүү дээ" гэж тайлбар өгч байжээ. Гэвч энэхүү тайлбар нь олон мянган фэнүүдийнх нь гонсойсон сэтгэлийг тайтгаруулж чадаагүй байна. 

Ариана Гранд (Ariana Grande)

3 Шайа ЛаБаф (Shia LeBeouf)

Энэ цаг үеийн жүжигчдээс хамгийн өсөх ирээдүйтэйд тооцогдож буй тэрээр энэтхэгийн "A Guide To Recognizing Your Saints" гэх нэртэй олон ангит кинонд дүр бүтээснээр олны танил болох гараагаа эхлэж байсан ажээ. Түүний дараачаар "Transformers Trilogy", "Indiana Jones" болон "Kingdom of the Crystal Skull" зэрэг кинонуудад дүр бүтээсэн кареер нь өсч яваа залуу уран бүтээлч юм. Харамсалтай нь түүний энэ сайхан нэр төрөнд бааранд хийсэн зодооноос болж, сэв суух юм гэж хэн санах билээ. Түүнийг буруутай байсан эсэх талаарх мэдээлэл гараагүй ч, тэрээр энэ үйлдлээсээ болж нэлээдгүй хэл амны бай болж байсан юм. 

Шайа ЛаБаф (Shia LeBeouf)

4 Роберт Паттинсон (Robert Pattinson)

"Twilight" буюу хиртэлт киногоороо алдар нэрэнд хүрсэн тэрээр дэлхий даяар олон мянган фэнтэй, авъяаслаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Энэхүү цуврал кино нь дэлхий даяар гарсан өдрөөсөө хойш нийт 3.3 тэрбум америк долларын ашиг олсон байдаг бөгөөд түүнийг мөн чамгүй хөрөнгөтэй нэгэн ч гэж үздэг хүмүүс олон байдаг байна.

Роберт Паттинсон чухам яагаад хүмүүсийн дургүйцлийг тэгтэл нь хүргэв гэхээр түүний аливааг зөвхөн өөрийн хүсэл, дур сонирхолд нийцүүлэн хийхийг хүсдэгтэй холбоотой ажээ. "Twilight" киноны үеэр жүжигчдийн хэлэх ёстой байсан текстнээс хэд хэдэн өгүүлбэрүүдийг өөрт нь таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар өөрчлөхийг шаардаж байжээ. Түүнчлэн өөрийнх нь шаардлагыг биелүүлсэнгүй хэмээн кино багийн зарим ажилчдыг ажлаас нь чөлөөлөх саналыг хүртэл тавьж байсан түүний энэ үйлдэл олон хүний дургүйцлийг хүргэсэн нь гарцаагүй биз ээ. 

Роберт Паттинсон (Robert Pattinson)

5 Кристиан Бэйл (Christian Bale)

Кристофер Нолан (Christopher Nolan)-ны "Batman Trilogy" кинонд тоглон, жүжигчний гараагаа эхлүүлж байсан тэрээр "American Psycho", "American Hustle", "Prestige" зэрэг кинонуудад дүр бүтээсэн нэгэн юм. Кино урлагийн салбарт цахиур хаглан орж ирсэн шилдэг уран бүтээлчдийн нэг болох тэрээр жүжигчний ажил мэргэжилдээ дуртай ч, өөрөөсөө бусад хүмүүст тийм ч дуртай нэгэн биш бололтой.

Учир нь түүний төлөөлөгч Харрисон Чьюнг (Harrison Cheung) хэлэхдээ "Тэр өргөж авсан хүүхдүүдээ байнга дарлаж, дээрлэхдэг. Заримдаа бүр гарч хүрдэг байсан. Тэр байтугай надтай болон бусад ажилчидтай дандаа зүй бусаар харицдаг байсан" хэмээн хэлж байжээ. 

Кристиан Бэйл (Christian Bale)

6 Меган Фокс (Megan Fox)

"Transformers" болон "The Teenage Mutant Ninja Turtles" кинонуудад бүтээсэн дүрүүдээрээ кино шүүмжлэгчдээс нэлээдгүй өндөр оноо авсан жүжигчин бүсгүй маань энэ цагийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгддэг нэгэн билээ. Гэвч түүнийг олон хүмүүс хэтэрхий ил задгай хувцас өмсдөг, олон нийтийн газар биеэ зөв авч явдаггүй, түүгээр барахгүй түүнийг дэмждэг өсвөр насны охидод буруу үлгэр дуурайлал үзүүлдэг хэмээн хүмүүс шүүмжилдэг ажээ.

Харин үзэл бодолдоо үнэнч жүжигчин бүсгүй маань нэгэн сэтгүүлчтэй хийсэн ярилцлагынхаа үеэр "Өсвөр насны охид намайг биеэ үнэлэгч шиг хувцасладаг гэж боддог гэл үү? Хэрвээ тийм бол тэр тэдний л асуудал. Надад огт хамаагүй. Гаднах төрхөөрөө сайхан харагдаж байгаа нь миний буруу биш. Харин тэдний буруу бодолд л гол учир байгаа юм. Тэд л жинхэнэ биеэ үнэлэгчид байх" хэмээн ширүүхэн хэлээд авсан нь түүнийг нэг хэсэгтэй л шар хэвлэлүүдийн нүүрэнд залрахад хүргэсэн юм. 

Меган Фокс (Megan Fox)

7 Крис Браун (Chris Brown)

Дуучин, бүжигчин авъяаслаг залуу уран бүтээлчийг дэлхий нийтээрээ хайрлан хүндэтгэж явсан цаг саяхан мэт боловч олон нийтэд нэр хүндээ алдаж, зэрлэг, хэрцгий, балмад этгээд нэрийг аваад тэрээр багагүй хугацаа өнгөрч байна. Энэ нэрийг чухамхүү яагаад авах болсныг та магадагүй гадарлаж байгаа биз ээ. Дэлхийн урлагийн тогооноос сайхан хосууд төрөн гарлаа хэмээн Крис Браун (Chris Brown) болон Рианна (Rihanna) нарыг үзэж байсан ч тэдний харилцаа эцэстэй шүүх, цагдаад хүрч, дууссан юм.

Эмэгтэй хүнд гар хүрч, эр бяраа эмэгтэй хүнд гаргасан эр хүнд таатай хандах нэгэн тун цөөхөн байх нь дамжиггүй юм. Дурлалт хосуудын дунд олон асуудал байсан бөгөөд түүний хамгийн том нь Крис Браун Рианнад гар хүрч, олон удаа зодсон явдал байсан юм. Энэ талаар хэвлэл мэдээллээр шуугиж эхлэхэд олон мянган фэн нь түүнд урам хугарч байсан нь гарцаагүй юм. 

Крис Браун (Chris Brown)

8 Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

"Seven", "The Talented Mr. Ripley and The Royal Tenenbaums" зэрэг кинонуудад дүр бүтээж байсан, авъяаслаг жүжигчин бүсгүй маань сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө хээгүй нэгэн бөгөөд түүний бусдад баян тансагаараа гайхуулах дуртай зан чанар нь түүнийг олон хүн үзэн ядахад хүргэдэг байна. Тэрээр нэг удаа "Би шөнийн цэнгээний газар фэнтэйгээ тааралдахад тэр надаас таны өмссөн жинс хэр их үнэтэй вэ гэж асууж байсан. Би хүн болгонд 25000 доллараар авсан гэж хэлэх шаардлагагүй. Миний баян тансаг амьдрах нь миний л дур" хэмээн хэлж байжээ. 

Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

9 Жастин Бибер (Justin Bieber)

Дэлхийн олон хүүхэд, залуусын тэр тусмаа өсвөр насны охидын шүтээн болсон Жастин Биберийг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Гэвч түүний карьер насанд хүрсэн хүмүүсийн дунд тийм ч өндөр байдаггүй байна. Энэ нь түүний хийж буй уран бүтээл болон фэнүүдтэйгээ сошиал ертөнцөөр харилцаж буй байдалтай холбоотой аж.

Фэнүүдийнхээ шүүмж болон элдэв шоглосон сэтгэгдлүүдэд маш ихээр бухимддаг түүнийг хуучин найз охин нь болох Селена Гомез тэдгээр сэтгэгдлүүдийг ач холбогдол өгөлгүй, хаяж байх талаар зөвлөж байсан байна. Саяхан л гэхэд  түүний инстаграмм хуудас руу түүний шинэхэн найз охины талаар элдэв янзын сэтгэгдэл бичсэн хүмүүсээс болж тэрээр инстаграмм хаягаа устгахад хүрсэн юм.

Жастин Бибер (Justin Bieber)

10 Канье Уэст, Ким Кардашьян (Kanye West, Kim Kardashian)

Олон нийтийн газар биеэ зөв авч явж байгаагаар болон эхнэрээ хэрхэн хүндэтгэж, хайрлах ёстойг үлгэрлэн харуулж байгаа хосууд маань энэ цагийн хамгийн алдартай олны танил эрхмүүдийн нэг билээ. Цахим ертөнцөөр гэхэд л тэдний тухай ямар нэгэн мэдээ бичигдэхгүй өдөр гэж байхгүй байдаг бөгөөд байнга энд тэнд шуугиан тарьж, сенсаацлаж байдаг тэдний хувьд сайны хажуугаар саар гэгчээр муугаар хэлэгддэг тохиолдол ч олон байдаг байна.

Тухайлбал хосуудыг гэр бүлээ батлуулж байх үеэр Кимийн өнгөрсөн амьдралыг сөхөж, цахим ертөнцөөр шуугиан тарьж байсан бөгөөд түүний реппэр "Ray J"-тэй үерхэж байхдаа хийсэн секс бичлэгээс болж хосууд одоог хэр нь амар тайван амьдарч чадахгүй байгаа нь нууц биш юм. Түүнчлэн Кимийн бие организмыг хиймэл, жинхэнэ биш гэж шүүмлэх хүмүүс ч олон байдаг байна. 

Канье Уэст, Ким Кардашьян (Kanye West, Kim Kardashian)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()