Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг шидэг DJ нар

2012-09-07, 21:11
18,574

Forbes сэтгүүл дуу хөгжмийн ертөнцөд нэлээд алдартай байгаа DJ нарын хамгийн өндрөөр үнэлэгддэг нь хэн болох талаар ээлжит санал асуулгаа зохион байгуулжээ. Өмнө нь бид хамгийн өндрөөр үнэлэгддэг одуудын талаар мэдсэн бол энэ удаад DJ нарын талаар хүргэе. Сүүлийн 12 сард уралдаанд оролцогч 10 Dj 125 сая доллараас илүү орлоготой байсан байна. Эдгээр DJ нар бүгд өөр өөр улс орных боловч тэднийг нэгтгэж байгаа зүйл нь тэд бүгдээрээ адил орон орноор явж тоглолтонд оролцож орлогынхоо ихэнхи хувийг олдогт байгаа юм. Энэ жагсаалтанд байгаа ихэнх оролцогчид нэг шөнө DJ хийгээд 100 мянган доллар авдаг байна. Ингэж явахдаа тэд флаш, ноутбук зэргийг л авч явдаг учраас гарлага багатай байдаг байна. За ингээд хамгийн өндрөөр үнэлэгддэг 10 DJ-тэй танилцацгаая.

Дэлхийд хамгийн өндрөөр үнэлэгддэг шидэг DJ нар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



Жич. Эдгээр мөнгөн дүн бол тэдний нэг жилийн орлого юм.

1. Тиесто (22 сая доллар )
Нидерландын иргэн Тейс Вервест (Tijs Michiel Verwest) нь “Тиесто” гэдгээрээ дэлхийд алдартай. Тэрээр энэхүү жагсаалтын тэргүүнд явж байгаа бөгөөд тэрээр нэг шөнө ажлаад 250 мянган доллар авдаг гэнэ. Тиесто “Club Life” хэмээх радио нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд хувцасны сүлжээтэй гэнэ. Тэрээр Афинд болсон Олимпийн наадамд оролцсон цорын ганц DJ юм байна.




2. Skrillex (15 сая доллар )
Сонни Жонн Мур өөрийн ажлын гараагаа Америкийн эмо хамтлаг болох From First to Last-д дуучнаар орж эхэлсэн байна. Энэ жил 24 настай DJ залуу дабстэп дараад гурван удаа Грэммийн шагнал хүртжээ. 12 сарын дотор тэрээр 19 орны 150 гаруй тайзан дээр гарсан байна.




3. Swedish House Mafia (14 сая доллар)
Swedish House Mafia нь 3 DJ залуутай хамтлаг юм. Стив Энжелло, Себастьян Ингроссо болон Аксвелл нар анхны хамтарсан синглээ 2010 онд «One» нэртэйгээр гаргасан байна. 6-р сарын сүүлээр Swedish House Mafia хамтлагийнхан хэлэхдээ энэ намрын аялал нь тэдний хамтарч тоглолт хийх сүүлийн тоглолт гэдгээ зарласан байна.




4. Давид Гетта (13.5 сая доллар)
Францын DJ болон продюссор залуу болох Давид Гетта нь The Black Eyed Peas, Рианна, Эйкон, Мадонна зэрэг уран бүтээлчидтэй хамтран ажилладаг. Энэ жил тэрээр өөрийн “Nothing But The Beat” цомгийн худалдаа болон Renault болон HP компаниудтай рекламны гэрээ байгуулснаар энэхүү жагсаалтын дөрөвт багтжээ.




5. Стив Аоки (12 сая доллар)
Калифорнийн DJ болох Аоки энэхүү жагсаалтанд багтсан нөхдөөсөө хамгийн багаар цалинждаг нь. Гэсэн хэдий ч тэрээр жилийн дотор 200 амьд тоглолт хийснээр энэхүү жагсаалтанд багтсан байна. Тэрээр DJ хийхээс гадна нүдний шилний сүлжээтэй юм байна.




6. Deadmou5 (11.5 сая доллар)
Жоэля Томаса Циммермана видео картаа солих гэж байгаад компьютерынхаа хажууд үхсэн хулгана олсон байна. Үүнээс түүний нэрний санаа Дэдмоус (Deadmou5) гарсан байна. Хулганы дүрээр хувцасласан энэхүү DJ өөрийн гадаад төрх мэргэжлийн чадварлаг байдлаараа энэхүү жагсаалтанд багтсан нь мэдээж. 7-р сард Канадын DJ залуу Америкийн Rolling Stone сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна.




7. Dj Pauly D (11 сая доллар)
MTV Jersey Shore реалити шоуны од тэрээр өөрийнхөө орлогын ихэнхи хэсгийг амьд тоглолт хийж олдог байна. 2011 онд тэрээр 50-cent хамтлагийн дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсан гэнэ. Мөн л бусадтайгаа адил Dirty Couture хэмээх хувцасны сүлжээ дэлгүүртэй юм байна.




8. Kaskade (10 сая доллар)
Өнгөрсөн жил тэрээр 125 гаруй тоглолтонд оролцжээ. Мөн Лос-Анжелосын Стэйплс-центр-д тоглолт хийсэн байна.




9. Afrojack (9 сая доллар)
2009 онд Нидерландын DJ болох Ник ван де Валл болон Давид Гетта нар хамтран Мадоннагийн Revolver дуунд ремикс хийсэн бөгөөд тэрээр Грэммийн шагнал хүртжээ. Мөн Лос-Анжелост Пэрис Хилтонтой хамт зул сарын үдэшлэгийн шоунд оролцсон байна.




10. Avicii (7 сая доллар)
Энэхүү жагсаалтын хамгийн залуу оролцогч болох Тим Берглинг өөрийн тоглолтоороо жилд 7 сая долларын орлого олжээ. 2012 онд Мадонна болон Ленни Кравитцагийн дууны ремиксийг бичсэн бөгөөд Давид Геттатай хамтарсан Sunshine трэкээр Грэммийн шагналд нэр дэвшсэн байна. Мөн тэрээр өөрийн анхны “The Battery Pack” цомгийг бичжээ.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()