Одууд ямар машин унадаг вэ?

Үзэсгэлэн гоо, алдар нэртэй бүсгүйчүүд өмсөж буй хувцас, барьж буй цүнх зэргээр өөрсдийн зэрэг зиндааг тодорхойлж, бусдаас онцгойрон, од мэт гялалзаж явдаг. Гэхдээ тэдний нэр хүндийн баталгаа болсоор ирсэн бас нэгэн зүйл бол яалтчгүй  төмөр хүлгүүд билээ. Тиймээс ч та бүхэндээ үзэсгэлэнт одуудын гангараа болсон тансаг хүлгүүдийг танилцуулъя. 

Одууд ямар машин унадаг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Киара Феррани (Chiara Ferragni)- 1980-аад оны "Porsche 911"

Өдгөө 29 настай хуульч, загвар зохион бүтээгч, зохиолч болон "Guess jeans"-ын төлөөлөгчөөр ажилладаг бүсгүй, өөрийн гэсэн 14 машинтай ажээ. Тэрээр тансаг сайхан байшинд амьдрахаас илүү төрөл бүрийн машинаар гангарах дуртай нэгэн юм. 

Киара Феррани (Chiara Ferragni)- 1980-аад оны "Porsche 911"

2 Бейонси (Beyonce)- "Rolls Royce Silver Cloud II Convertible"

Попын хатан гэгддэг гайхалтай дуучин бүсгүй ганган чамин, сүүлийн үеийн машинаас чанар сайтай, дээр үеийн машиныг илүүд үзэж, сонгодог байна. Түүний унадаг төмөр хүлэг бол 1959 оны "Rolls Royce Silver Cloud II Convertible" бөгөөд энэ 8 цилиндэрт хөдөлгүүртэй, 11 секундэнд 90 км-ын хурд авдаг төдийгүй дээд хурд нь 180 км аж. Тус машиныг дуучин бүсгүйд 25 насны төрсөн өдрөөр нь нөхөр болох реппэр, продюсер Жей Зи (Jay Z) бэлэглэсэн байдаг билээ. 

Бейонси (Beyonce)-  "Rolls Royce Silver Cloud II Convertible"

3 Ники Минаж (Nicki Minaj)- "Lamborghini Aventador"

Ягаан өнгөнд дурлагч хүчирхэг реппер бүсгүйн төмөр хүлгийн сонголт ч мөн ягаан байв. Тэрээр 2014 оны "Lamborghini Aventador"-г 400,000 доллараар худалдаж авсан байна. Энэ нь 3 секундэнд 90 км-ын хурд авдаг бөгөөд дээд хурд нь 370 км аж. Өнгө үзэмж, дотоод салоны тухайд яриад байх зүйлгүй, тасархай...

Ники Минаж (Nicki Minaj)- "Lamborghini Aventador"

4 Кортни Хансен (Courtney Hansen)- "The Ratmaster"

Нэрт загвар өмсөгч бүсгүй 1991 оны " The Ratmaster" унадаг юм. Тэрээр мэдээж гараашандаа олон өнгө үзэмж хосолсон төмөр хүлгүүдийг эгнүүлэн тавьсан байдаг ч, гагцхүү эртний энэхүү машиндаа их хайртай төдийгүй хаа явсан газраа унах дуртай аж. 

Кортни Хансен (Courtney Hansen)- "The Ratmaster"

5 Парис Хилтон (Paris Hilton)- "Bentley Continental GT"

Үдэшлэгийн гүнж, баян айлын эрх бүсгүй байнга л чамин, тансаг зүйлсээр өөрийгөө гоёх дуртай билээ. Харин түүний машины сонголт нь ягаан өнгийн "Bentley Continental GT" бөгөөд энэхүү машин нь хар өнгөтэй байсныг нь Парис өөрийн дуртай өнгөөр будуулж, салоныг нь ч мөн адил болгосон нь эрхгүй хараа булааж, шунал төрүүлэм аж. Түүний төмөр хүлэг 220,000 долларын үнэтэй байна. 

Парис Хилтон (Paris Hilton)- "Bentley Continental GT"

6 Тамара Экклстоун (Tamara Ecclestone)- "Ferrari 599 GTO"

"Formula One Group" компанийн захирлын охин ямар машин унах нь тодорхой биш гэж үү? Загвар өмсөгч бүсгүй "Ferrari 599 GTO" унадаг бөгөөд энэ нь 661 морьны хүчтэй, 3 секундэд 90 км-ын хурд авдаг бол дээд хурд нь 335 км аж. 

Тамара Экклстоун (Tamara Ecclestone)- "Ferrari 599 GTO"

7 Жижи Хадид (Gigi Hadid)- "BMW M2"

Загварын ертөнцөд цахиур хагалан орж ирсэн залуухан, халуухан бүсгүй өдгөө ердөө 21 настай атлаа 52,000 долларын үнэ бүхий " BMW M2" унадаг байх юм. Энэ нь 365 морьны хүчтэй, 4 секундэд 90 км-ын хурд авдаг үзэмж сайтай өнгөлөг хүлэг билээ.

Жижи Хадид (Gigi Hadid)-  "BMW M2"

8 Викториа Бекхам (Victoria Beckham)- "Range Rover Evoque"

Гайхалтай үзэсгэлэнт төрх, хараа дээгүүр ихэмсэг байдал зэрэг нь түүнийг тодорхойлох хүчин зүйлс юм. Ямагт дээд зэрэглэлийн зүйлсийг сонгож, өөрийн нэгээхэн хэсгээ болгодог тэрээр "Range Rover Evoque" машиныг худалдан авсан байна. Тус машин нь анх ердөө 20 ширхэг үйлдвэрлэгдэж байсан аж. 

Викториа Бекхам (Victoria Beckham)- "Range Rover Evoque"

9 Амбер Рөүз (Amber Rose)- "Jeep Wrangler"

Загвар өмсөгч, загвар зохион бүтээгч Амбер Рөүз хүчирхэг төрх, содон байдлаараа алдартай билээ. Түүнийг өмнө нь реппэр Канье Вест (Kanye West)-тэй болздог байсан гэдгээр нь хүмүүс андахгүй.  Тэрээр "Jeep Wrangler" унадаг бөгөөд үүнийгээ мөн л ягаан өнгөтэй болгож будуулсан байна. 

Амбер Рөүз (Amber Rose)- "Jeep Wrangler"

10 Амбер Хёрд (Amber Heard)- "Mustang"

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Амбер нь дэндүү дур булаам нэгэн билээ. Түүний машин ч мөн улаан өнгөтэй 1968 оны "Mustang" юм. Энэ нь түүний гоо сайхан төрхийг илүүтэй тодотгон өгч байгаа юм шүү. 

Амбер Хёрд (Amber Heard)- "Mustang"

11 Жоди Кидд (Jodie Kidd)- "Jaguar F-Type"

Загвар өмсөгч, гуалиг сайхан бүсгүйн сонголт "Jaguar F-Type" юм. Энэ нь 140,000 долларын үнэтэй бөгөөд 8 цилиндэрт хөдөлгүүртэй, 575 морьны хүчтэй төдийгүй 4 секундэд 90 км-ын хурд авдаг аж. Тэрээр чамин, ганган машин цуглуулах хоббитой боловч түүний амьдралд бяцхан үр нь орж ирснээр бага багаар хоббигоос нь холдуулж байгаа юм. 

Жоди Кидд (Jodie Kidd)- "Jaguar F-Type"

12 Эми Макдональд (Amy Macdonald)- "Ferrari 458 Speciale"

Гайхалтай дуучин бүсгүй алдар нэрийн оргилд гарах тусам түүний эдэлж, хэрэглэж байгаа бүхэн нь чанаржин, үнэтэй болж байгаа юм. Тэрээр "Ferrari 458 Speciale" унадаг бөгөөд энэ нь 300,000 доллараас 1 сая долларын хооронд хэлбэлзэж байдаг аж. Тус төмөр хүлэг нь 8 цилиндэрт хөдөлгүүртэй, 597 морьны хүчтэй, 3 секундэд 90 км-ын хурд авч чаддаг хүчирхэг унаа билээ. 

Эми Макдональд (Amy Macdonald)- "Ferrari 458 Speciale"

13 Кайли (Kylie) болон Кейтлин Женнер (Caitlyn Jenner)

"Keeping Up With Kardashians" реалити шоуны одууд болох Кайли болон түүний аав Кайтлин нар нь хөрөнгө чинээ ихтэй хүмүүс билээ. Кайтлины тухайд "Porsche GT3 RS" унадаг бөгөөд өнгөний хувьд хүн бүрийн анхаарлыг татахуйц аж. Харин бяцхан Кайли "Ferrari 458" хөлөглөдөг төдийгүй үүнээс гадна "Mercedes G-Wagon, Rolls-Royce Wraith, a Range Rover болон a Rolls-Royce Ghost" зэрэг төмөр хүлгүүдийг гараашандаа байрлуулсан байдаг юм. 

Кайли (Kylie) болон Кейтлин Женнер (Caitlyn Jenner)

14 Блэйк Чайна (Blac Chyna)-  "Lamborghini Huracán"

Ламборджины хамгийн сүүлийн үеийн болоод хамгийн гайхалтай үзэмжит загваруудын нэг болох  "Huracán"-г загвар өмсөгч, зохион бүтээгч Блэйк Чайна унадаг байх юм. Энэхүү дэндүү сайхан хүлгийг түүний сүйт залуу Роб Кардашьян (Rob Kardashian) бэлэг болгон өгчээ. 

Блэйк Чайна (Blac Chyna)-  "Lamborghini Huracán"

15 Сетори Понд (Setorii Pond)- "Chevrolet Bel Air"

Загвар зохион бүтээгч, машины хатан гэгддэг түүнд байхгүй машин гэж тун ховор. Тэрээр машины цуглуулгатай бөгөөд үүнээсээ зарж, өөр шинийг худалдаж аван тун ч идэвхитэй арилжаа наймаа хийдэг байна. Түүний гайхалтай цуглуулга нь өвөөгөөс нь дамжиж ирсэн төдийгүй бүсгүй үүнийг нь арвижуулж, улам тансаг, хэн ч халдашгүй болгож байгаа юм. Өдгөө түүний хамгийн хайртай хүлэг бол 1957 оны "Chevrolet Bel Air" аж.

Сетори Понд (Setorii Pond)- "Chevrolet Bel Air"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()