Бодит явдлаас сэдэвлэсэн шилдэг кинонууд

2015-10-30, 21:30
16,639
Бидний үзэх дуртай гэмт хэрэг, триллер киноны гол дүрийн баатрууд бодит амьдрал дээр ч мөн цуутай гэмт хэрэгтнүүд, сэтгэцийн өвчтэй, гаж донтой аймшигт цуврал алуурчид байсан байна. Тэдний намтар, үйлдсэн хэрэг зэрэг нь үнэхээр сэтгэл сэртхийлгэм аймшигтай ажээ. Ингээд түүхэн дэх хамгийн цуутай гэмт хэрэгтнүүдийн бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн шилдэг дэлгэцийн бүтээлүүдийг танилцуулж байна.
Бодит явдлаас сэдэвлэсэн шилдэг кинонууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Зодиак
“Зодиак” хэмээх нууц нэртэй гаж донтон, хэрцгий цуврал алуурчин бодит амьдрал дээр яг хэн байв? Тэрээр 5 хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөн, 2 хүний маш хүнд шархдуулан, цагдаа нарт нууц код бүхий захидал явуулсан байдаг. Энэхүү захидлын кодыг тайлж уншихад тэр өөрийн бэлгийн гаж донг захирч чадахгүйн улмаас өөрийн ухаангүй хүмүүсийг хөнөөж байсан мэт бичжээ. Энэ бол зөвхөн таамаглал төдий. Түүнчлэн түүний талаар 5 ном зохиогдсон байдаг. Найруулагч David Fencher-ийн бүтээл “Zodiac” кино нь гарсан даруйдаа маш олон хүний сонирхлыг татаж, дэлхий даяар шуугиан тарихуйц бүтээл болсон юм.



9. "Child 44" - Андрей Чикатело (1936-1994)
Зөвлөлт Холбоот Улсын хамгийн алдартай гэмт хэрэгтэн, гаж донтой цуврал алуурчин Андрей Чикатело бол дэлхий дээрх цуст хэргүүдийн хамгийн тэргүүн эгнээнд бичигдэхүйц хүн юм. Тэрээр хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлж, хэрцгийгээр хөнөөдөг байсан бөгөөд 52 хүний аминд хүрснээ хүлээн зөвшөөрсөн юм. Түүний тухай 2004 онд “Child 44” хэмээх кино хийж, Malcolm McDowell гол дүрд нь тоглосон байна.



8. “Public Enemies” - Жонн Дилленжер (1903-1934)
АНУ-ын “Их хямралын үе” буюу 1929-1939 оны үеийн хамгийн алдартай гэмт хэрэгтэн гангстер бол 24 банк, 4 цагдаагийн газар дээрэмдсэн Жонн Делленжер юм. Тэрээр олон удаа шоронд хоригдох ял авч байсан ч ихэнхээс нь аргалан гарч, хоёроос нь амжилттай оргож байсан байна. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнийг алдартай томоохон мафийн бүлэглэлийн толгойлогчдоос ч илүүд үзэн, эрэн сурвалжилдаг байсан гэдэг. Түүний тухай анхны кино болох “Dillinger” 1940 онд гарч байсан бөгөөд хоёр дахь кино “Public Enemies” нь 2009 онд гарч нэр алдарт хүрсэн юм. Гол дүрд Жонни Депп тогложээ.



7. “Карибын тэнгисийн дээрэмчин” - Эдвард Тич (1680-1718)
“Карибын тэнгисийн дээрэмчин” кинон дээр гардаг Ахмад Тичийг санаж байгаа биз дээ? Тэр бол далайн дээрэмчдийн түүхэн дэх хамгийн зартай, аймшигт нэгэн байсан бөгөөд Испанийн хөлөг онгоцуудыг дээрэмдэн, тоносон алт эрдэнэсээ Мексик рүү зөөдөг байсан байна. Түүний дээрмийн олз болох ховор алт  эрдэнэсийн зарим нь одоог хүртэл олдоогүй байгаа ажээ. “Хар сахалт”-ын дээрэм тонуулын амьдрал ердөө хоёрон жил үргэлжилсэн хэдий ч түүний нэр гэмт хэрэг болон кино урлагийн түүхэнд мөнхөрсөн юм.



6.  “Frost Nixon” - Ричард Никсон (1969-1974)
Америкийн 36 дахь ерөнхийлөгч Ричард Милхауз Никсон ерөнхийлөгч байх хугацаандаа Хятад Америк улсуудын харилцааг бэхжүүлж, Энэтхэгт анхны  албан ёсны айлчлал хийсэн гэх мэтчилэн сайн явдал их ч, мөнгө угаах хэргийн тухайн үеийн хамгийн том дуулиан тарьсан, түүнчлэн Никсон 2 дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоход Америкийн ардчилсан намын үндэсний хорооны штаб болон Цагаан ордны бүх танхимд чагнах төхөөрөмж суурилуулсан хэрэг нь ил болоход албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон юм. Түүний тухай “Frost Nixon” хэмээх киног 2008 онд Ron Howard-ийн найруулгаар, жүжигчин Peter Morgan гол дүрд нь тоглон дэлгэцийн бүтээл болгосон байна.



5. “Psycho” - Эдвард Гейн (1906-1984)
Эдвард Гейнийг цуврал алуурчин гэж хэлэхэд хэцүү ч сэтгэхүйн өвчтэй гаж донтон байсан юм. Тэр эхийгээ нас барсны дараа оршуулгын газраар хэрэн тэнэж, эмэгтэй хүний цогцсыг ухан гаргаж, тэднийгээ хүчирхийлж, эд эрхтэнийг нь тайрч аван гэртээ хадгалдаг байжээ. Гэрээс нь хүний арьсаар бүрсэн сандал, тэлээ зэрэг зүйлс олдсоноос гадна, хөргөгчиндөө эмэгтэй хүний хамар, бэлэг эрхтэн зэргийг ч хийсэн байв. Сэтгэхүйн өвчтэй олон гэмт хэрэгтнүүдийн талаарх кинонууд бүгд түүний тухай өгүүлэх “Psycho” киноны дараачаас гарч эхэлсэн юм.



4. “24 цаг” - Александ Солоник (1960-1997)
20-р зууны сүүлчээрх аймшигт гэмт хэрэг, цуврал алуурчид Орос орны ард түмнийг дагжин чичрүүлж байлаа. Тэдгээрийн хамгийн дуулиант хэрэг нь Александр Солоникийн үйлдсэн хэргүүд байв. Тэрээр гэмт хэргийн томоохон бүлэглэлийг удирдан 20 хүний амь насыг онц ноцтойгоор хөнөөн Грек рүү зугтсан юм. “24 цаг” кинон дээр түүний дүрийг Чикатело хэмээх нэрээр бүтээсэн байна.



3. "Young Guns" - Билли Де Кид (1859-1881)
Америкийн түүхэн дэх хамгийн залуу гэмт хэрэгтэн Билли Де Кид буюу Виллиам Хенри МакКарти 21 наслахдаа 21 хүний аминд хүрч байжээ. Тэрээр худалдааны ашиг хонжоог өөрсдийн гарт атгах гэсэн 2 бүлэглэлийн зөрчилдөөнөөс үүдсэн гэмт хэрэгт татагдан оролцож байсан түүхтэй. 1880 онд түүнд цаазаар авах ял тулгасан бөгөөд Билли өөрөө өршөөл хүссэн захидал илгээсэн ч тусыг эл олж, цагдаагийн ажилтанд буудуулж нас барсан юм. 1988 онд  түүний дүрд Emilio Estevez тоглосон “Young guns” хэмээх кино гарч байжээ.



2.  "Загалмайлсан эцэг" - Аль Капоне (1899-1947)
“Загалмайлсан эцэг” Дон Корлеон кино урлагийн мафийн толгойлогч байсан бол Аль Капоне жинхэнэ мафийн удирдагч байжээ. Чикаго хотын гэмт хэргийг атгадаг байсан тэрбээр буяны үйлсэд тусламжийн гараа сунгагч хандивлагч байсан гэдэг. Түүний тухай "Dick Tracy", "Scarface", "Some like it hot", "The Untouchables", "The Godfather" зэрэг кинонууд нь үзэгчдийн хүртээл болсон юм.



1.  "From Hell" - Жек Де Риппер
19-р зууны үеийн Английн гаж донтон, цуврал алуурчины Жек Де Риппер хэмээх нэр л үлдсэн бөгөөд жинхэнэ нэр, төрсөн газар, он сар огт тодорхойгүй байдаг ажээ. Тэрээр биеэ үнэлэгчдийг хөлслөн авч хүслээ хангасны дараа тэдний хоолойг хэрчиж жинхэнэ таашаал авдаг байсан байна. Түүний тухай хамгийн алдартай дэлгэцийн бүтээл нь найруулагч Bob Clark-ийн найруулсан “From hell” кино юм.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()