Тэднийг болзож байсныг мэдэх үү?

Олны танил алдартай хүмүүсийн хувийн амьдрал үргэлж нүднээ ил байдаг. Тиймдээ ч заримдаа зүгээр л хамт яваа хүмүүсийг хүртэл холбоод биччихдэг шүү дээ. Харин өнөөдөр та бүхэндээ нууцхан болзож явсан ч, энэ бүхэн нь олноо мэдэгдэж, анхаарлын төвд орж байгаагүй алдартнуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Тэднийг болзож байсныг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Брэд Питт (Brad Pitt) болон Тэнди Ньютон (Thandie Newton)

1994 онд нэрт жүжигчид хамтдаа "Interview with a Vampire кинон дээр ажилласан бөгөөд тухайн хугацаанд ихэд дотносож, найзын харилцаанаас давсан байна. Удалгүй тэдний хамтдаа их л дотно буй зургууд интернэтэд цацагдсан нь багагүй шуугианыг дэгдээж байжээ. Гэвч хосуудын харилцаа удаан өрнөлгүй салсан бөгөөд өдгөө Брэд Питт 6 хүүхдийн эцэг болж аз жаргалаар бялхаж яваа бол, Тэнди Ньютон 3 хүүхдийн халамжтай ээж болсон билээ. 

Брэд Питт (Brad Pitt) болон Тэнди Ньютон (Thandie Newton)

2 Жаред Лето (Jared Leto) болон Камерон Диаз (Cameron Diaz)

Нэрт жүжигчин бүсгүй Камерон Диаз болон дуучин, жүжигчин Жаред Лето нар нь Холливуудын хамгийн халуухан болоод царайлаг залууст тооцогддог билээ. Тэд 4 жил болзсоны эцэст 2000 онд сүй тавьж байсан бөгөөд хосууд аз жаргалаар бялхаж, хуримаа хийхэд ч ойрхон байжээ. Гэтэл тэдний нэр алдар өсөх тусам үүсэх асуудал ихсэж, харилцаа нь он цаг улиран одох тусам хуучирсаар нэг л мэдэхэд хөрч, салахад хүрсэн байна. Тэд өдгөө хосууд хэвээр байсан бол хичнээн сайхан бэ...

Жаред Лето (Jared Leto) болон Камерон Диаз (Cameron Diaz)

3 Брэд Питт (Brad Pitt) болон Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

1995 онд бүтээгдсэн "Seven" кинонд тоглох явцдаа бие биедээ дурлаж, болзож эхэлсэн гэх бөгөөд тухайн үед Гвинет 22 настай байсан бол Брэд түүнээс 10 насаар ах байсан юм. Тэдний харилцаа 3 жил үргэлжилсэн бөгөөд сүй тавиад байсан ч, Гвинет өөрийгөө хэт залуу байна, Брэд өөрт нь ахдана хэмээн үзэж хоёр тийш болжээ.

Брэд Питт (Brad Pitt) болон Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

4 Мэтт Дэймон (Matt Damon) болон Минни Драйвер (Minnie Driver)

Нэрт жүжигчид 1998 онд "Good Will Hunting" кинонд хамтран тоглохдоо бие биедээ сэтгэл алдарч дурласан байдаг. Тухайн үедээ тун ч сайхан тохирсон хосууд гэгдэж, хүн бүхний хүндэтгэлийг хүлээж явсан ч, гэнэт л салснаа мэдэгдэж, олон хүний харамслыг төрүүлсэн аж. Харин өдгөө тэд тун ч сайн найзууд бөгөөд тус тусын амьдралаа бүтээж, алдар нэрээ өсгөж яваа юм. 

Мэтт Дэймон (Matt Damon) болон Минни Драйвер (Minnie Driver)

5 Крис Эванс (Chris Evans) болон Жессика Бил (Jessica Biel)

"Ахмад Америк"-ийн дүрээр бид бүхний сайн танил болсон нэрт жүжигчин Крис Эван нь 2001-2006 оны хооронд өдгөө дуучин Жастин Тимберлэйк (Justin Timberlake)-ийн хайрт гэргий жүжигчин Жессика Билтэй үерхэж байжээ. Харин тэдний салалт Крис Эваны нууцаар өөр бүсгүйтэй уулзсантай холбоотой гэж үздэг байна. Харин өдгөө тэд аз жаргалтай амжилттай яваа нь, тэд салсан нь зөв байж ч магад гэх бодлыг эрхгүй төрүүлнэ. 

Крис Эванс (Chris Evans) болон Жессика Бил (Jessica Biel)

6 Ник Лише (Nick Lachey) болон Ким Кардашьян (Kim Kardashian)

Дуучин Ник Лачи, хуучин эхнэр Жессика Симпсон (Jessica Simpson)-оос салсныхаа дараахан Кимтэй болзож эхэлжээ. Тэд тухайн үедээ л, олны хүсэмжит сайхан хосуудын нэг байсан юм. Хүмүүс тэдний харилцааг  "Ким алдар нэрээ өсгөхийн тулд ийнхүү түүнийг ашиглаж байна" хэмээн ярьдаг байсан. Гэвч тэдний харилцаа амжилтыг ололгүй, удалгүй хоёр тийш болцгоосон.

Ник Лише (Nick Lachey) болон Ким Кардашьян (Kim Kardashian)

7 Бен Аффлек (Ben Affleck ) болон Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

Алдартай жүжигчид, 2000 онд хамтран кинонд тоглосны дараахнаас болзож эхэлсэн бөгөөд тэдний харилцаа дүрэлзэн асаж, хайр дурлалдаа шатаж байсан. Гэтэл удаа ч үгүй байтал Бен Аффлек архи, мөрийтэй тоглоомонд донтож, цаг ямагт элдэв хачин үйлдэл хийх болсон байна. Энэ бүхний тэвчихээ байсан Гвинет түүнээс харилцаагаа тасалжээ. Харин сүүлд жүжигчин бүсгүй нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, Бен Аффлекийн гэргий болох Женнифер Гарнерийг хэрхэн энэ олон жил түүнтэй хамт амьдарч чадсан болохыг гайхдаг хэмээжээ. 

Бен Аффлек (Ben Affleck ) болон Гвинет Пэлтроу (Gwyneth Paltrow)

8 Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) болон Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

Үнэхээр гайхмаар хэдий ч, тэд 7 жилийн турш үерхэж, хүн бүхний хүндэтгэх хосууд байжээ. Гэтэл Роберт Дауни буруу замыг сонгож, хайрт бүсгүйгээ хайхралгүй согтууруулах ундаа ихээр хэрэглэх болж, мансууруулах бодист хүртэл донтсон байна. Түүнийг өөрчлөх гэж жүжигчин бүсгүй багагүй хугацаа зориулсан ч үр дүнд хүрэлгүй хоёр тийш болсон бөгөөд харин 2003 онд жүжигчин эр, хорт зуршлуудаасаа салж, шинэ хайр дурлалтай учирсан байна. 

Бага Роберт Дауни (Robert Downey Jr.) болон Сара Жессика Паркер (Sarah Jessica Parker)

9 Райан Гослинг (Ryan Gosling) болон Сандра Баллок (Sandra Bullock)

Өдгөө кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж, өөрсдийн ур чадвараа гайхуулж яваа алдарт жүжигчид 2002 "Murder by Numbers" кинонд хамтран тоглох явцдаа бие биедээ дурласан бөгөөд үүнээс хойш болзох болж, хүн бүхний гайхшралыг төрүүлсэн юм. Учир нь Сандра Баллок найз залуугаасаа 17 насаар эгч байжээ. Ямартай ч тэдний харилцаа удалгүй өндөрлөсөн бөгөөд өдгөө тэд амьдрал зохиож, сайн сайхан амьдарч яваа билээ. Мөн тэд хоёр биенийхээ талаар үргэлж сайн амтай байдаг аж. 

Райан Гослинг (Ryan Gosling) болон Сандра Баллок (Sandra Bullock)

10 Жейк Жилленхол (Jake Gyllenhaal ) болон Кирстен Данст (Kirsten Dunst)

Тэд анх 2002 онд танилцаж, үерхэх болжээ. Аз жаргал, хайраар бялхсан хосууд 2 жилийг хамт өнгөрүүлсэн боловч эцэст нь салалт, урвалтаар өндөрлөсөн байна. Тэд өдгөө ч нэг нэгэнтэйгээ сайхан харилцаж чаддаггүй бөгөөд таарсан ч дуугарч мэндэлдэггүй. Магадгүй тэдний харилцаа өндөрлөхөд томоохон маргаан, хэзээ ч арилашгүй хар толбо сэтгэл, зүрхэнд нь үлдсэн байж болох юм. 

Жейк Жилленхол (Jake Gyllenhaal ) болон Кирстен Данст (Kirsten Dunst)

11 Жон Майер (John Mayer) болон Тэйлор Свифт (Taylor Swift)

Дуучин бүсгүй, уран бүтээлийн сайн найзууд  болох Кэти Перри (Ketty Perry)-гийн хуучин амраг, Жонн Майер (John Mayer)-тэй болзож эхэлснээр тэдний дунд ширүүн маргаан өрнөх болсон. Мэдээж сайн найзынхаа хуучин амрагтай үерхэнэ гэдэг тийм ч таатай зүйл биш. Түүнээс хойш Тайлор, Кэтид зориулан "Bad Blood" дуугаа гаргасан гэх яриа бий. Тэдний энэхүү таагүй уур амьсгал, хосуудын харилцаанд муугаар нөлөөлж, удалгүй хоёр тийш болсон юм. Ийнхүү салсныхаа дараа Тайлор, хуучин амрагтаа зориулан "Dear John" дуугаа бичжээ. 

Жон Майер (John Mayer) болон Тэйлор Свифт (Taylor Swift)

12 Том Круз (Tom Cruise) болон София Вергара (Sofia Vergara)

Тэд 2005 оноос болзож эхэлсэн бөгөөд гал дүрэлзсэн хайрандаа мансуурч явсан ч нэг л өдөр хэрүүл маргаан, хэл амнаас үүдэн хоёр тийш болохоос өөр аргагүйд хүрсэн байдаг. Тэд харилцаа удаан үргэлжлээгүй боловч, хэзээ ч мартагдашгүй гайхалтай дурсамжуудыг бүтээж чадсан хэмээдэг. 

Том Круз (Tom Cruise) болон София Вергара (Sofia Vergara)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()