Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд

2015-07-26, 19:20
16,268
Орчин үед түргэн хоол хамгийн алдартай хоол болоод байгаа билээ. Учир нь та дэлхийн аль ч өнцөг буланд очсон лапша, шарсан шавж, бургер гэхэд л маш олон төрлийн түргэн хоолыг зооглох боломжтой. Тэгвэл өнөөдөр бид та бүхэнд хамгийн хачирхалтай түргэн хоолнуудыг танилцуулах гэж байна.
Дэлхийн хамгийн өвөрмөц хоолнууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Дарта Вейдерийн бургер
Түргэн хоолны нэгэн ресторан “Оддын дайн” кинонд тохируулан бургер бэлдсэн байна. Түлсэн мэт харагдаж байгаа ч үнэн хэрэгтээ будсан бөгөөд хавчуурганд нь улаан лооль, салат болон үхрийн махан котлет хийжээ.







2. Япон маягаар хийсэн хар хотдог
Японы нэгэн түргэн хоолны газар үйлчлүүлэгчиддээ түлэгдсэн мэт хотдогийг идэхийг санал болгож байгаа гэнэ. Үнэндээ энэ нь кальмара хэмээх хүнсний будаг бөгөөд Токиогийн Акихабара орчим зарагддаг ажээ.







3. Цагаан бургер
Хар өнгөнд дургүй хүмүүст зориулсан цагаан бургер бас байдаг. Хар өнгийг бодвол илүү амтлаг харагдаж байгаа бөгөөд будагч бодис агуулаагүй нь эрүүл мэндэд тустай болов уу. Бургерт агуулагдах бүх зүйл цагаан өнгөтэй бөгөөд үүнд тахианы мах, зөгийн бал, сонгино, мөөг, цикори гэх мэт зүйлс багтсан байна.



4. Билтонг
Энэхүү амттан нь Африкийн өмнөд зүгээс гаралтай бөгөөд 18-р зуунаас Европт оруулж ирсэн байна. Ихэнхидээ үхрийн махаар хийдэг болов ч заримдаа цацагт хяруул, зааны мах зэрэг бусад амьтдын махаар хийх нь ч бий. Давс, бор элсэн чихэр, корианд, хар перец болон бусад амтлагчтай хийсэн уксусанд даршилж, дараа нь тусгайлан хатаадаг бөгөөд бэлэн болоход хэд хоног шаардлагатай юм байна.







5. Ороомог хэлбэрт чипс
Худалдан авагчийн нүдэн дээр шууд шардаг энэ чипсийг заримдаа зайдастай хамт өгөх нь бий. Шар айраг болон бусад сэрүүцүүлэх ундаатай хэрэглэхэд тохиромжтой хоол юм байна.







6. Бугын махаар хийсэн хотдог

Энэхүү хоолыг Аляскад анх хийсэн байна. Нохойтой уралдаан зохион байгуулагдах үед нэлээд алдартай болсон энэхүү хотдог дотор буй зайдсыг бугын махаар хийсэн бөгөөд мөн гахайн мах эсвэл үхрийн махыг нэмж хийдэг ажээ.





7. Талхгүй бургер

Талхны оронд тахианы махан котлетйг ашигласан энэхүү бургерийн компани нь хоол идсэний дараа цадах мэдрэмж төрөхгүй байна гэсэн гомдол хүлээн авсны дагуу талхны оронд тахианы махыг ашиглах болсон байна.



8. Гоймон болон будаатай бургер

Япончуудын гаргасан сонирхолтой санаа нь талхнаас нь гадна бургерт лапша, цагаан будаа болон дупү оруулах гэнэ. Энэхүү хоолыг шөл болон шарсан төмсний хамт өгдөг ажээ.





Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()