Гурвалжин будааны ашиг тус

Өдгөө хүн бүр л өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулж, аль болох эрүүл хүнсийг сонгон хэрэглэхийг эрмэлзэх болжээ. Учир нь бид яг одооноос л өөрсдийн эрүүл мэнд, гоо сайхны төлөө дорвитой алхам хийхгүй бол, цаг хугацаа биднийг хүлээхгүй юм. Нэг л мэдэхэд өвчин эмгэгт баригдан, өнөө маргаашаа аргацаан суух биз ээ. Иймд та бүхэндээ, эрүүл амьдралыг цогцлоох гурвалжин будааг санал болгож, үүнийг идэж хэрэглэхийн ашиг тусуудыг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд гурвалжин будаа идэхийн ашиг тусуудыг мэдэж авцгаая. 

Гурвалжин будааны ашиг тус

1 Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна

Гурвалжин  будаа нь уургийн өндөр агууламжтай тул, биднийг хэт их хоол идэхээс сэргийлж,  жингээ барихад тусалдаг. Мөн бие бялдрын болон сэтгэл санааны хувьд ч ,гурвалжин будаа нь хамгийн хэрэгтэй үр тарианы нэг ажээ. Уг будаанд агуулагдах уураг, цардуулын хэмжээ нь төмс болон ердийн цагаан будаа, эрдэнэ шишээс ч илүү, нүүрс ус, төмөрлөг, цайрын агууламж өндөртэй учраас хүний биеийн цусны амин дэмийг нөхдөг байна. Түүгээр ч зогсохгүй зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг юм.

Зүрх судасны үйл ажиллагааг сайжруулна

2 Холестрины түвшин бууруулна

Гурвалжин будаанд агуулагдах, уураг, амин дэмүүд нь цусан дахь холестрины түвшинг бууруулж, илүүдэл жин, таргалалттай эрчимтэй тэмцдэг. Мөн түүнд агуулагдах "флавонойдууд", яалангуяа "рутин"-ний нөлөөгөөр цусны эргэлт сайжирч, цус алдалтийг багасгадаг ажээ. 

Холестрины түвшин бууруулна

3 Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулна

Энэхүү шидэт будаа нь цусан дахь сахарын хэмжээг бууруулж, төрөлхийн болон олдмол чихрийн шижин өвчинг анагаахад өндөр ач тустай. Мөн настай хүмүүсийн биеийн тамирыг сэргээж, эрч хүчээр тэтгэдэг. Харин хүүхэд багачуудын тухайд илүү сэргэлэн цовоо байлгаж, дархлааны системийг дэмждэг байна.
 

Чихрийн шижин өвчний эрсдлийг бууруулна

4 Хорт хавдраас сэргийлнэ

Хамгийн хачирхалтай нь гурвалжин будааг өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг хүмүүсийн хувьд ямарваа хорт хавдраар өвчлөх магадлал нь бусад хүмүүсээс харьцангуй бага болох нь судалгаагаар тогтоогджээ. Мөн биеийн эд эсийн нөхөн сэргээлтэнд тустай учир, бэртэж гэмтсэн хүмүүст ч мөн тустай юм. Иймд та энэхүү шидэт будааг өдөр тутамдаа тогтмол идэж, хэрэглээрэй.

Хорт хавдраас сэргийлнэ

5 Жин хасахад

Жингээ хасаж байгаа хүмүүс, сүүлийн үед гурвалжин будааг хүнсэндээ түлхүү хэрэглэх болсон. Учир нь тус будаа нь өег илчлэг сайтай учир, багаханыг идэхэд л цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Мөн уургаар баялаг тул бидний биед шаардлагатай амин дэмээр хангаж байдаг юм. Чанаж, жигнэн, тэр битгий хэл дэвтээж хэрэглэх боломжтой тул хаана, хэдийд ч хэрэглэх боломжтой.

Жин хасахад

6 Биеийн эсэргүүцлийг сайжруулна

Хамгийн хачирхалтай нь гурвалжин будаа нь бидний дархлааны системийг тэтгэж, ханиад томуу, элдэв өвчин эмгэгээс хамгаалдаг байна. Иймд, ялангуяа хавар, өвлийн улиралд идэхэд илүү тохиромжтой. Элдэв үнэтэй эм бэлдмэл хэрэглэхийн оронд ийнхүү гарын доорх хямд төсөр бүтээгдэхүүнээр эрүүл амьдрах сайхан биш гэж үү?

Биеийн эсэргүүцлийг сайжруулна

7 Ясанд сайнаар нөлөөлнө

Ялангуяа нас тогтсон, өндөр настай болон бага насны хүүхдийн кальцийн дутагдлаас сэргийлж, хэрэгцээт кальцигаар хангадаг ажээ. Мөн ясны бэртэл, хугаралтанд ч мөн сайнаар нөлөөлдөг тул бүхий л насны хүмүүст маш тохиромжтой юм. 

Ясанд сайнаар нөлөөлнө

8 Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангана

Энэхүү будаа цардуулын агууламж багатай, эслэг ихтэй тул бvдvvн гэдэсний гvрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, биед орсон хорт бодисыг зайлуулах vйлчилгээтэй. Мөн    элэгний өвчтэй хvмvvст эмчилгээний гол хоол нь болдог юм. "Бетта глюкоз" ихтэй учир гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж хоол боловсруулах системд эерэг нөлөөг үзүүлдэг. 

Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагааг хангана

9 Мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг

Гурвалжин будаа нь өөртөө их хэмжээний "мангаант" агуулдаг юм. Мангаант нь бие махбодь дэх кальцын хэмжээг зохицуулж, цаашлаад мэдрэлийн систем дэхь бухимдал, стресс ядаргааг тайлж байдаг аж. Мөн гурвалжин будааны онцлог чанар болсон В витамин нь тархийг исэлдэлтийн эрсдлээс сэргийлж, мэдрэлийн үйл ажиллагааг дэмждэг байна. 

Мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг

10 Хүүхдэд сайнаар нөлөөлдөг

Сvvлийн vед гурвалжин будааг дангаар нь болон хvнсний найрлагад оруулж, өглөөний хоолыг бэлтгэх болжээ. Ялангуяа охид бүсгүйчүүдийн хувьд, таргалахаас сэргийлэх зорилгоор идэх болсон. Үүнээс гадна, тус будааны найрлага нь эрдэс бодисоор баян учир хvvхдийн хоол тэжээлд өргөнөөр ашиглаж болох юм. Учир нь ингэснээр хүүхдийн өсөлт, бие бялдрын хөгжилд сайнаар нөлөөлдөг юм.

Хүүхдэд сайнаар нөлөөлдөг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()