Дэлхий дээр нийт 20 гаруй мянган хүн "Харийнхны гэнэтийн дайралт"-аас урьдчилан сэргийлж даатгалд хамрагддаг байна. Уг даатгалын хураамж нь жилийн 1 доллар ажээ.
АНУ-д гал сөнөөгчдийг бэлтгэхдээ харийнхны эсрэг хэрхэн тэмцэх, тэдний хор уршгаар хэрвээ гал гарвал хэрхэн унтраах талаар хичээлүүд ордог байна.
Саран дээр хөл тавьж байсан дэлхийн зургаа дахь хүн болох Эдгар Митчелл гэх эрхэм "Харийнхан хүн төрөлхтөнтэй холбоо тогтоох гэж олон удаа оролдож байсан" хэмээн хэлж байжээ.
Дэлхийн нийт хүн амын 2% нь ойрын 10 жилд харийнхан дэлхий дээр ирэх үү гэсэн асуулганд тийм гэсэн хариултыг өгч байжээ.
Дэлхийн шатрын холбооны тэргүүн Кирсан Иллюмзинов хэлэхдээ "Шатар бол харийнхны бүтээсэн тоглоом юм" гэж байжээ.
"Эполло 11" хөлөг 3 өдрийн турш даалгавраа биелүүлж байх хугацаанд тэдний байршилтай тун ойрхон үл мэдэгдэх биет хөөрч явахыг анзаарсан бөгөөд НАСА-гийн зүгээс уг биет ямар учиртай болохыг олж тогтоож чадаагүй байна.
Одон орон судлаач Фрэнк Дрэйк анх удаагаа харийнхантай холбогдох оролдлого хийж байжээ. Түүний 1960 онд хийж байсан энэхүү оролдлого нь харамсалтай нь амжилтгүй болж байсан юм.
Дэлхийн зарим судлаачид харийнхан дэлхий дээр өмнө нь ирж байсныг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг бөгөөд тэд эртний Египт улсын үед дэлхий дээр ирж байсан ба тухайн үед өөрсдийгөө дараа нь дахин хэзээ ирэх талаараа хэлж байсан байх магадлалтай хэмээн үздэг байна. Энэхүү үйл явдал МЭӨ 1452 онд болсон гэж үздэг ажээ.
Дэлхийн агуу их удирдагчдын нэг Напалеон Бонапарт нь 1794 оны 7 дугаар сард хэдэн өдрийн турш алга болсны эцэст гэнэт гарч ирсэн гэдэг яриа байдаг бөгөөд тэрээр энэ талаар "Урьд өмнө нь харж байгаагүй, этгээд сонин биетэй хүмүүс намайг огт мэдэхгүй газар руу авч явсан" гэж хэлж байжээ. Хожим түүнийг нас нөгчсөний дараагаар эрдэмтэн судлаачид түүний биенээс гадны биет олж байсан бөгөөд энэ нь жижиг хэмжээтэй чагнах төхөөрөмж байсан байна.
1957 онд Бразилын фэрмер ажлаа хийж байх үеэрээ харийнхныг олж харж байжээ. Түүний биеэр дүүрэн маш эвгүй үнэртэй гель гэмээр зүйл түрхсэн хэмээн хожим дурсан ярьж байжээ.
1942.02.24-ний өдөр Лос Анжелес хотын нисэх баазад шөнийн цагаар харийнхны онгоц газардсан байж болзошгүй талаар олон зуун хэвлэлээр шуугиж байжээ.
Жуулчдын ихээр очих дуртай газруудын нэг Сэйнт Пол, Алберта гэх газар нь харийнхны онгоц хамгийн анх харагдсан газар хэмээн судлаачид үздэг байна.