Бидний амьдралыг өөрчлөх 15 хором

Бидний хийж хэвшсэн, ямарваа ажлыг хөнгөвчлөх үйлдлүүд нь их энгийн мэт боловч, тэдгээр нь бидний амьдралын хором мөч бүхнийг ямар их хэмнэж, хөнгөвчилж байдгийг мэдэх үү? Гэхдээ та эдгээрийг мэдэхгүй яах билээ хэмээн сэтгэлээ шаналгах хэрэггүй юм. Ердөө хэдхэн хормыг бидний мэдээлэлд зарцуулахад таны амьдрал санаанд оромгүй өөрчлөлтүүд гарах болно.

Бидний амьдралыг өөрчлөх 15 хором
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Найтаахыг зогсоох

Ханиад, томууны вируснээс шалтгаалж, хамар болон хоолойн уг хавагнадаг байна. Энэ үед бид хамарт  ямарваа зүйл тээглээд байгаа санагдаж, түүнийг гадагшлуулахын тулд өөрийн эрхгүй найтаадаг юм. Найтаахад, шүлс, хамар дахь шингэн 40 мянган ширхэг дусал болон задарч, нэгээс нөгөөд вирусыг халдаадаг аж. Гэвч найтаахыг хялбархан болиулж болно. Үүний тулд та хамраа үрэх, хамраараа удаан гүнзгий амьсгал авах, эсвэл дээд уруулан дээрээ дараад үзээрэй. Мөн ойр орчимдоо чийгтэй цэвэрлэгээг хийж, орчны агаарыг чийгшүүлж болно.

Найтаахыг зогсоох

2 Худал ярьж байгааг мэдэх

Хүн худал хэлэхдээ ямарваа байдлаар биеийн хөдөлгөөн, харцаараа өөрийгөө илэрхийлж байдаг. Иймд та хэн нэгэнтэй харилцах ярилцахдаа, үргэлж тухайн хүнд анхаарал хандуулж, нүдийг нь анзаарч байгаарай. Мөн эргэлзээтэй үед доорх зүйлсийг анхаарсан ч болох юм. 

- Нүдээ ойрхон цавчих, олон тийшээ харах

- Баруун тийшээгээ харж ярих

- Ямар гэнэ нүүрний хувиралгүй инээмсэглэх. (Хүн чин сэтгэлээсээ инээмсэглэхэд нүүрний бүх булчин ажиллаж байдаг.)

- Нүүрэндээ үе үе хүрэх

- Толгойгоо сэгсрэх

Худал ярьж байгааг мэдэх

3 Үйлдлээ хянах

Та заримдаа санаанд буусан үгсээ ямар ч бодлогогүй хэлж, хайртай дотны хүмүүсээ гомдоодог уу? Хэлэхийг хүсээгүй ч, хэлчих гээд байдаг бол өөртэйгөө ярилцаж, аливааг эргэцүүлэн бодоорой. Үйлдэл бүхэн үр дагавар, шалтгаантай байдаг. Бид ямар хоол идсэнээс, эрүүл мэнд, гоо сайхан шалтгаалдаг шүү дээ. Иймд та хэлэхийг хүссэн зүйлс бүрийнхээ үр дагаврыг тооцож, бодлоготой хандаж байгаарай.

Үйлдлээ хянах

4 Суудлын дасгал хийх

Суугаа ажил хийнэ гэдэг хамгаас хэцүү байдаг. Мэдээж биеийн хүчний ажил нь биеийг ядраах ч, оюуны хөдөлмөр, тэр дундаа суудлын ажил нь биеийг чилээн, хамаг эрч хүчийг барж орхидог. Иймд та ажлын байран дээрээ байхдаа биед амар, хийхэд хялбар дасгал хөдөлгөөнийг хийж хэвшээрэй.

Суудлын дасгал хийх

5 Компьютерийн үйлдлүүд

Шинэ цонх нээхдээ: <Ctrl><T>

Нээсэн цонхоо хаахдаа: <Ctrl><W>

Цонхыг өөр тийш шилжүүлэхдээ: <Ctrl><Page Up> эсвэл <Ctrl><Page Down>

Хаасан цонхыг дахин нээхдээ: <Ctrl><Shift><T>

Текстний хэмжээг ихэсгэж, багасгахдаа: <Ctrl> болон "+" товчийг дарж, багасгахдаа "-" товчийг дарна.

Хуулсан линкээ шинэ цонхонд нээхдээ: <Ctrl>  товчин дээр дарж, тухайн линкэн дээрээ дараарай.

Компьютерийн үйлдлүүд

6 "Word" дээрх тестны кэйсийг өөрчлөх

"Word" дээрх тестны кэйсийг өөрчлөхдөө зурагт үзүүлсэн зааварчилгаагаар хялбархан өөрчлөх боломжтой. Энэ нь таны цаг зав, хийх үйлдлийг нэг хором  хэмнэнэ гэсэн үг юм.

"Word" дээрх тестны кэйсийг өөрчлөх

7 Унтахаасаа өмнө оюун бодлоо цэгцлэх

Та орондоо орсныхоо дараах 1 минутанд өнөөдрийн хийсэн зүйлсээ бодоорой. Харин дараагийн 1 минутанд маргаашийн төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй. Үүнээс хойшхи минутыг өөрийн бодлоо цэгцэлж, аль болох тайван амгалан унтаж амрахад зориулах хэрэгтэй. Ингэснээр та элдэв хар дарсан зүүд зүүдэлж, сайхан нойроо хулжаахгүй билээ.

Унтахаасаа өмнө оюун бодлоо цэгцлэх

8 Болоогүй байхад зурвас илгээх

Бид заримдаа хэн нэгэн рүү мэйл, зурвас илгээхдээ болоогүй байхад санаандгүй байдлаар илгээх товчийг дарж, хамаг ажлаа нураадаг. Иймд та зурвасаа бэлэн болж, шалгасны дараа илгээх хаягаа оруулан, илгээх товчыг дарж хэвшээрэй.

Болоогүй байхад зурвас илгээх

9 Дугаараа нууцлах

Дугаар нууцлах үйлчилгээг хэрэглэдэг хүн бүхэн, #31# тоог андахгүй бизээ. Иймд та хэн нэгэн рүү яаралтай дуудлага хийх хэрэгтэй байгаа ч өөрийн дугаарыг мэдэгдэхийг хүсэхгүй байвал, өөр хэн нэгний утсыг эрэлгүй тус үйлчилгээг авч болох юм. 

Дугаараа нууцлах

10 Эм уух цагаа тодорхойлох

Хэрвээ та үргэлж эм уух цагаа хоцроож, дэглэмээ алддаг бол, тухайн цагтаа сэрүүлэг тавьж хэвшээрэй. Мөн шөнө болон орой уух эмийг бэлдэж тавиад унтах нь хялбар байдаг. Нэгэнт цагаар уух ёстой эмийг тогтсон цагт нь ууж хэвших хэрэгтэй шүү дээ. Мөн эм уух цагаа аль болох шөнө тааруулахгүй байх хэрэгтэй.

Эм уух цагаа тодорхойлох

11 Гар утасны цэнэгийг хэмнэх

Ухаалаг гар утасны цэнэгийг хэмнэхийн тулд та аль болох дуу сонсох, сул үйлдэл хийх хэрэггүй бөгөөд яаралтай үед ачаалуулсан WIFI-ийг унтраах нь зүйтэй. Мөн утсаа түргэн хугацаанд цэнэг оруулахыг хүсвэл, "Airplane" тохиргоон дээр өөрчлөн цэнэглээрэй.

Гар утасны цэнэгийг хэмнэх

12 Ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх

Ажлын эрч хүчийг нэмэгдүүлэхийн тулд та өглөөг аль болох эрт эхлүүлэх хэрэгтэй. Өглөө эхэлсэн ажил түргэн дуусч, тухайн өдөр илүү үр бүтээлтэй, эрч хүчээр дүүрэн байдаг билээ. Иймд та ямарва ажил хөөцөлдөх, аян замд гарахаар зэхэж байвал өглөө эрт босч, эрч хүчтэйгээр өдрийг эхлүүлээрэй. 

Ажлын эрч хүчийг нэмэгдүүлэх

13 Түлшний зарцуулалтаа хянах

Машинтай хүн бүр түлшний зарцуулалтаа цаг ямагт хянаж, түлшээ дуусахаас өмнө "бензин" хийлгэж хэвшээрэй. Энэ нь танд төлөвлөөгүй эрсдэл учрахаас сэргийлнэ. Мөн машинаа гараараа угааж, сул зүйлсийг ажиллуулахгүйгээр түлшээ хэмнэхэд анхаарлаа хандуулах нь зүйтэй.

Түлшний зарцуулалтаа хянах

14 Принтрийн хорыг хэмнэх

Принтрийн хорыг хэмнэхийг хүсвэл та аль болох өнгөт хорыг ашиглахгүй байх хэрэгтэй. Үүний оронд хар хороор хэвлэвэл илүү удаан хэрэглэх боломжтой билээ. Мөн зураг багатай зүйл хэвлэх нь хорыг дахин хэмнэж байдаг.

Принтрийн хорыг хэмнэх

15 Өөртөө итгэлтэй байх

Өөртөө итгэлтэй хүмүүсийн хамгийн гол зэвсэг бол бусдыг сонсох чадвар, мөн инээмсэглэл юм. Мөн ямарваа зүйлийг ярих хэлэхдээ биеийн хэлийг ашиглах хэрэгтэй. Энэ нь хий хоосон гараа зангах, дохихыг хэлээгүй юм шүү. 

Өөртөө итгэлтэй байх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()