1
Чихэр, шоколад
Амттай бялуу, жигнэмэгээс илүүтэй, төрөл бүрийн самар, хатаасан жимсийг хүнсэндээ тогтмол хэрэглэж хэвшээрэй.
2
Илчлэг ихтэй жимс
Ялангуяа гадил жимс нь илүү их илчлэгтэй, шим тэжээлтэй жимсээр нэрлэгддэг. Мөн хэрвээ та турахыг хүсэж байвал үртэй жимсийг түлхүү хэрэглээрэй. Энэ нь тураах үйлчилгээг илүү ажээ.
3
Цахилгаан шат хэрэглэх
Өдөр тутамдаа цахилгаан шатыг хэрэглэснээс илүүтэй, шатаар явган явж байх нь таныг тураах үйлчилгээг үзүүлдэг.
4
Лаазалсан бүтээгдэхүүн
Аль болох лаазалсан бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийж, түүний оронд хөлдөөсөн жимс, хүнсний ногоог хэрэглээд үзээрэй. Ялангуяа, вандуй, гүзээлзгэнэ, эрдэнэшишийг хөлдөөн хэрэглэхэд тохиромжтой юм.
5
Чипс, попкорн
Та арай чипс, попкорныг үргэлж иддэг юм биш биз? Эдгээр бүтээгдэхүүнийг үргэлж идсэнээр, таныг таргалуулж, арьсыг хөгшрүүлэхэд нөлөөлдөг байна.
6
Илчлэг ихтэй амттан
Амтлаг жимс, жимсгэнийг идэхдээ тослог крем, зайрмагтай хольж иддэг бол энэ таныг хамгийн ихээр таргалуулах болно.
7
Өтгөн крем
Ялангуяа тослог ихтэй чихэрлэг, крем нь таныг маш ихээр таргалуулдаг тул, аль болох тэдгээрээс татгалзаж, жимсийг дангаар нь эсвэл, натурал тарагтай хольж идээрэй.
8
Кофе
Ялангуяа сүү ихтэй, сахартай кофе нь таныг маш ихээр таргалуулдаг. Харин түүний оронд сахаргүй, хар кофег хэрэглэх хэрэгтэй.
9
Буруу хэвшил
Өдөр бүр тогтмол 30 минутыг явган алхах, бүжиглэх, гүйх зэргээр эрч хүчтэй өнгөрүүлэх нь таны илүүдэл жинд хүрэх магадлалыг 30 хувь бууруулж байдаг.
10
Хоолны өмнөх амттан
Хоол идэхээсээ өмнө, амттай десэрт, бялуу, пицца идэх нь таныг илүү ихээр таргалуулах болно.
11
Амттан
Амттай чихэр, жигнэмэгийг идэхийн оронд органик жимс, жимсгэнийг өдөр тутамдаа идэж хэвшээрэй.
12
Гоймон
Бид гоймонг өдөр тутамдаа салат, хуурга, шөлөнд хийх мэтээр төрөл бүрээр бэлдэж иддэг. Харин хуурч, салат маягаар идэх нь шөлөнд хийснээр илүүтэй таргалуулдаг аж.