1
Арьс, нүд шарлах
Хэрвээ таны нүдний эргэн тойрон, арьс, нүдний цагаан шарлаж эхэлсэн бол, цөсний ялгаралт нэмэгдсэн эсвэл шар өвчин туссан байж болзошгүй юм. Шар өвчин нь элгэнд муугаар нөлөөлдөг тул, хэрвээ тус өвчнөөр өвчилсөн бол нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй. Мөн аль болох сайн унтаж амарч, стресс уур бухимдлаас хол байх хэрэгтэй.
2
Хацран дээр бижрүүтэй тууралт гарах
Хацар дээр бижрүүтэй тууралт гарах нь, элдэв харшил мөн наранд түлэгдэх, биеийн эсэргүүцэл сулрах зэргээс үүдэлтэй. Түүнээс гадна, арьс, цус, уушиг, зүрх, бөөр дотоод эрхтний үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Зарим үед арьсны бохирдол, илүүдэл жин, хөлрөлт, толгойн өвчин зэргээс ийн тууралт гарч болдог.
3
Нүүрэн дээр үс ургах
Нүүрэн дээр үс ургах нь бүсгүйчүүдийн хувьд том асуудал байдаг. Гоо сайхан, гадаад үдэмж, өөрт мэдрэгдэх мэдрэмжинд төдийлөн таатай санагдахгүй шүү дээ. Энэхүү асуудлыг "гирсутизм" хэмээн нэрлэдэг бөгөөд, гормоны өөрчлөлтөөс үүсэлтэй.
4
Царай цонхийж, өнгөө алдах
Царай цонхийж, өнгөө алдан яг л үхсэн хүн мэт өнгөгүй, сүр сүлдгүй харагдах нь цусан дахь төмрийн агууламж ихдсэнтэй холбоотой. Үүнээс үүдэж, царай төрх өнгөө алдан цонхийж, таагүй харагддаг. Иймд та сайтар унтаж амран, халуун бүлээн шингэн зүйлийг ихээр ууж хэвшээрэй.
5
Уруул хатаж, омголтох
Уруул хатаж, омголтвол таны биед шингэн ихээр дутагдсан, мөн дотор халуунтай байгаагийн шинж юм. Тиймээс шингэн зүйл сайтар ууж, эмчид хандах нь зүйтэй. Мөн урууландаа оливын тос, тэжээлийн тосыг түрхэж, зөөлөн иллэг хийж өгөөрэй.
6
Духаар тууралт гарах
Бүсгүйчүүдийн дух, хүзүү, цээжээр тууралт, идээт үрэвсэл гарах нь инсулины хэмжээ ихэссэнээс болдог. Энэ нь гадаад үзэмж, царайг маш таагүй харагдуулахаас гадна, өөртөө итгэл итгэлийг ч мөн алдагдуулдаг. Түүнчлэн, чихрийн шижин өвчтэй холбоотой учир та нарийн мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.
7
Гүн үрчлээс үүсэх
Үрчлээс гэдэг нь биднийг нас ахих тусам нүүрэнд илрэх өөрчлөлт юм. Нүүрний үрчлээ, өөрчлөлтөөс тухайн хүнийг насыг тодорхойлж болдог. Гэвч наснаасаа хэт эрт гүн үрчлээсэнд дарагдах, нүүр өнгөө алдаж, цонхийх нь амьдралын буруу хэвшил, муу зуршилтай холбоотой. Ялангуяа тамхи татах нь нүүр царайг муухай болгодог. Иймд та муу зуршлаа хаяж, гоо сайхан эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй юм.
8
Уруул хагарах
Витамин В2 дутагдсанаас болж, уруул хагарах, хорсох, цус гарах зэрэг таагүй шинжүүд илэрдэг. Зөвхөн урууланд ч биш, арьс, үс зэргүүдэд нөлөөлж болдог. Иймд та өдөр тутамдаа дээрх витаминаар баялаг хүнсүүд болох, салмон, туна загас, өндөг, самар, төмс зэргийг өргөн хэрэглээрэй.
9
Нүдний эргэн тойронд шар хүрээ татах
Нүдний эргэн тойронд шар хүрээ татах, толботох нь зүрхтэй холбоотой. Хүндэрсэн тохиолдолд нүдний хараанд нөлөөлдөг учраас, та юун түрүүнд хараагаа сайтар шалгуулж, арга хэмжээг авах хэрэгтэй юм. Мөн хэрвээ та муу зуршилтай, их стресстдэг бол өөрийгөө тэдгээр зүйлсээс чөлөөлөхийг хичээх нь зүйтэй.
10
Нүүр хавагнах
Нүүр хавагнаж, зовхин доогуур хүрээ татах нь нойр дутуу байгаатай шууд холбоотой. Тиймээс та ажил, амралтаа зөв зохицуулж, аль болох сайтар амрах хэрэгтэй. Түүнээс гадна бөөр, давсагны өвчлөлөөс нүүр, бие хавагнах талтай. Бидний царай, бие эрхтний толь гэгддэг учраас, өөрт илэрсэн өөрчлөлтийг яавч тоолгүй өнгөрөөж болохгүй юм.