Та үүнийг мэдэх үү?

Бид дэлхий ертөнц, од эрхэс, байгаль орчлон, ан амьтан, улс орон гээд олон зүйлийн талаар мэдэх ч, өөрсдийнхөө талаар хэр сайн мэддэг бол? Дараах бэлтгэсэн бидний мэдээлэл танд энэхүү асуултанд хариулахад тань туслана гэдэгт итгэлтэй байна. 

Та үүнийг мэдэх үү?

1 Уйлах

Уйлах нь таныг уурлах болон гуниглах мэдрэмжээс чөлөөлж өгөх ашиг тустай байдаг байна. Сэтгэл хөдлөлөө барьж, нулимсаа гаргахгүй байх нь зөв шийдвэр биш ажээ. "Сэтгэлээ онгойтол уйлаад ав" гэж ярьдаг нь цаанаа учиртай бололтойдог шүү.

Уйлах

2 Мянга сонсохоор нэг үз

Хүмүүс нь ихэвчлэн "Үнэний төөрөгдөл" гэдэг зүйлд автдаг бөгөөд энэхүү асуудлыг шийдвэрлэх ганц арга зам нь бидний хэлж заншсанаар "Мянга сонсохоор нэг үз" буюу сонсож итгэснээс, үзэж шийдвэр гаргах нь зөв болохыг эрдэмтэд нотложээ.

Мянга сонсохоор нэг үз

3 DNA

Эрдэмтдийн үзэж буйгаар хүн болон сармагчин хоёрт хоорондоо адил төстэй зүйл олон байгаа болохыг батласан бөгөөд тодруулбал бидний DNA болон сармагчингийн DNA-ийн 96% нь хоорондоо ижилхэн байдаг ажээ. Сармагчингаас хүн үүссэн гэдэг онол улам л биеллээ олсоор байна уу даа?

DNA

4 Сониуч зан

Хүн гэдэг амьтан маш сониуч зантай байдаг бөгөөд аливаа зүйл эрсдэлтэй болохыг мэдсээр байж, тухайн зүйлийг сонирхож үзэх хүсэл нь орхиод явах гэсэн бодлоосоо илүү давамгайлдаг байна. Жишээ нь бид биед хортой, муу нөлөөтэй гэдгийг нь мэдсээр байж, хүнсний бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын амьдралдаа хэрэглэсээр байдаг билээ.

Сониуч зан

5 Сонсох

Хэрвээ хүн аливаа нэг зүйлийг сонсохдоо 20 герцээс бага давтамжтай сонсдог байсан бол, өөрийнхөө булчингийн ачааллаж байгааг сонсох боломжтой ажээ.

Сонсох

6 Уучлах

Уучилж, өршөөх гэдэг бол хүн төрөлхтний хамгийн нандин зан чанар бөгөөд урт удаан хугацаанд аз жаргалтай амьдрах амьдралын үндэс болохыг эрдэмтэд олж тогтоожээ.

Уучлах

7 Утга учир хайх

Хүн төрөлхтний бас нэгэн өвөрмөц зан чанар бол утга учиргүй зүйлээс амьдралынхаа ихэнх цагийг зарцуулан байж, утга учир хайх явдал гэнэ. Магадгүй энэ нь хүний аливаа зүйлийг утга учиртай гэж итгэж, найдаж, өөрийн өнцгөөс, үзэл бодолдоо үнэнчээр ханддагтай холбоотой ч байж болох юм.

Утга учир хайх

8 Тэмцэл

Хүн бүрийн дотор бурхан, чөтгөр гэж байдаг бөгөөд хүн гэдэг амьтан бол бурхан чөтгөр хоёрын тэмцэл дунд амьдардаг нэгэн гэсэн яриа байдаг. Гагцхүү бурханыг дагах уу, эсвэл чөтгөрийг дагах уу гэдэг нь хүний өөрийн сонголт байдаг. Муу үр дагавар авчрах, буруу гэдгийг нь мэдсээр байж тухайн зүйлийг хийж үйлддэг нь хүний дотор нуугдаж байдаг харгис, хэрцгий зан чанартай холбоотой болох нь тогтоогджээ.

Тэмцэл

9 Халамж

Цаг хугацаа өнгөрөх бүр хүмүүсийн нэг нэгнээ гэх халамж, сэтгэл санааг нь хуваалцах байдал улам багасч байгааг эрдэмтэд батласан байна. Тухайлбал одоо үед амьдарч байгаа хүмүүсийн бие биедээ тавьж буй анхаарал, харилцан ойголцол нь 1980-аад онд амьдарч байсан хүмүүсийнхтэй харьцуулахад 40% буурсан гэсэн үзүүлэлт гарчээ. Энэ нь магадгүй техник технологи өндөр хөгжиж, хүмүүсийн хэрэглээнд өөрчлөлт орж, цаг зав, чөлөөт цагаа зарцуулж буй зүйлстэй холбоотой байх талтай ажээ.

Халамж

10 Эргэцүүлэх

Сэтгэл санаа зовоосон, ямар нэгэн зүйлд түгшсэн, эсвэл удахгүй болох зүйлс болон хэн нэгний талаар гэх мэтчилэн хүн бүх л өдрийн турш нийт 70000 гаруй бодлыг толгойдоо эрэгцүүлдэг байна. Энэ нь хүн гэдэг амьтны тархины хөгжилтэй салшгүй холбоотой ажээ.

Эргэцүүлэх

11 Өндөр

Хүний өндрийн хэмжээ өглөөнийхтэй харьцуулахад орой 1 см-ээр багассан байдаг байна. Туршиж үздэг хэрэг ээ.

Өндөр

12 Секс

Хүн төрөлхтөн нийт амьдралынхаа хугацаанд бүтэн хоёр жилийг зөвхөн секс хийхэд зарцуулдаг байна.

Секс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()