Домогт Майкл Жорданы амьдралын түүх

Өнөөдөр хүн бүр л өөрсдийнхөө сонирхолдоо хөтлөгдөн, эрүүл мэнддээ анхаарч спортоор хичээллэж байна. Тэр тусмаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэж байна. Сургууль болон орон сууцны талбай, спорт заал гээд сагсны шийд байгаа газар бүрт 8 настай балчираас авахуулаад 80 настай ахмад буурлууд маань хүртэл сагсан бөмбөг тоглож байна. Тэгвэл энэхүү спортыг дэлхий нийтэд танилусан Нисдэг Жордан хочит Майкл Жорданы намтар түүх болон түүний сагсан бөмбөгийн ертөнцөд үзүүлсэн амжилтуудын талаар та бүхэндээ хүргэхийг зорилоо.

Домогт Майкл Жорданы амьдралын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1990-ээд он гарч, Монголд ардчилал хөгжиж эхлэх үетэй зэрэгцэн энэ тамирчин ертөнцийн нөгөө хэсэгт сагсан бөмбөгийн гайхамшгийг үзүүлж байсан бөгөөд монголчуудын маань хамгийн анхны тод танил болсон сагсан бөмбөгийн тамирчин гэж хэлэхэд буруудахгүй байх. Бид түүнийг гайхамшигтай сагсан бөмбөгчин байсан гэдгээр нь сайн мэдэхээс биш түүний спортын замнал, гэр бүл, бага нас, ололт, амжилтын талаар төдийлэн сайн мэдэхгүй болов уу. Ингээд Нисдэг Жорданы намтар, ололт амжилттай хамтдаа танилцацгаая.

Майкл Жордан (Michael Jordan) нь 1963.02.17-нд Нью-Йорк мужийн Бруклин хотноо төрсөн бөгөөд аав, ээж болон 2 ах мөн  1 эгч, 1 эмэгтэй дүүгийн хамтаар амьдардаг байв. Түүний эцэг нь Цахилгаан станцад ажилладаг байсан бол ээж нь банкинд ажилладаг байжээ. Түүнийг балчир байхад гэр бүлийнхнийх нь Умард Каролина мужийн Уилмингтон хот руу нүүж, тэндээ амьдрахаар шийдсэн байна. Энэ мөчөөс эхлэн Майкл Жорданы “Домог” гэж хэлэгдэх үндэс нь тавигджээ.

Майкл сагсан бөмбөгөөс гадна бейсбол болон рэгби-гээр хичээллэдэг байв. Гэвч тэрээр өөрийнхөө дийлэнх чөлөөт цагийг сагсан бөмбөг тоглохдоо, хэрхэн сайн тоглогч болж, өөрийн чадвараа улам сайжруулахдаа зарцуулдаг байв. Өөрийнхөө төрсөн ах болох Лэрри Жордантой цаг ямагт сагсан бөмбөг тоглодог байсан бөгөөд ахаасаа хэдийгээр өндөр ч гэлээ үргэлж хожигддог байв. Тэд ихэвчлэн гудамж талбайд сагсан бөмбөг тоглодог байсан ба хэдийгээр ахдаа хожигддог байсан ч Майкл минут, секунд бүрт улам ихийг ахаасаа, сагсан бөмбөгөөс сурч, мэдэж байв.

10-р ангиа төгсөх жил түүний өндөр нь аль хэдийнээ 195 см болсон байлаа. Тоглолтын ур чадвар нь өсч дэвжиж буй түүнийг "NCAA" буюу Америкийн оюутны сагсан бөмбөгийн холбооны "North Carolina" баг өөрийн багтаа тоглуулах болов. Энэхүү багт тухайн цаг үеийн шилдэг тоглогчдын нэг байсан Сэм Пэркинс тоглодог байлаа.

Майкл Жорданыг драфтлагдахаас өмнөхөн Америкийн үндэсний шишээ багийн ахлах дасгалжуулагч Бобби Найт түүнийг улсынхаа 1984 оны Лос Анжелесын олимпод тоглох тамирчнаар нэрлэсэн байна. Энэхүү үйл явдал нь түүнийг олимпийн анхных нь аварга болох үндэс байсан юм.

Үүний дараа түүний нэр хүнд хурдацтай өсч, спортын алдартнуудын залардаг Sports Illustrated сэтгүүл шинэхэн дугаарынхаа нүүрийг түүний зургаар чимжээ. Удалгүй 1984 онд "NBA"-гийн шинэ драфт болж түүнийг Хойд Конференцийн Чикаго Буллс баг 1-р тойргийн 3 дахь сонголтоор өөрийн багтаа нэгтгэсэн байна. Скотти Пиппэн, Дэннис Родман зэрэг шилдэг тоглогчдын хамтаар "NBA"-гийн аварга болох урт аялалдаа ийнхүү гарч байжээ.

Тэдний өмнөө тавьсан зорилго 1991-1992 оны улиралд амжилттай хэрэгжиж аваргын төлөөх тоглолтонд Өмнөд Конференцээс шалгараад байсан Портлэнд Трэйл Блэйзэрс багийг нийт 6 тоглолтонд 4:2 гэсэн цувралын харьцаатайгаар хожиж "NBA"-гийн анхны аваргаа авсан байна. Үүнээс хойш 1991-1994 оны хооронд 3 удаа НБА-н аварга болсон юм.

Сагсан бөмбөгийн ертөнцөд нэгэн шилдэг тоглогч гайхамшгийг бүтээж буй явдлыг сагсан бөмбөг сонирхогч, судлаачдын зүгээс “Сагсан бөмбөг өөрчлөгдөж байна. Хүн бүр энэ спортоор хичээллэх болж, айл бүрийн гаднах талбайд сагсны шийд байрлах болсон байна. Тийм ээ, үүнийг гагцхүү Майкл Жордан хийж байна” гэж хэлж, дүгнэж байв.

Тэрээр "NBA"-д тоглосон гайхамшигт он жилүүддээ хоёр ч удаа зодог тайлаад, эргэн ирэлтийг хийж байсан юм. Анх 1994 онд сагсан бөмбөгөөсөө хөндийрч, бэйсбол руу сэтгэл шулуудах болжээ. Сүүлд Жордан энэ тухайгаа хэлэхдээ “Би ердөө л амар амгалан байдлыг хүссэн юм” гэж хэлсэн байна. Майкль бэйсболын мэргэжлийн баг болох Чикаго Вайт Сокс болон Бирмингэм Баронс зэрэг багуудад 1996 оныг хүртэл тоглосон юм.

Гэсэн ч тэрээр бэйсбол тоглох бус сагсан бөмбөг тоглох ёстой хүн гэдгээ энэ хугацаанд хангалттай ойлгосон бөгөөд энэ ч үүднээсээ 1996 онд "NBA"-д дахин тоглохоор ирсэн байна. Үүнээс хойш мөн 3 удаа "NBA"гийн аваргын цом хүртэж, аваргын 6 бөгжийг эзэмших болсон юм.

Удалгүй дахин зодог тайлахаар шийдвэрлэж, өөрийн гэр бүлийнхэн болох эхнэр Жуанита, Жэффри болон Маркус, мөн охин Жасминь нартайгаа цаг хугацааг өнгрүүлэхийг хүссэн байна. Гэтэл хэсэг хугацаа өнгөрсний дараачаар 2003 онд "NBA"-д дахин ирэх болсноо олон нийтэд албан ёсоор мэдэгдэж, "NBA"гийн Хойд Конференцийн Вашингтон Визардс багтай гэрээ хийсэн байна. Түүний Визардс дахь кареер төдийлэн амжилттай өндөрлөөгүй ч тэрээр "NBA" төдийгүй сагсан бөмбөгийн хөгжилд асар их хувь нэмрээ оруулж, бидний дунд "ДОМОГ" гэсэн нэрийг хүртсэн билээ.

Харин одоо та бүхэндээ Майкль Жордан яагаад Домог нэрийг авах болсон үндсэн шалтгаан болох түүний томоохон амжилтуудаас дурдъя. Үүнд:

  • 1984, 1992 оны Олимпийн аварга
  • "NBA"-гийн 6 удаагийн аварга
  • "NBA"-гийн удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч
  • "NBA"-гийн 6 удаагийн финалын хамгийн үнэ цэнэтэй тоглогч
  • "NBA"-гийн 3 удаагийн бөмбөг таслалтын аварга
  • "NBA"-гийн 3 удаагийн минутны лидер
  • "NBA"-гийн бүх оддын тоглолтнод 14 удаа сонгогдсон
  • "NBA"-гийн бүх оддын тоглолтын 3 удаагийн хамгийн үнэ цэнэтэй тоглогч
  • "NBA"-гийн 1-р багт 11 удаа сонгогдсон
  • "NBA"-гийн хамгаалалтын 1-р багт 9 удаа сонгогдсон
  • 1987, 1988 оны "NBA"-гийн цагираган дээрээс довтлох тэмцээний аварга
  • 1987-1988 оны "NBA"-гийн шилдэг хамгаалан тоглогч
  • 1984-1985 оны "NBA"-гийн шилдэг шинэ залуу тоглогчийн шагнал
  • Sport Illustrated сэтгүүлээс 1991 онд тодруулсан дэлхийн шилдэг тамирчин
  • "NBA" домогт 50 тоглогчийн нэгээр 1991 онд нэрлэгдсэн.
  • ESPN ТВ-ээс тодруулсан 20-р зууны шилдэг 100 тамирчны нэгээр тодорсон
  • Умард Каролина багийн алдрын танхимд заларсан

Тэрээр өөрийн кареер дахь хугацаандаа Найки брэнд, Кока Кола компани, машины Шевролэт үйлдвэр, МакДоналдс, Гаторэйд зэрэг брэндүүдтэй гарын үсэг үзэглэж хамтарч ажилласан байна.

Тэрээр 1996 онд "Space Jam" хэмээх кинонд тоглосон бөгөөд энэхүү кино нь дэлхий даяар олон сая хүнээс эерэг сэтгэгдэл авснаас гадна "Box Office"-оос 230.4 сая долларын ашиг олж байжээ. 

Домогт сагсан бөмбөгч маань мөн "NBA2K11" тоглоомын "Cover" буюу нүүр царайгаар сонгогдож байсан юм. Уг тоглоом нь 2010 оны 5 дугаар сарт нээлтээ хийж байжээ. 

Найки компанитай хамтран 1984 оноос өөрийн "Jordan" брендийн спортын пүүзнүүдийг гаргах болсон бөгөөд хамгийн анхны загвар болох "Jordan Sneaker I" нь 1985 онд зарагдаж эхлэж байжээ. Энэхүү Жордан бренд нь дэлхийн зах зээлд том байр суурийг эзлэх болсоор удаж байгаа билээ. 

Танд түүний карьерын хамгийн шилдэг 10 тоглолтыг хүргэе.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()