Согтууруулах ундаа хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ

Архи, шар айраг, дарс зэрэг согтууруулах ундааны төрлүүд бидэнд яаж нөлөөлж, ямар мэдрэмжийг сэрээдэг болохыг шинжлэх ухаанаар тайлжээ. Та гайхах хэрэггүй, учир нь Британийн эрдэмтэд ямар төрлийн согтууруулах ундаа ууснаас хамаарч хүний биеийн аль сэтгэлийн хөдөлгөөн давамгайлж, ямар зан ааш гаргадаг болохыг нарийвчлан судалж тогтоосон байна. Зальжин сонсогдох ч, бид бүхэн энэ мэдээллээс аль мэдрэмжээ сэргээхээс хамаарч ямар согтууруулах ундаа сонгохоо шийдэж болох нь байна.

Согтууруулах ундаа хүний биед хэрхэн нөлөөлдөг болохыг эрдэмтэд тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Улаан дарс унтмаар мэдрэмж төрүүлдэг

Хачирхалтай сонсогдох ч улаан дарс уусны дараа ядарсан мэдрэмж төрж бушуухан ор руугаа явахыг хүсдэг байна. Магадгүй энэ "ундаа" маш ихээр тайвшруулдаг учраас ингэж ядарсан мэдрэмж өгдөг байх. Судалгаагаар улаан дарс уусны дараа оролцогчдын ихэнх нь тайвширсан, ядарсан мэдрэмж төрсөн бол 25 орчим хувь нь эсрэг хүйстнээ илэрхий сонирхож эхэлжээ.    

Улаан дарс унтмаар мэдрэмж төрүүлдэг

2 Цагаан дарс сээтэгнүүр болгоно

Энэ согтууруулах ундаа хүмүүсийг ойлгомжгүй болгодог. Уусан хүнд тайвширсан мэдрэмж өгч, өөртөө итгэлтэй болгохоос гадна "дурлалын адал явдал" сонирхмоор болгодог байна. Цагаан дарс нь тийм ч хүчтэй согтууруулагч биш бөгөөд уусан хүнд үл ялиг ядарсан, хайхрамжгүй байдлын мэдрэмж өгдөг. Гэхдээ үүнээс илүүтэйгээр эсрэг хүйстнээ сонирхсон сээтэгнүүр болгодог аж.

Цагаан дарс сээтэгнүүр болгоно

3 Шар айраг өөртөө итгэлтэй болгодог

Хамгийн түгээмэл энэ согтууруулах ундаа хүмүүст 30 минут орчим хугацаанд сэтгэл хангалуун, амар амгалан мэдрэмж өгч өөртөө итгэлтэй болгодог байна. Туршилтаар шар айраг уусны дараа хүмүүсийн өөртөө итгэх итгэл илт нэмэгджээ. Мөн тэдний зарим нь эрч хүчтэй болж байгаагаа мэдэрч байгаа ч юу хийхээ мэдэхгүй байна гэж хариулсан байна. Гэсэн хэдий ч 30 минутын дараагаас тэдний энэ цоглог байдал аажмаар алга болж, залхуу үлбэгэр болсон бөгөөд жаахан сэтгэлийг нь хөдөлгөхөд нулимс унагачих гээд байжээ.

Шар айраг өөртөө итгэлтэй болгодог

4 Цагаан архи сэтгэлийг нээдэг

Хүмүүсийн уудаг хамгийн өндөр градустай согтууруулах ундаа бол цагаан архи билээ. Өндөр градусаа дагаад хүчтэй үйлчилгээ үзүүлдэг энэ ундаа хүмүүсийг маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй болгодог байна. Цагаан архи ууснаар хүмүүсийн талаас илүү хувь нь эрч хүчтэй болж, өөртөө итгэх итгэл нь хэт ихэсч, зорилготой болдог аж. Мөн цагаан архи уусан үед бэлгийн дур хүсэл нэмэгдэж, жаахан юманд сэтгэл нь хөдөлж, уйлдаг бөгөөд уйлахдаа чин зүрхнийхээ угаас уйлдаг байна.  

Цагаан архи сэтгэлийг нээдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()