Бөөрний үйл ажиллагаа муудаж буйг хэрхэн мэдэх вэ?

Бидний тархи өдөржин ажиллаж төрөл бүрийн мэдээллийг бидэнд дамжуулдаг билээ. Харамсалтай нь завгүй амьдралаас болж бид тархины өгч буй мэдээллийг төдийлөн анзаардаггүй бөгөөд ийнхүү эрүүл мэндээ эрсдэлд оруулж байдаг. Хэрвээ танд доорх шинж тэмдэг илэрч байвал та дотрын эмчид хандах хэрэгтэй болов уу. Бид таны бөөр эрүүл эсэхийг мэдэх шинж тэмдгүүдийг танилцуулж байна.

Бөөрний үйл ажиллагаа муудаж буйг хэрхэн мэдэх вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нойр муудах

Бөөр үндсэн үүргээ гүйцэтгэхгүй байгаа үед биеэс хорт бодис гадагшлалгүй, цусанд үлддэг юм. Ингээд биед хэт их хорт бодис хуримтлагдсанаар нойргүйддэг аж. Хэрвээ таны нойр хүрэхгүй, та муу унтаж байвал энэ нь бөөртэй холбоотой байх магадлалтай.

Анхаарах зүйл:  Архаг бөөрний үрэвсэлтэй хүмүүсийн уушги шөнийн цагаар 10 секунд орчим ажиллагаагүй болох магадлалтай байдаг. Ингээд эргэн амьсгалахдаа маш чангаар хурхирах мэт чимээ гаргадаг байна. Зогсолтгүй хурхирдаг бол та эмчид хандах шаардлагатай  юм.

Нойр муудах

2 Толгой өвдөх, ядрах

Эрүүл бөөр нь Д аминдэмийг ялгаруулдаг бөгөөд энэ нь ясыг бэхжүүлэх, эритропоэтин дааврыг ялгаруулахад тустай бөгөөд эритроцитын бүрдэлд чухал үүргийг гүйцэтгэнэ. Харин бөөр муу ажиллах үед эритроцитын түвшин буурч, толгой өвдөж, биеийн ерөнхий байдал суларч эхэлдэг.

Анхаарах зүйл: Бөөрний асуудалтай хүмүүс цус багадах өвчтэй байх нь элбэг. Бөөрний үйл ажиллагаа 20-50 хувиар буурахад энэ асуудал тулгарна. Хангалттай унтаж, амарч байгаа хэрнээ та ядарсан хэвээр байвал эмчид хандах хэрэгтэй.

Толгой өвдөх, ядрах

3 Арьс хуурайших, загатнах

Бөөр ямар нэгэн асуудалгүй үед цусан дахь хорт бодисыг гадагшлуулж, эритроцит хангалттай хэмжээгээр ялгарахад тустай бөгөөд биед шаардлагатай эрдэс бодисыг хэвийн хэмжээнд хадгалдаг. Харин арьс хуурайших, загатнах нь таны бие дахь эрдэс бодис болон тэжээл дутагдсантай холбоотой.

Анхаарах зүйл: Хэрвээ таны арьс хуурайшиж, загатнадаг бол чийгшүүлэгчтэй тос түрхээрэй. Загатналтын эсрэг ямар нэгэн тос хэрэглэхээсээ өмнө заавал эмчтэй зөвлөх хэрэгтэй. Зарим эмд бөөрний үйл ажиллагаанд муугаар нөлөөлөх бодис агуулагдсан байж болзошгүй.

Арьс хуурайших, загатнах

4 Ам эвгүй үнэртэх, аманд төмөр амтагдах

Цусан дахь хорт бодисын хэмжээ  хуримтлагдсанаар амтлах мэдрэмж өөрчлөгдөж, аманд төмөр амтагдаж эхэлдэг. Амнаас эвгүй үнэр үнэртэх нь цусан дотор хорт бодис ихээр хуримтлагдсан болохыг илэрхийлэх бас нэгэн шинж тэмдэг юм. Үүнээс гадна хоолны дуршилгүй болж, эрүүл бусаар жин хасахад нөлөөлнө.

Анхаарах зүйл: Аман дотор төмөр амтагдах олон шалтгаан байдаг бөгөөд үүнд харшил, амны хөндийн асуудал зэрэг багтана. Ингээд харшил, амны хөндийгөө эмчилсэн ч төмөр амтагдаж байвал заавал эмчид хандах хэрэгтэй.

Ам эвгүй үнэртэх, аманд төмөр амтагдах

5 Амьсгалын жигд бус хэмнэл

Бөөрний өвчин болон амьсгалын жигд бус хэмнэлд хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Нэгдүгээрт, бөөрний үйл ажиллагаа муудах үед илүүдэл шингэн уушгинд ордог. Хоёрдугаарт, цус багадалт нь биед ирэх хүчилтөрөгчийн хэмжээг бууруулдаг юм.

Анхаарах зүйл: Амьсгал жигд бус байх нь бөөрний дутагдал, уушгины багтраа, уушгины хавдар болон зүрх судасны өвчтэй холбоотой. Хэрвээ та хүнд ажил хийхгүй байгаа хэрнээ амьсгаадаад байвал эмчид хандаарай.

Амьсгалын жигд бус хэмнэл

6 Хавантах

Бөөрний үйл ажиллагаа муудсан үед биеэс илүүдэл шингэнийг ялгаруулах, гаргах боломжгүй болдог. Тиймээс биед натри буюу давс хуримтлагдаж хөл, гар, гарын алга хавантаж эхэлнэ. Үүнээс гадна хөл хавантах нь зүрх, элэгний асуудалтай байгааг илэрхийлнэ.

Анхаарах зүйл: Биеийн илүүдэл шингэн гадагшлуулах бэлдмэл нь хаванг буулгаж чадна. Хэрвээ энэ нь ямар нэгэн үр дүн өгөхгүй байвал эмчид хандах хэрэгтэй.

Хавантах

7 Нуруу өвдөх

Бөөрний асуудалтай байх үед нуруу өвддөг. Таазны ойролцоо, эсвэл давсаг хавьцаа мэдэгдэнэ. Үүнээс гадна бөөрөнд усаар дүүрсэн жижиг киста буюу уутанцар үүсэх үед нуруу өвдөнө.

Анхаарах зүйл: Бөөрний дутагдлаас үүссэн нурууны өвдөлт өгөх үед дотор муухайрах, бөөлжих, биеийн халуун ихсэх, ойр ойрхон бие засах шинж тэмдэг илэрдэг. Харин бөөртэй холбогдолгүй нурууны өвдөлт өгөх үед гэнэт өвдөж, биеийн халуун нэмэгддэггүй. Эм уусан ч нурууны өвчин намдахгүй байвал эмчид хандаж, өөрт тохирсон эмчилгээг бичүүлж аваарай.

Нуруу өвдөх

8 Нүд хавдах

Бөөрний үйл ажиллагаа муудах үед хүн шээсээрээ уургаа алддаг. Энэ нь нүд хавантах гол эх үүсвэр болдог. Учир нь бие организм уураг жигд тархах ёстой байтал шээсээр алдагдаж байгаа юм.

Зөвлөгөө: Хэрвээ та хоол хүнснээс хангалттай хэмжээний уураг авч байгаа хэдий ч нүд чинь хавдаад байвал эмнэлэгт хандаарай.

Нүд хавдах

9 Даралт ихсэх

Цусны ерөнхий систем болон бөөр нь хоорондоо уялдаа холбоотой байдаг. Бөөрөнд нефрон хэмээх бодис байдаг бөгөөд энэ нь биеийн бүх бохирдлыг шүүж, илүүдэл шингэнийг цуснаас гаргадаг юм. Хэрвээ судас гэмтсэн байвал нефрон нь хангалттай хүчилтөрөгч болон тэжээллэг бодисоо авч чадахгүй байна гэсэн үг. Тиймээс өндөр даралт нь бөөрний дутагдлын бас нэгэн шинж тэмдэг аж.

Зөвлөгөө: Бөөрний дутагдлаас сэргийлэхийн тулд даралтаа байнга хянаж байх хэрэгтэй. Хүнсэндээ фолийн хүчлээр баялаг зүйлсийг хэрэглээрэй. Учир нь фолийн хүчил нь эритроцит ялгаралтад сайнаар нөлөөлж, цус багадалтаас урьдчилан сэргийлнэ.

Даралт ихсэх

10 Шээсний өнгө өөрчлөгдөх

Бөөр нь шээс ялгаруулах үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэдэг шүү дээ. Ойр ойрхон шээх, шээс үнэртэй болох, өнгө нь өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл зүгээр  орхиж болохгүй. Шээсний өөрчлөлтөд:

  • Шөнийн цагаар олон удаа шээх: Хэвийн нь өдөрт 4-10 удаа байдаг.
  • Шээх үед цус гарах: Эрүүл бөөр нь цусыг шүүх үүрэгтэй бөгөөд хэрвээ энэхүү шүүлтүүр нь гэмтсэн бол цус шээсэнд үзэгдэх магадлалтай.
  • Хөөстэй шээх: Энэ нь таныг шээсээр уураг алдагдаж байгааг илэрхийлнэ.

Шээсний өнгө өөрчлөгдөх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()